Tuesday, September 18, 2007

Ангийн олзтой амралт




Саяны хагас бүтэн сайнд манай ажлынхан агаар салхинд гарч сайхан амарлаа. Хотын их дуу чимээнээс түр зуур ч гэсэн холдоход дургүй хэн байх билээ.

Тэгээд Багануурын Хэрлэн голын эрэг дээр байрлах Баянгол амралтанд очсон юм. Тэнд өөр өөрсийнхөө сонирхолынхоо дагуу зарим нь ууланд авиралт хийж, зарим нь загас барьж, зарим голын эрэг дээр тоглож өнгөрөөлөө. Намаршиж байгаа болохоороо өглөө оройдоо сэрүүхэн байсан ч агаар нь тунгалаг байв.





Ууланд авиралтын багынхан Баянгол амралтын арын ууланд авирч, амьсгаагаа задлаж бэлтгэл сургуулилтаа хийцгээв. Өдөртөө сайхан дулаахан байсан болохоор царцаа цар цар хийн дуугарч, хаа нэг шувууд жиргээд, голын усанд жирэлзэх загас жараахайг харахаар буцмааргүй л санагдаж байлаа.




Хан Хэнтийн эх уулсаас эх авсан Хэрлэн гол хөндийг чимэж, уурга дэгээ барьсан хэний ч сэтгэлийг дуудах ажээ. Манай ажлын загас барих хүмүүс нь намайг оролцуулаад 4 хүн байв. 4 хүний 2 нь өөрсдийгөө "про" буюу загас барих мэргэжилтэн гэж тодорхойлов. Би яахав зүгээр сонирхогч л доо. Хэдэн жилийн өмнө загасан аялалын орчуулганд хэд хэд явсан болохоороо бас загас барих тухай төсөөлөлттэй нэгэн.

Дуунд өгүүлдэг "Түмнийг ундаалдаг" Хэрлэн голоос манай загасчдаас хамгийн түрүүнд би энэ зураг дээрх загасыг барьлаа. Хан Хэнтий минь харж үзэн манай загасчид дор бүрнээ л дэгээгээ мялаав. Бүгд л ленок барьсан даа.
Надад энэ зун таньдаг хүн маань загасны хэрэглэл бэлэглэсэн юм л даа. Шинэ загасны уурга, дэгээгээ мялаасандаа сэтгэл их додьгор буцаж ирсэн юм. Сайхан амраасан Хан Хэнтий, Хэрлэн голдоо баярлалаа.










16 comments:

3apaa said...

Пөөх чи минь загас бариад амиа тэжээчих хүн байна шүү. Тэрхийн цагаанаас зүгээр сатурк, халбага дэгээгээр 1,3 метр цурхай авч байлаа. Тэрхйин Цагаан Нууртаа баярлалаа.
Түүхийн холбогдолтой мэдээллүүдийг шимтэн уншдаг шүү. Мэлхийтэй мэдээлэл дажгүй байлээ. Keep going!

byambaa said...

saihan zugaalga boljee.

peakfinder said...

Yamar saihan yum be? Neeree mongold namar goyo shuu. Geree sanachihlaa.

БЭ said...

lenok gedeg n yu ve, mgl oor tsurhai mon uu? barisan zagasaa tegeed yasan be, idtsen uu butsaaagad tavitsan uu. esvel altan zagasny ulger shig yum bolood ungursun yum bolvuu. zia daa hamgiin suuliih n baihaa daa.

ZAYA said...

Ta buhend tnx.
Зараа: Сатурк, халбага дэгээгээр томыг барьсан байна ш дээ.Тэрхийн цагаан нуурт бол цурхай элбэг. Цурхай ямар ч өөш голохгүй, их ховдог загас. Тэндээсээ "Суман" голоо уруудаад Чулуут голтой нийлдэг хэсгийн доод талд "Чойдогийн боргио" гэж бий. Тэндээс тул их сайн баригддаг.
Бямбаа: Одоо энэ намартаа л ийш тийшээ явж чадахгүй байх. Харин цасны баярт явах байхаа.
peakfunder: Одоо яг л дуун гардаг шиг "Айргийн амт чимчгэнэсэн Алтан намар" болж байна. Сэтгэлдээ эх нутгийн намраа төсөөлж чадсан бол яамай даа.
Тэлмэн: Сайн мэдэхгүй байнаа. Загасчид ленок л гэдэг юм билээ. Цурхай бол дарвайсан том амтай том биетэй, хайрс нь арзгар мах ч гэсэн нэг их содон амттай байдаг. Загаснуудаа манай загасан багийн дарга авч явсан. Шарж ирнэ гээд байсан.

tumee 33 said...

Oiriin hed honog offline baina daa geed harj bsan chiny zagaschilj yavsan bainashd. Nutgiin agaar salhi ch angi shuu...Oo neeree amralt gesnees, ter amraltiin gazar chiny hog hayagdlaa yaaj zohitsuuldag bol gedgiig anzaarch sonirhov uu.Manai zuslangiin oiroltsoo 2 amralt bsan,Goliinhoo oirhon honhort avaachaad hayachihaj bsan,zurh shimshirmeer,salhind gyalgar uut tsaas ny hiiseed l..Ene zurgan deerh shig baigaliin uzemjiig hogoor ballaad hayachihval yamar hereg bhav dee tee.*Humuus baigald durtai ch Baigali eh hund durgui*gedeg ug baidgiin bna lee

ZAYA said...

Би хамаг анхаарлаа загасанд хандуулаад тэр хогийн асуудлыг анзаараагүй.
Гэхдээ голоо өгсөөд, уруудаад нилээн явсан гайгүй байх шиг байсан. Нээрээ амралтын газрын ард талын уулыг даваад цаашаагаа 4 км орчимд Багануурын хогийн цэг байдаг. Тэнд л хаядаг байсан байгаасай гэж залбиръяа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Сайхан байгаль гол усны зураг хараад гоё л юм. Даана ч загасгүй гэж бодохоор... хэхэ

ZAYA said...

Бум-Эрдэнэ: Хүүшээ яг тэр зугаалгын үеэр авсан зурагнууд шүү. Загас бол Хэрлэн голд том бол байдаггүй юм. Миний барьсан шиг байдаг. Саяны 1 дэх өдөр ажлаар Дархан явсан. Тэгэхдээ Хараа голын гүүрэн дээрээс харсан чинь загас ёстой язганаж байсан. Хорхой ч хүрэх шиг... хэхн

Arsun said...

аялахсан

ZAYA said...

Гоё аялах нээрээ сайхан шүү. Би бүр хоббирох янзтай байгаа

Arsun said...

Заяашка ямар гоё гартайнбээ. Манай гэрийнхэн үүийг мэддэг болохоор зурагт мурагтаар гарахаар хэлнээ. Том гартай бүсгүй жаахан...

бж said...

anun guai chamaig huurhun gartai ene ter geed baihaar ni harah gej irleeshd. Neeree ch tiim yumuu

ZAYA said...

Анун, Ганаа: Сайн ойлгосонгүй. ...жаахан юу гэж?

ZAYA said...

Миний гар том болчихвол ихэнх хүмүүсийнх асар том болно.

Arsun said...

Том гартай бүсгүй жаахан эмэгтэйлэг биш гэж хэлэх гээл, уучлаарай эвгүй байдалд оруулчихав уу? /delete hiinuu/

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...