Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, хотын өдөр тутмын амьдралд нийтийн тээвэр чухал нөлөөг үзүүлэх болсоор удлаа.
Нийслэл хотын өсөж буй хүн амын хэрэгцээнд газар доорх байгууламжийн нэг болох метро зайлашгүй шаардлагатай болов.
Яаж метрог барьвал бидэнд ашигтай, бас найдвартай болох бол гэж өчүүхэн би бээр ч бодож сонирхох болжээ.
Газар доор баригдах бүхэл бүтэн дагуул (зарим хэсэгтээ газар дээр ч байна гэсэн анхны төлөвлөлттэй) хотын чинээ байгууламжийг барихад бидний Монголчууд урьд өмнө хэрэглэж байгаагүй, манайд огт шаардлагагүй байсан техникийн дэвшил, шийдлийг хэрэглэж байж метротой болноо.
Доор бичсэн зүйл маань Улаанбаатар хотод барихаар төлөвлөж буй метротой огт хамааралгүй, энд тэндээс уншсан зүйлээсээ хуваалцмаар санагдсан гэдгийг уншигч та минь ойлгоно бизээ.
Доорх зураг дээрх тунель ухагч машин буюу "Shield machine" нь Японд нэгэн инженерийн байгууламжийг барихад хэрэглэсэн машин юм байна. Тодруулбал цэвэр усны далд системийг барих ажилд хэрэглэжээ. 2,5 м орчмын диаметртэй, нэгэнт газар дор байрлуулж чадвал газар дээр байшин барилга, уул, ус, тариан талбай, зам харгуй гэж зоволгүйгээр ухах чадалтай юм байна.
Shield machine буюу тунель ухагч машин |
Тунель ухагчийг ажиллуулах ерөнхий зарчим |
Xийн даралтаар эргүүлж ухдаг тул машины ир маш хатуу байх шаардлагатай. |
Тунелийн хана нь ямар байгууламж барихаас шалтгаалж төмөр бетон байх, эсвэл бүрэн металл хийцтэй байх уу гэдгийг тооцоолно.
Сонирхуулахад энэ машин нь өөрөө маш үнэтэй гэж сонссон. Гэхдээ хүн ам илүү суурьшсан хотод иймэрхүү ухагч машиныг ашиглдаг болох нь нэгэнт тодорхой болжээ.
ЭНД доорх зургийн тайлбар орсон байгаа. Тунелийн зориулалт, шаардлагаасаа хамаарч ухахч машины хэмжээ том, жижиг янз бүр байдаг. Дээрх зураг дээр бага оворын тунель ухагч машины тухай байгаа ч ажиллах ерөнхий зарчим нь адилхан юм гэсэн.
2 comments:
Mash chuhal sonin medeelel baina!
бид нар бүгдийг нь худалдаж авна гэж юу байхуудээ
цаадуул чинь бас судалгаа хийжил байгаа байлгйүдээ
ийм машинтай нэг компанийг л хөлслөөд л хийгээд л бүтээгээд л байх байхдаа
Post a Comment