Friday, May 26, 2017

Далбан чихт зааны тугалаас үүдсэн хэрэг

Дүүгийн хүү манайд зочилж ирэв. Энэ жил 6 настай. Гэнэт манай охинтой нэг юм булаацалдан бөөн дуу шуу болоод явчихлаа. Харвал,  хэзээ ч билээ охиноо бага байхад авч өгч байсан далбайсан чихтэй ягаан зааныг 2 талаас татаад яг урах нь ээ. Таталцаж байгаа 2-ын хүч тэнцүү, биесийн харилцан адилгүйг харвал багаас нь илүү их хүч гарч байгаа илт шүү. Миний охин дүүдээ өгөө өг... гэхийг сонсож байгаа юм алга. Булаацалдагч хоёрын бага нь  минчийж улайгаад хариугүй уйлах нь уу гэлтэй байсан тул дундуур орж хэргийн эзэн далбагар чихтийг угз татан аваад сүр дуулиантай хэргийг шүүв. 
Хоёулаа л бууж өгөх шинж алга шүү, том болсон юм байж гэж охиноо загналаа, тоож байгаа юм алга, харин ч би унтахдаа хамт унтдаг, наадхи чинь шүлсдээд хаячихна. гэсэн бол, дүү нь би ч гэсэн тэвэрмээр байна, бас хамт унтмаар байна гэдэг юм байна. Сүүлд нь яг адилхан заан авч өгөхөөр болж тэр хэрэг түр хаагдсан юм. Харамсалтай нь яг адилхан тийм зааныг хаанаас олох билээ дээ. 
Гэтэл өчигдөр орой манай охиныг эзгүйд манайд ирээд нөгөө зааныг ёстой нэг дураараа тэвэрч байнаа, дүүгийн хүү. Хараад байхад тэр заанд онцгой юм юу ч алга, би хаяа угаалгын машинаар угаачихдаг болохоор шинийгээ бодвол шалчийсхийгээд яахав дээ нэг зааны ягаан тугал. 
За тэгтэл хэргийн эзэн эгч ирлээ шүү. Тоохгүй байвал булаацалдахгүй биз гэж бодож байтал, ахиад л орилоон. Энэ удаад өөрсдөө учраа олохыг нь харахаар шийдэв. Гэтэл манай охин (охин өөрөө энэ жил арван долоотой, 6 настай хүүхдийн хажууд бол жинхэнэ зөнөг) дүүдээ хэлж байна. "Миний дүү 17 нас хүрээд аваарай за" гэтэл нөгөө дүүгийн хүү хөөрхий дөө "За тэгье, та яг бүүр өгнө биз" гэдэг юмдаа. 17 нас хүрэхээрээ бүүр авна, өгнө гэсэн болзолтой энэ хэрэг түр хаагдсан. Хожим юу болохыг нь харж байя даа. Инээдтэй ч хүүхдүүд юмаа. 
Энэ хэргээс харахад айлын ганц хүүхэд авна гэсэн юмаа авах санаатай, гэрт нь ямар эцэг эх нь юм булаацалдах биш, хүссэн юм нь олдохгүй байна гэдэг том бага гэлтгүй хэцүү, бууж өгөмгүй зүйлийн нэг бололтой дог шүү.

Friday, March 4, 2016

Блогдоо салхи оруулав.

Блогдоо орж ирэх гэж бөөн юм болов. Эзэнгүй юм шиг хөсөр хаясан хойгуур бүтэн жил өнгөрчээ. 2015 онд нэг ч орж ирээгүй бөлгөө.
Үүнээс хойш бичье, тэмдэглэе гэж бодож байна.

Monday, November 24, 2014

Давхарбуян уу? эсвэл Ян овогт гэх үү?

Манай ажил дээр Шанхайгаас дөрвөн Хятад хүн ирж хурал боллоо.
Тэд нарыг ирэхээс өмнө нэг нь Япон-Хятад хэлний орчуулагч гэж мэдэж байсан ч Хятадын талаас багаа удирдаж буй 50 орчим насны нэг эрхэмийг Япон хэл мэддэг гэж урьдчилан мэдсэнгүй.

Thursday, October 30, 2014

Зураган танилцуулга-1

Улаанбаатар хотын Олон Улсын Нисэх Онгоцны буудлын барилга угсралтын ажлын явцын фото зураг.
Control Tower-ын барилгын ажил

Thursday, October 2, 2014

Сүүлийн үеийн сонин сайхан

Өвлөөс хойш анх удаагаа урьд нь хийж байсан ажлаа сольж, өөр ажил хийж үзлээ.
Гэхдээ ажиллаж байсан газраа сольсон юм биш, хуучин ажлын дотор ажил үүрэг маань өөрчлөгдсөн юм.
Өөрөө бие дааж хийх нь их зүгээр юм. Ямар ч байсан энэ жил төлөвлөсөн ажлынхаа дөрөвний гурвыг нь гүйцэтгэж дуусан тул, бага зэрэг амьсгаа авахтайгаа болов.

Monday, February 10, 2014

МЕТРО БАРИХАД ХЭРЭГТЭЙ БАЙХ ТӨХӨӨРӨМЖ

Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, хотын өдөр тутмын амьдралд нийтийн тээвэр чухал нөлөөг үзүүлэх болсоор удлаа. 
Нийслэл хотын өсөж буй хүн амын хэрэгцээнд газар доорх байгууламжийн нэг болох метро зайлашгүй шаардлагатай болов. 
Яаж метрог барьвал бидэнд ашигтай, бас найдвартай болох бол гэж өчүүхэн би бээр ч бодож сонирхох болжээ.
Газар доор баригдах бүхэл бүтэн дагуул (зарим хэсэгтээ газар дээр ч байна гэсэн анхны төлөвлөлттэй) хотын чинээ байгууламжийг барихад бидний Монголчууд урьд өмнө хэрэглэж байгаагүй, манайд огт шаардлагагүй байсан техникийн дэвшил, шийдлийг хэрэглэж байж метротой болноо.
Доор бичсэн зүйл маань Улаанбаатар хотод барихаар төлөвлөж буй метротой огт хамааралгүй, энд тэндээс уншсан зүйлээсээ хуваалцмаар санагдсан гэдгийг уншигч та минь ойлгоно бизээ.
Доорх зураг дээрх тунель ухагч машин буюу "Shield machine" нь Японд нэгэн инженерийн байгууламжийг барихад хэрэглэсэн машин юм байна. Тодруулбал цэвэр усны далд системийг барих ажилд хэрэглэжээ. 2,5 м орчмын диаметртэй, нэгэнт газар дор байрлуулж чадвал газар дээр байшин барилга, уул, ус, тариан талбай, зам харгуй гэж зоволгүйгээр ухах чадалтай юм байна.
Shield machine буюу тунель ухагч машин

Тунель ухагчийг ажиллуулах ерөнхий зарчим
Xийн даралтаар эргүүлж ухдаг тул машины ир маш хатуу байх шаардлагатай.
Тунель ухагч машины ир  газрын гүнд хад чулууг нэвт зүсэж чадах алмазан ир, эсвэл маш сайн гангийн марк бүхий төмөр байна.

Ухмалын ерөнхий ажиллагаа

Тунель ухах зарчим үндсэндээ 3 төрөл байх боловч түүнээс энэ удаад Shield машинаар хэрхэн ухах талаар оруулж байна. Эхлээд ухагч машинаа нээлттэй бэлтгэсэн газрын гүн дэхь байгууламжид найдвартай байрлуулж, дараа нь ухагч машины өөрийн ажиллагааны зарчмаар ухах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ухах ерөнхий зарчим маш энгийн бөгөөд хөшүүрэг, хийн даралтын харилцан хамааралыг тооцож ухмалыг гүйцэтгэх, ухсан шороо, усаа ачиж зайлуулах түр байгууламжийг барих, ухмагц сегмент буюу тунелийн ханаа угсардаг юм байна. 
Тунелийн хана нь ямар байгууламж барихаас шалтгаалж төмөр бетон байх, эсвэл бүрэн металл хийцтэй байх уу гэдгийг тооцоолно.
Сонирхуулахад энэ машин нь өөрөө маш үнэтэй гэж сонссон. Гэхдээ хүн ам илүү суурьшсан хотод иймэрхүү ухагч машиныг ашиглдаг болох нь нэгэнт тодорхой болжээ. 
ЭНД доорх зургийн тайлбар орсон байгаа. Тунелийн зориулалт, шаардлагаасаа хамаарч ухахч машины хэмжээ том, жижиг янз бүр байдаг. Дээрх зураг дээр  бага оворын тунель ухагч машины тухай байгаа ч ажиллах ерөнхий зарчим нь адилхан юм гэсэн.
Далай доор баригдсан тунель ухагчийн ир. 2013 он
Иймэрхүү аварга эдээр л тунелиэ гаргах болов уу? гэж бодож байна даа.

Tuesday, December 31, 2013

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.

2013 оноо амжилт бүтээлээр үдэж, ирэх 2014 ондоо улам ихийг бүтээж, амжуулахын хүсэн ерөөе.

Friday, November 22, 2013

Яармагийн гүүрийн Банхар

Яармагийг гүүрээр гарах болгондоо сүүлийн үед ажиглаад байгаа нэг зүйлийн тухай Энд өгүүлсэн байх юм.
Гүүрээр гарахдаа нөгөө "Банхар байна уу" гэж нүдэнд дулаахан нохойгоо хайх болсоор би бээр уджээ.
Яагаад доглон болчихсон юм болдоо, машинд дайруулчих вий дээ гэж харах болгондоо дотроо санаа зовохоос хэтэрдэггүй юм.
News.mn дээр эзэнтэй болгох талаар бичжээ. Сайн эзэнтэй болвол сайхан хэрэг... Банхарын сэтгэлийн гүн дэхь эзэнг гүйцэх эзэн гэдэг яггүй байх.
Харин гүүрэн дээр нохой байгааг анхааруулсан тэмдэг, жолооч нар Банхарт хүндэтгэлтэй хандах талаар сэрэмжлүүлэг тавих зэрэг арга хэмжээг авбал зүгээр санагдаж байна. Хүний сэтгэл гэдэг өчүүхэн зүйлээс эхтэй билээ.
Цаашилбал эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийвэл гоё сэдэв болно доо.
Банхартаа амжилт хүсье.

Monday, November 4, 2013

Хустайд

Өчигдөр тэнгэр сайхан, амралтын өдөр тул хотоос гарлаа. Явган аялагч клубтай хамт явсан болохоор алхана гэдгийг үзүүлээд өгөв. Уулаар явсан учраас жирийн алхалтаас огт өөр, бага гэхээрээгүй хөдөлгөөн шаардсан алхалт боллоо.
Алхаж байхдаа буга, тахь зэрэг зэрлэг ан амьтад харж баясав. Даанч би сүүлд голдуу явсан болохоор олигтой зураг авч чадсангүй. Харамсаад барашгүй...
Сайн харвал, цаана нь тахь байгаа.

Wednesday, October 23, 2013

Зуны зураг

Алсаас цэнхэртэн харагдах их нурууг Улаан чулуутын нуруу гэдэг

Saturday, October 19, 2013

Таавар-3

Анаашийг хөрөгчинд хэдэн үйлдлээр хийх вэ?
Усны үхрийг хөрөгчинд хэдэн үйлдлээр хийх вэ?
Ойн бүх амьтад цуглажээ ямар амьтан ирээгүй вэ? Энэ 3 асуулт 3-уулаа холбоотой шүү.
Манай охин таалгаж байгаа юм шүү.

Friday, October 18, 2013

Ажлын туршлага хуримтлуулах анхны алхам

Анхны алхам бүр хүний сэтгэлд дурсамж тод үлдээдэг.
Оюутан байхдаа зуны амралтаараа ажил хийх гээд их гүйдэг байлаа. 
Анх удаа албан орчуулга хийсэн минь
Аялал жуучлалын компанид хөтөч хийх болов. Хамгийн анх бие дааж явах болоод хот танилцуулах бэлтгэлээ базаалаа. Жуулчид маань хөтөч авна, хаагуур явахаа өөрсдөө шийднэ гэсэн "ЧӨЛӨӨТ" хөтөлбөртэй нөхдүүд байсан юм.  Орой нь онгоцны буудал дээр очтол, 4 Япон өвгөн /тэр үед би тэгж бодсон юм, 50 орчим насны л хүмүүс байсан байх/ ирлээ.

Thursday, September 26, 2013

Шинэ Улаанбаатар Олон Улсын Нисэх онгоцны буудлын барилгын ажлын явц

Олон Улсын Нисэх буудлын ажлын явцыг ажлын шугамаар явж байхдаа авсан юм. 
Ямар ч байсан олон жил яригдаж байсан ажил бодит ажил болж байгаад баяртай байна.

Энэ оны 6-р сарын сүүлээр шинэ нисэх буудлын газар иймэрхүү байдалтай байв.

9-р сарын дунд үе. Терминалын ажлын явц.

Ийм кран 4-г энэ талбайд угсрах юм гэсэн. Аргагүй том бүтээн байгуулалт юмаа.

Friday, August 30, 2013

Модтой чихрээсээ л дээ...

Найзууд. Хуваах, хуваахгүй юм гэж бас байдаг юм байна.

Friday, August 16, 2013

Даварсан "гарууд"-аас салах боломж иржээ

Сүүлийн үеийн мэдээг сонсоод дуугүй суумааргүй санагдаад явчихлаа.
Оюутолгой далд уурхайгаа хааж, хэдэн зуун хүнийг ажилгүй болгож байх шиг байна. 
Эхний ээлжинд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилчидад гардуулж орхиод Монгол Улсын Засгийн газрыг шахаанд оруулах бодлогоо явуулж байна уу даа гэхээр хар төрөх боллоо.

Friday, August 2, 2013

Охины сонин сайхан

Охин маань зуныхаа амралтаар Японы нэгэн сургуульд сурагч солилцооны хөтөлбөрт оролцон бараг 2 сар болоод ирлээ. 
Япон явах хүсэл нь дийлээд Япон хэл бие дааж 8 сар  орчим үзэж, үндэсний бүжгийн бэлтгэл хичээлийнхээ хажуугаар хийсээр, Япон сургуулийн хариуг яван явтлаа хүлээж, шийдвэр нь тулгамдуу гарсан тул сандруухан явсан юм.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...