Цагаан мөөгийг бороо орсны дараа түүнэ. Түүхдээ мөөгөн хүрээгээ аль болох гэмтээхгүй бас үндсээр нь шууд сугалаж авахгүйгээр хурц иртэй зүйлээр үндсийг нь үлдээж огтлон авна. Үндсийг нь гэмтээвэл дахин мөөг ургахгүй гэдийг санах хэрэгтэй. Түүсэн мөөгөө цэвэр усаар зайлж сэрүүн газар сэврээнэ. Мөөг даршилах сав нь шилэн эсвэл паалантай сав байх ёстой. Саваа цэвэрлэж ариутгасан байна. Угааж сэврээсэн мөөгөө дөрвөлжлөн хэрчиж, савныхаа доод хэсэгт давс нимгэн цацаж дэвсээд мөөгөө хийнэ. Мөөгний даршилагдах зузаан 3-5 см байхаар бодож давс цацан дэвсэж, мөөгөө дахин дэвсэн хийнэ. Энэ мэтчлэн мөөг, давсны үеийг 2-3 удаа хийсний дараа дээр нь зөөлөн чигжиж өгнө. Чигжихдээ модон нүдүүр ашиглаарай. Ингээд саваа дүүрмэгц агаар салхи оруулахгүйгээр сайн таглаад, харанхуй сэрүүн газар, 7-10 хоног хадгалаад хүнсэнд хэрэглэхэд бэлэн болох ба хар хүрэн өнгийн шүүсийн нь тусд нь шүүж хэрэглэсэн ч болно. Эсвэл шүүхэлгүйгээр хэрэглэсэн ч болно.
Цуйван, төрөл бүрийн хуургыг хийхдээ мах ногоотойгоо хамт мөөгөө хуурвал, мөөгний сайхан амт орно. Хийх хэмжээгээ өөрийнхээ хүссэн амтанд тохируулан хийнэ. Ингэж даршилсан мөөгийг хүнсэндээ хэрэглэвэл, хүний хөлс татардаг байна. Яланагуяа зуны цагт хэрэглэвэл илүү тохиромжтой. Гэхдээ анхаарах зүйл бий. Ходоод болон дотор гэдэсний шархтай хүнд тохиромжгүй. Шархыг нь улам сэдрээдэг гэнэ лээ.
Цуйван, төрөл бүрийн хуургыг хийхдээ мах ногоотойгоо хамт мөөгөө хуурвал, мөөгний сайхан амт орно. Хийх хэмжээгээ өөрийнхээ хүссэн амтанд тохируулан хийнэ. Ингэж даршилсан мөөгийг хүнсэндээ хэрэглэвэл, хүний хөлс татардаг байна. Яланагуяа зуны цагт хэрэглэвэл илүү тохиромжтой. Гэхдээ анхаарах зүйл бий. Ходоод болон дотор гэдэсний шархтай хүнд тохиромжгүй. Шархыг нь улам сэдрээдэг гэнэ лээ.
7 comments:
мөөг гэснээс сүүлийн үед мөөг гарахаа байсан гэж үнэн үү?Барааг нь ч болсон гарах санаатай байсан чадалгүй буцаж ирсэн шүү дээ..Мэдэхгүй хүмүүс их хэмжээгээр, үндэстэй нь тасдаад байдаг болсийм бол уу?
koment bichih geheer batalgaajuul gesen yum garch ireed tuvugtei bainaa.設定-のコメントruu orood -コメントの投稿者に確認用文字を入力させますか-nii いいえ-g ny songohoor boloh bh..amjilt husye...
Түмээд: Баярлалаа. Тохируулга хийе.
Мөөг уржинан жил Өвөрхангайн Хужиртаас жоохныг түүж ирсэн. Харин олдохгүй байгаа юмаа.
Түмээд: тохируулга хийсэн. Одоо болох байхаа.
anh jpnd ireed turul buriin muug harj bsn. nernuud ni bugd l uur uur. hool hunsendee ih heregledeg yum bna lee. mgloor orchuulj sain medehgui muug l geed bdg he he.
bi neg huduu nutgiin hunees sonsoj bsn. hyataduud manai muugiig ih iddeg gej. muug gej saihan mah bhad mglchuud tuuniig idehgui amitanii mah l ideed bdg ni mangar gej helsen gej...
muug neeren goy shuu te, bid hed muugund aimar durtai.
Бямбаад: Комент үлдээсэнд их баярлалаа. Хятад эхнэр нөхрөө "Чи надад ар Монголын мөөгний шөл уулгасан биш" гэж загнадаг гэнэлээ... гэж Хятад Монголын эрлийз хүнээс сонссон юм ба.
Тэлмэнд: Комент үлдээсэнд их баярлалаа. Мөөг тохирдог хүнд бол сайхан л даа. Манай аавд тохирдоггүй юм.
Post a Comment