Thursday, August 23, 2007

Нэрс жимсний ашиг тус

Нэрс жимсэнд цус төлжүүлэх үйлчилгээтэй марганец маш ихээр агуулагдсан байдаг. Түүнд агуулагдах бодис нь харааг сайжруулж, ажлаас болон хиймэл гэрлийн нөлөөнөөс үүссэн ядаргааг тайлж, шөнийн харалганг намжаана. Тиймээс энэ жимс нисгэгч, жолооч, программистуудад маш их ашигтай. Эдгээр мэргэжлийн хүмүүс нэрсийг зөвхөн зун намар бус, өвөл, хавар ч хэрэглэх хэрэгтэй. Нэрс хадгалалтын явцад өөрийн онцлог чанараа бараг алддаггүй. Үүнээс гадна нэрсэнд цусан дахь саахарын хэмжээг багасгадаг бодис илэрчээ. Хоёрдугаар зэргийн чихрийн шижинтэй хүмүүс үүнийг “навч-жимс” гэж зохицуулж хэрэглэх хэрэгтэй. Нэрсний үрийг ходоод гэдэсний өвчний үед хэрэглэхийг зөвлөдөг. Энэ жимс бол нянгийн эсрэг үйлчилгээтэй байгалийн антибиотик юм. Нэрс буйлны үрэвсэл болон хоолойн өвчинд ашигтай. Монголоос Японруу нэрсийг саяхнаас экспортолдог болсон байна лээ. Миний мэдэхийн Хангайн аймгуудад (Архангайн Тариат, Завханы Тoсонцэнгэлд) их ургадаг. Бас Хөвсгөлд их ургадаг гэсэн. Голдуу газраар мөлхөж ургадаг бол Хэнтий нуруунд бутлаг сөөгөнд ургадаг юм билээ. Элбэг газраа бол дороо л 10 л дүүрдэгсэн. Завтай бол өөрийн гараар түүсэн жимсийг хүнсэндээ хэрэглэх сайхан шүү. Нэрстэй савандаа элсэн чихэр хийгээд агаар оуулахгүй, сэрүүн харанхуй газар хадгалвал сайхан винотой болно. НЭРС жимс ашигтай шүү.

4 comments:

3apaa said...

Ёоо шүлс гойжуулаад хаячих юмаа чи одоо

ZAYA said...

Зараад: Ойрдоо жимс, самар, загас гээд сэтгэл үймрээд л биччихсэн юмаа.

byambaa said...

uursduu tuuj ideh saihan ch, herev hashaa baishind bdg bol tariad idvel bur ch goy amttai daa. manai eej aav 2 tarisan gesen. heden jiliin daraa jimsee uguud byambaa ch nersnii variana ideed l...
muruudsun he he.

ZAYA said...

Бямбаад: Тэтгэвэрт гарахаараа танайхаас нэрсний үрсэлгээ авъяа. Хэхэхэ. Нэрс тариалагч эмээ болох нь уудаа. Гадагш нь экспортлоод гээд бүүр хадуурчихгүй юу тээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...