Friday, August 16, 2013

Даварсан "гарууд"-аас салах боломж иржээ

Сүүлийн үеийн мэдээг сонсоод дуугүй суумааргүй санагдаад явчихлаа.
Оюутолгой далд уурхайгаа хааж, хэдэн зуун хүнийг ажилгүй болгож байх шиг байна. 
Эхний ээлжинд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилчидад гардуулж орхиод Монгол Улсын Засгийн газрыг шахаанд оруулах бодлогоо явуулж байна уу даа гэхээр хар төрөх боллоо.
Байдал нэгэнт иймдээ тулсан бол бид одоо яах ёстой вэ? Энд бас энд ч байгаа зүйлийг уншвал, гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг, эхний хөрөнгө оруулалтын үнэ яагаад ингэж өсдөг байна? гэж энгийн хэнд ч бодогдож байгаа биздээ.
Рио Тинто гэх хөрөнгө оруулагчтай манай Засгийн газар хэл үгээ олж чадаагүйн үр дагаварыг олон зуун ажилчид үүрч, ажилгүй боллоо. Бид тийм даварсан асуудлыг дагаж далбайн, араас нь гуйх юм гэж үү?
Үнэхээр бид Рио Тинтогийн өмнө нь харьцаж байсан бусад улсаас ялгаатай гэх омголон сэтгэл зүрх байгаа бол, энэ даварсан шантаажаас гарах ёстой. 
Үүнд.
Өмнөх Засаг барьж байсан хүмүүсийн буруу гэж суухын оронд Оюутолгой гэрээг хийхэд холбогдсон улс төрчдийг нягтлан үзэж, нам гэж талцалгүй авилга авч, ардыг хашрааж буй эрхэмүүдийг нийтэд, бүр дэлхий дахинаа зарлаад хаях хэрэгтэй.
"Рио Тинто ийм л бузар булайг хийж байжээ" гэж олон улсад зарлаад, тэр олон тэр бумын хөрөнгө оруулаад байгаад ил, далд уурхайг нь хаах нэрээр, хөөж гаргах хүртэл явбал яасан юм бэ?
Харин Олон улсад хөндлөнгөөс яаж харагдах бол гэдгийг сайн бодолцож, гарах үр дүнг нь тооцох нь чухал. Олон улсад Монгол Улс авилгач нарыг хашрааж чаддаг /шоронд хийж шонд өлгөхийг хэлж байна/ гэвэл давын өмнө ийм даварсан рекетчин орж ирж чадахгүй болно.
Эрт дээр, эзэн хааны үеэс ард түмэн золиос болох цагтаа золиос болж, жаргах цагтаа жаргаж ирсэн болохоор уурхайн ажилчид ажилгүй болох зэрэг нь юу ч биш биз дээ, төр засаг, ард түмнээр минь тэд доромжилж байгаа цагт бид тэдэнтэй эвлэрэх гэж урвайж суухын оронд "боловсоноор" хөөгөөд гаргах хэрэгтэй. Гагцхүү бид бие биенээ муулах биш одоо хамтрах цаг болсон байна. 
Түүхээс үзвэл, гадаадынхан Монголчуудыг хагаралдуулж хонжоо хийн, төр улсаар минь тоглож байсан удаа цөөнгүй ч, ард түмэн лам хуврагтайгаа нийлээд даварсан "гаруудыг" хөөж гаргасан маань ч цөөнгүй. 
Манайх шиг хүн ам цөөн улс, заавал газар сэндийчиж амьдрах хэрэг байна уу? Тэр газар усаа ухаад байгаа байгаа улсууд чинь ногоо таръя тарьж чадахгүй, мал маллах тухай  бол бүүр яриад ч нэмэргүй  гарууд шүү дээ. 
Бид 50 сая малаа эрвийх дэрвийхээрээ маллаад, хөнгөн үйлдвэр хөгжүүлээд явбал, заавал газар ухаж нинжа царайлах хэрэггүй санагдах юм.
Ер нь даварсан шантааж үзүүлээд байгаа нөхдийг хөөж явуулахгүй бол урд хөршид маань зарчихвал байдал бүр дордох нь тодорхой. 
Ийм хүндрэлтай асуудал тулж ирэхээс өмнө авилгын эздийг золигт гаргаж улс орноо аврах түүхэн боломж бүрдсэн гэж бодож байна.

4 comments:

Barimalch said...

Tiimee mal aj ahuigaar Mongol undesten 4000 jil uusej bureldej bii bolson uurhai bol 100 jild l alga boloh tur zuil. Yalanguya yamar ch gadnii naiz hurungu oruulagch baisan bugd ayultai daisan gedgiig odoogiin uyiinhen uhamsarlah tsag uneheer bolson.

ZAYA said...

Барималч: Дэмжсэнд чинь их баярлалаа.

Barimalch said...

Uhaalag udirdlagtai erchimjisen mal aj ahuind shiljeed Mongoliinhoo emzeg gazar, hurs, urgamliig talhalahguihen shig ajilluulval bid 50-80 say maltai tuuneesee jild 2-3 terbum dollariin suug uragsh hoish n exportoldog, 5-6 terbum dollariin mahiig n gadagsh n bas zarchihdag, dahiad 5-6 terbumiin noos nooluuran utas huvtsas daavuu gargachihdag boloh bolomj asar ih baigaa yum. Zuvhun mal aj ahuig uhaalgaar makro hemjeend udirdaj chadval Mongolchuud 10-13 terbum dollariin orlogtoi uildverleltei bolno. Ochuuhen gazartai baylag geh yumgui Dani ba Shine Zealand ulsuud yag iim uhaalag udirdlagtai mal aj ahuigaar henii ch dor orohgui yavj bolood baina. Busdiin sainiig n huulahaar temtsvel bidend ih sain baina. Mongoliin odoogiin suunii niit uildverlel dotoodiin heregleeg 2 nugaldag iluudeltei gej baigaa getel UB-iinhend zoruilj jild 50000 tonn huurai muu suug gadnaas oruulj irdeg odoogiin goy ugtei uls turchidiin ajliin bodit chanar neg iimerhuu baina.

ZAYA said...

http://economy.news.mn/content/154053.shtml
Боловсон царайлчихаад сайдтай минь хамт доромжлох юмаа, яагаад туслан гүйцэтгэгчийн ажилгүй болж байгаа ажилчдын тоог хэлж чаддаггүй байнаа, тийм байтлаа тэр их тэр бумын зардал гаргаад энд суудал бөглөөд суудаг болж байна уу? Тэгчихээд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэнэ шүү... Даварсан гэхээс өөр үг алга даа...

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...