Monday, September 24, 2007

Зууны манлай яруу найраг


Их зохиолч Дашдоржийн Нацагдорж одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Аягын аманд 1906 онд төржээ.
Би хүүхэд байхаасаа энэ алдарт найрагчийн түүхэн замналаар амьсгалж, түүний нэрэмжит уран зохиолын кабинетэд сурдаг байв.

Ангийн багш маань Монгол хэл уранзохиолын багш байсан болооод тэрүү, Монголын шилдэг, шилдэг яруу найргийг бүхлээр нь цээжлүүдэг байлаа. Хүүхэд байсан болохоороо багшдаа зангуулан байж цээжилсэн шүлгүүдийн гүн утгыг заримыг нь одоо л ойлгож, үгүй мөн сайхан найргаа гэж заримдаа бодогддог юм билээ. Түүний нэг нэг "Миний нутаг" шүлэг. Морин хуурын аялгуу сэтгэлдээ төсөөлөөд энэ шүлгийг нүдээ аниж байгаад уншаад үздээ. Ёстой сайхан сэтгэгдэл төрдөг юм.
Саяхан нэг таньдаг Японоос e-mail ирээд энэ шүлгийн эхний бадгийг орчуулж өгөөч гэжээ. Зууны манлай болсон шүлгийг миний өчүүхэн мөндгөр орчуулах гэж юу байхав. Уучлал хүсээд, ерөнхий утгийг нь тайлбарлаж, шүлэгт гардаг уул ус, гол мөрөн зураг дээр хаана байдаг, гол онцлог зэргийг нь бичиж явуулсанд их л баярласан хариу хүлээж авсан юм. Уг нь энэ шүлгийг Япон хэл дээр орчуулсан байна гэсэн. Орчуулсан орчуулагчийнх нь нэрийг мэдэх хүн байвал хэлж өгөөрэй. Бас шүлгийн орчуулгыг нь оруулахыг хүсье.
Дээрхи хөшөө нь Багануурын төв талбайд байрладаг бол "Миний нутаг " дурсгалын хөшөө нь Багануурын хаалган дээр байдаг.
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, "Нүүрэнтэй хөндий" гэдэг газар Багануур хот сүндэрлэж, их зохиолчийн яруу найргаар хотоо чимэх эрхэм эрх Багануурчуудад олджээ.

16 comments:

peakfinder said...

Uneheer saihan shuleg shuu. Olon l yum ceejilj baisan, minii nutag martagddaggui yumaa.

ZAYA said...

peakfinder: ҮХТЭЛ ОРШИХ ТӨРӨЛХ НУТАГ САЛЖ БАРШГҮЙ ОРОН. Сайхан хэлсэн байгаа биз. Гадаадад олон жил болж байгаа бол бүр ч их ойлгож байгаа л даа.

бж said...

Ene shulgiig medehgui hun baidaggui l bailaa sh dee. Tertee olon jiliin umnu bichigdsen shuleg gehed une tsenee aldahgui yumaa.

БЭ said...

Baganuur tegvel ih saihan sanaa sedsen baina, manai ulaanbaatart iimerhuu zuil her baidag bilee.

ZAYA said...

ganaa_bj: Цагийн аясаар хэр чанартай вэ гэдэг нь тунаад л үлдэх юм. "Миний нутаг" зууны манлай болсоныг би саяхан л мэдсэн.
Тэлмэн:Багануур Нацагдоржийн яг төрсөн нутагт нь байгуулагдсан хот. Тэгээд л бусад газраас арай илүү онцолдог байхаа.

ZAYA said...

Тэлмэн: Чиний блогруу би орж чадахгүй болчихоод байна? Яах вэ?

Pearle Deppsu said...

Дүүдээ уншуулнаа

ZAYA said...

pearle deppsu: Комент үлдээсэнд баярлалаа. Тэгээрэй. Гадаад хэлний сургалттай сургуульд явдаг бол зуных нь амралтаар цээжлүүлээрэй.

Nana said...

yostoi l zuunii yaruu nairag shuu, saihan shuleg dee, unshihad saihan bailaa gej

ZAYA said...

Nana: Коментлосонд баярлалаа.
...ХАНГАЙ ГОВИЙН ХООРОНД ХАЛХЫН УУДАМ НУТАГ
ХАР БАГА НАСНААС ХӨНДЛӨН ГУЛД ТУУЛСАН НУТАГ
ГӨРӨӨС АРААТАЙ АВАЛСАН УРТ УРТ ШИЛҮҮД
ХҮЛЭГ МОРИН УРАЛДСАН ХӨНДИЙ САЙХАН ХООЛОЙНУУД...
Сайхан хэлсэн байгаа юмдаа.
МИНИЙ НУТГАА ГЭЖ...

Г.Ган-Эрдэнэ said...

Яруу найраг аа гэж бас гоё шүү

ZAYA said...

ganaif: Манайд зочилсонд баярлалаа.
...ОРХОН СЭЛЭНГЭ ХӨХИЙН ОНЦ САЙХАН ГОЛУУД
УУРХАЙ БАЯЛАГИЙН ОХЬ БОЛСОН ОЛОН УУЛ ДАВААНУУД
ХУУЧИН ХӨШӨӨ ДУРСГАЛ ХОТ БАЛГАДЫН СУУРИНГУУД
ХОЛ ГАЗАР ОДСОН ХАРГУЙ ДАРДАН ЗАМУУД...

3apaa said...

Ханын сонинд тавих гэж гялс бичсэн шүлэгшт...

ZAYA said...

Зараа: Тийм үү?
Сонин л юм. "Зууны манлай яруу найраг" болчихоод бидний хэсэг нөхдүүд бишрээд л...

Enkhe said...

Bi bas Natsagdorjiin neremjit aimgiin terguunii buleg gesen darjin gunshintai angid bailaa ho.Manai bagsh ch uran zokhioliin bagsh baisan, uneheer shuleg ene ter bur bogino oguulegguud hurtel tseejluuldeg bailaa. Tsagiin amidral oroo busgaa, elstei shand buttai tsaidmaiig dagan khaya neg khar gerees utaa suunaglana ... geed l esvel ...segs tsagaan bogdod seruu unakh boloogui yum uu geed l tseejilj ogdog baij bilee. Baga nas sanagduulj bna. It is nice to visit your blog.

ZAYA said...

Enkhe:Манайхаар зочилсонд их баярлалаа. Сайхан сайхан найраг цээжлүүлдэг байжээ. Одоогийн хүүхдүүд бол тэгж их цээжлэхгүй байх шиг байгаан. Тийм болохоор эцэг эх нь ч гэсэн анхаарч байх хэрэгтэй. гэж боддогийн.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...