Saturday, September 29, 2007

Уйгарын хар балгас


Хархориноос Орхоны гүүрээр гарч, чанх хойноос ирж байгаа цахилгааны төмөр шонг хөндлөн гарч, зүүн хойшоо чиглэн 32 км орчим яваад нэг эртний балгас байдаг. Нутгийн иргэд тэр балгасыг “Хар балгас” гэдэг. Хар балгасыг хэн хэзээ байгуулаад бас хэзээ хэн мөхөөчихсөн талаар Монголын түүхийн хичээл ордог байсан Дулмаа багшийн лекцээс санаж байгаа хэсгээсээ оруулж байна. 7-р зууны дундуур Монгол нутаг дээр Түрэг улс ноёрхож байжээ. /Одоогийн Түрк, Казакууд юм шиг байгаан/ Түрэг улсын нэг овог аймаг болох нөхдүүд бослого гаргаж ялсан нь Уйгарчууд байжээ. Ингээд Монгол нутаг дээр 100 гаруй жил өөрсдийн ноёрхолыг тогтоож байхдаа Орду-балык гэдэг хотыг байгуулсан нь түүхэнд “Уйгарын хар балгас” гэж тэмдэглэгджээ. Гэхдээ хотын нэр нь эх сурвалжууд дээр өөр өөр тэмдэглэгдсэн гэж байгаан. Уйгарын хар балгас нь Уйгарын хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд уртаашаа 25 км зайд үргэлжилсэн их хот байжээ. Хар балгасыг 840- өөд оны үест Енисейн Хиргис нар галдан шатааж эвдэн сүйтгэжээ. Хиргис нь одоогийн Киргизүүд. Монгол нутаг дээр бас 50 орчим жил ноёрхосон юм гэнэ лээ. Их дайнч, улсуудын нутаг дээр эртний хот үлддэггүй юм байнаа. Хүчтэй байсан юм болохоороо их ч юм хийсэн байх юм, их ч юм эдвэж, эвдүүлсэн байх юмдаа. Хар балгас Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд байдаг. Хархорин орчмоор явбал нэг очоод үзэхэд сонирхолтой шүү. Тэгээд Хар балгасаас зүүн хойшоо 50 орчим км яваад л Өгийнуур дээр очоод амарчихгүй юу. Дашрамд хэлэхэд Хиргисүүд 50 орчим жил ноёрхож байгаад дараа нь Монгол нутаг дээр Хидан улс мандан бадарчээ. Тэр Хиданчуудыг чинь Монгол язгуурын хүмүүс гэж эрдэмтэд үздэг гэсэн.

23 comments:

Anonymous said...

goe bichjee..neeree mongol daraa zun javaxdaa ochij yzexiig xicheenee :-)

peakfinder said...

Sonin gazar yum baina. Bi Ogii nuur oroh yumsan gej bodood baisan, oir bol orood garch boloh yum baina. Bayarlalaa shuu.

ZAYA said...

peakfinder: Тэр хавиар сонирхоод явбал үзэх газрууд мэр сэр бий. Дараа дараагийнхаа бичлэгт оруулнаа.

ZAYA said...

тэнэмэл бүсгүй: Тэгээрэй, очиж үзээрэй. Нүдээр үзэх юм хомс ч гэсэн аль 7,8 зууных гэж бодохоор бахархмаар шүү

3apaa said...

Эртний домог үлгэрийн цагт ганцхан очиж зүүдлэх юмсандаа

ZAYA said...

Зараа: Харин тиймээ. Зүүдэлчихвэл дараа нь,
Сэлэм гялс
Толгой бөнжгис гээд байхын биш байгаа даа аан?

бж said...

Chinii blogoos ih yum medej avch bainaa. Bi huduuguur yostoi yavj uzeeguim baina. Eh ornoo medehgui baij hichneen gadaadaar yavaad yah ch yum bilee... Daraa ochihooroo zorij baigaad chinii ene saihan tuuh uguulsen gazruudaar chini yavnaa.

ZAYA said...

ganaa_bj:Баярлалаа. Урам хайрласанд их баярлалаа. Та нарын бичсэн гадна дотны сонинг ч гэсэн уншаад би ч гэсэн сайхан байдгиймоо. Тийм болохоор блогчиддоо улам хайртай болоод байгаа шүү дээ. Хэхэ

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Заяа маань ингэхэд ер нь ямар мэргэжилтэй вэ? энэ бичигдээд байгаа чинь хэрвээ зүгээр л чиний хобби бол их л мундаг санагдаж байна. Чиний блогноос их юм олж мэддэг шүү. хүүхдүүддээч үзүүлдэг

ZAYA said...

Бум-Эрдэнэ: Мундаг хүнээс ийм үнэлгээ авч их баярлав.
Би нэг сүртэй мэргэжилшээд байх юмгүй ээ. Харин олон жил орчуулагч сэтэртэй явлаа. Тэгээд энд тэнд ажлаар явахад хамт яваа хүмүүс юм асуугаад л... Монголын тухай монгол хүн л мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ дээ. Мэдэхгүй юм их гарнаа. Дараа нь мэдээд ийм учиртай эд юм байна лээ шүү гээд хэлээд өгөхөөр Япончууд их л дуртай байдаг юм. Ер нь ажил дээр л их юм сонсох юм даа. Хаа очиж манай арван жилд ерөнхий эрдэм бидний үед их сайн ордог байжээ. Нэг хэсэг цахилгааны ажил дээр орчуулга хийж, арван жилд муу байсан физикийнхээ хичээлийг баахан хийж омын хууль судалсан шүү дээ. Би ер нь хэлмэрч байх. Ямар мэргэжилтэйгээ өөрөө сайн мэдэхгүй байна.

бж said...

Mongold ochihooroo holboo barij baigaad gazarchluulbal bolno biz dee?

ZAYA said...

Ганаа_бж Тэгээрэй болно ш дээ. Би амаараа заахдаа ч сайн ш дээ. Дурайтал зааж өгч чадна шүү.

meesh said...

Нутгийн маань эгч байх шив дээ.Энэ Харбалгас дээр чинь тоглож өслөө дө гэсэн.Гэхдээ дандаа зун очдог байсан юм.Манай эмээгийнх яг хажууд Орхон голын эрэг дээр хонь дагаад л наад балгас руу чинь явж өгнө дөө.

ZAYA said...

Би Хотонтынх биш л дээ. Гэхдээ Хотонтоор бол дайрч ч гарсан зорьж ч очиж байсан сайхан нутаг шүү. Үүх түүхийг нь сонсохоор бүр ч сонирхолтой. Яагаад Хотонт гэснийг нь мэдэх үү?

Arsun said...

Их сайхан юм аа. Уйгурын нийслэл Хар балгас ийм байдалтай юм бий. Нэг очиж үзнээ. Нируны удмын монголчууд Түрэгүүдэд ялагдаж /1555/ нутгийн төвөөс шахагдаж Хэнтийн нуруу 3 голын саваар нутаглах болжээ./Хэрлэн Онон Туул/
Монголчууд төрөө алдаад Түрэгт алба төлдөг байжээ. /байх эс байх асуудал яригдаад байхад чинь/
Уйгур Түрэгийн нэг салаа юм гэнэлээ. Уйгуржин бичиг гээл яриад байдаг шүү дээ. Үнэндээ бол Нирунчууд анх удаа төрийн бичигтэй болсон. Энэ бол Согдоос /тажик/ авсан босоо бичиг юм. Хожим долоодугаар зуунд уйгарууд авчээ. Тэгээд эргүүлээд авсан болохоор уйгаржин гэдгийм болвуу. Бас уйгаржин монгол бичиг гэж ярьдаг. Хэрэг болуужин гээл.

ZAYA said...

anun: Нирун гэдэг нэр чинь сүүлд 8 зууны сүүл 9-р зуунаас хэлэгдэх болсон гэдэг байхаа. Би андуурч байж магад. Ямар ч байсан Монголын дээд өвгүүд Түрэгт ялагдсан он жилүүд 550-д он. Архангай аймгийн Хашаат суманд Түрэгийн түүхэн дурсгалын хөшөө нь "Хөшөө цайдам"-н хөндийд одоо хүртэл байдаг. Хархориноос зүүн тийш 46 км хатуу хучилттай зам тавиад байгаа ш дээ./Түркийн засгийн газар/ Түркчүүд өвөг дээдсийнхээ мандан бадарч байсан цагийн дурсгалыг хамгаалж байгаа нь тэр. Нууц Товчоон дээр гардаг. Тататунга хэмээх Уйгар хүн. Бичиг үсэгтэй гээд... Хөөрхий уйгарууд сөнөсөн болохоор тэрийг нь уйгаржин Монгол гээд нэрлэчихсэн байхаа. Согд гэдэг нь Тажик нар тэгвэл эртний соёлтой нөхдүүд байх нээ. Манайхаар зочилж байгаад тун баяртай байгаа шүү.

meesh said...

Хотонтыг мэдэлгүй яахав.Хатант уул гэж нэр нь явсаар Хотонт болсон.Галдан хааны зоригт Ану хатныг оршуулсан гэдэг биз дээ.Би ч явж явж аавынхаа эх талаасаа баруун аймгийг өөлд болж таараад байдаг юм.Галдан хааны удам гэсэн хэхэхэхэ зугтах даа Орхоны хөндийд орхиод явсан өөлд хэхэхэ гэхдээ өвөө талаас цэвэр халх л даа.
Харин Хашаатын Билгэ хааны жанжин Култыкинд зориулсан хөшөөний хувьд гэвэл дэлхийн бичгийн их өвийн цөөн дурсгалууд нэг гэдэг юм билээ.Бас л Хөшөөт цайдам тоглож байснаа бүүр түүрхэн санадаг юм нэг хашаан дотор
нилээн хэдэн хөшөө хадаг яндар элдэв янзын зоос доогуур тавьсан байдаг байсан.Сүүлд сонсох нээ яг ориг нь билүү хуулбар нь билүү дэлхийн том үзэсгэлэн музейгээр аялдаг гэж.
Туркууд чинь бүүр онгоцны буудал барих юм гэсэн.Онцгой аялал жуулчлалын бүс болгох юм гэнэ лээ.

ZAYA said...

meesh:Галдан бошигтын 2 хатаны нэг нь гэдэг дээ. Ану, Анударь гэж. Гэхдээ Хотонтын Хатант ууланд нойрсон бага хатан нь Анударь нь байхаа. Ану нь их хатан. Сүүлд Зуу модны тэндэх тулаанд амь эрсдсэн. байх гэж санаад байна зөв үү? Чи нутгийн хүн байна хэлж өгөөрэй. Гадан бошигтын тулааны дундуур хаягдсан Өөлдууд ихэнх нь байдаг. Архангайн Өлзийтийнхөн тэр чигээрээ гэнэ лээ.
Харин тэр Хашаатын Билгэ хааны Култыкинд зориулсан хөшөө чинь яг чиний хэлсэн зөв. Дэлхийн соёлын өвт багтдаг. Ер нь Монголд аялал жуулчлал хөгжүүлье гэвэл тэр хавийг л төв болгож өөд нь татах газар байгаа юмдаа. Хархориныг л доо. Гэхдээ бид чинь хүчтэй, соёлтой ард түмэн юм болохоороо бас бус өөр газрууд их бий.

meesh said...

Тийм байна бага хатан нь тэнд нойрсож
байгаа юм байна шүү.Би ч уул нь хэхэхэ яг хотынх л доо аавын нутаг л гэж тэгж байгаан хэхэххэ.

Arsun said...

Заяа миньээ би дээр 1000 жилээр алджээ. 555 гэхийг 1555 гэчиж.
Эхлээд ямар төр улс байсан нь тодорхойгүй ч Хүннү МЭӨ 209-МЭ I,
Тэгээд Сяньби МЭ I-III, Тэгээд Нирун 330-555 он, Нирунчууд 555 онд мөхснөөр Түрэгийн үе эхэлжээ. Түрэг 552-740 он, Уйгар 740-820, Киргиз IX-X гэсэн эртний улсуудын төр оршин байжээ. Хөөрхий Татаатунгаа багшийн хүчинд Уйгаржин бичиг гэж нэрлэсийн байншдээ. Уйгурууд одоо Монгол /Хөвсгөл ,Увс/ Орос /горно-Алтай/, Хятад /Шинжаан/-д бий гэнлэй. Хөвгөлийн цагаан нуурын цаатангууд /300 орчим/ уйгурын угсаа.

Arsun said...

Анкарад хэдэн хоног суралцах боломж олдсон. Бид танай дээдэс гэсэн санаа цухалзуулнаа. Европын хятад л гээд байсан очиж үзээд бишэрсээн. Зарим үгнүүд нь адилхийн байнлээ.
Ямар сайндаа блогоо арслан гэж нэрлэх гэсэн чинь түргүүд надтай булаацалдаад байхав дээ. Зам харгуй тавьж, буудал баривал сайн л биз, ямар худлаа юм биш, Гурван голд шахагдсан язгуурын Монголчуудыг гүйцээгээд цохичихгүй татвар аваад өнгөрсөн нь их юм. Биднийг Тэнгэр харжээ.

ZAYA said...

meesh:Кометлосонд их баярласан шүү.
anun: Мунхаг би дутуу ойлгожээ. Гэхдээ Төрт улсыг Хүннү, Сяньби, Жужань, Түрэг, Уйгар гээд тогтоогоод байсан л даа. Жужань маань Нирун гэж бас тэмдэглэгдээд байнаа даа. Тэр нөхдүүд үүрд бидний нутаг дээр сууж чадаагүй дээ тиймхэн байдаг биз. Харин тэр онгоцны буудлын асуудал чинь тийм ч амархан шийдэгдэхгүй байхаа... Бид тэнгэрийн тамгатай хүмүүс шүү. Бид бусдад муугаа үзүүлэх биш, бид дээрээс язгууртай гэсэн санаагаа шууд биш ч гэсэн хаяа нэг бусдад харуулах юмсан. /санаа алдав/

Arsun said...

Яг тийм.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...