Өчигдөр орой аав хүүхдийн маань бичиг баримтыг шуудангийн микро автобусаар /хөдөөнөөс/ явуулсан юм л даа. Орой 9 хагасын үед жолооч руу нь залгатал одоо Улаанбаатарт орж ирж байна гэдгийн байна. Би ч хүүхдийнхээ бичиг баримтыг олж авах гээд гэрээсээ гараад иртэл цахилгаан цахиад юу юугүй л бороо орох нь ээ. Тэгээд яахав дээ нэг такси бариад Баянзүрхийн салбар тээврийн товчоон дээр давхиад очлоо. Гэтэл нөгөө ирж байна гэсэн микро байдаггүй дээ. Таксины жолооч буу гэсэн маягтай хараад байхаар нь бороо арай ороогүй болохоор нь буутал, юу юугүй усан бороо цутгачихав. Ашгүй нөгөө микро автобус ч ирлээ. Хүүхдийнхээ бичиг баримтыг нэг юм олж аваад такси барих гээд үзчихвээ хөөрхий. Юун такси баригдах манатай. Замын хажууд зогсож байгаа хүнийг зам дээр тогтсон усаар машинууд хайр найргүй будаад л... Зогсох такси ч алга. Аргаа барахдаа, нүхэндээ ус цутгуулсан зурам шиг амьтан хажуугийнх нь “БОСА”-д үсэрч ороод найзыгаа ирж аваач гэж утасдаж байж амь аврагдав. Зам дээр ус тогтсон байхад чинь яах гэж тийм хурдтай явдаг байнаа. Манай гэрээс 10 минутын зайтай газарт харих гэж бөөн адал явдал болдгиймдаа. Ядаж байхад гадаа харанхуй, гудамж гэрэлтүүлэггүй шүү. ЖОЛООЧ нар арай дэндүү юмаа.
8 comments:
Жолооч болгон ч тийм биш байхаа. Ухамсарт нь юм байхгүй болхоор л тэгээдайх шиг байдийшт. Юун ухамсар манатай ухамсар гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс их байна шүү тэ?
Зараад: Харин тийн. Зарим нөхдүүдтэй юун ухамсар ярих манатай...
Ээдээ, охинийхоо бичиг баримтыг норгочихоогүй нь яамай даа..Ухамсар гэдэг чинь сэтгэлгүй хүнд бол багахан байдаг байхоо.
Түмээд: Бичиг баримтаа норгоогүй. Ашгүй аав,ээж 2 гялгар уутанд хийгээд сайн скочдсон байсан. Зам дээр тогтсон ус гэснээс манай төв зам дээр борооны ус зайлуулах шугамгүй газрууд байгаа болохоор ус тогтоод байгаа юм. Гэхдээ жолооч нар анхааралтай явбал бас ч болохгүй зүйл биш баймаар...
zaluu baihad shunu oroi, boroo tsasiig toodogguisen. Getel eruul baih chini hamgiin chuhal bololtoi. Eruul hunees l ih zuil undaran garna. Tiimees biee l sain bodoj yav, busad ni bolnoo
Бум-Эрдэнэд: Комент үлдээсэнд баярлалаа. Тэр бороонд шалба цохиулаад хоолой өвдөх болов уу гэсэн чинь гайгүй байсан. Эрүүл байх мянган жаргалан гэдэг шүү дээ...
manai zarim jolooch nar ch arai shuu. bas ter urduuraa hun oruulah durgui zutgeed bhii ni yaanaa. say tsug yavsan yaponchuud dotor ni muhai orgiod, tolgoi ni ergeed, unheltseg ni hagarlaa gesen sh dee. yag murguldchihluu duu gej bodood l yavaad bsn gej bgaa.
Бямбаад: Тиймшдээ, урд талынх нь машин яваагүй байхад би нэг хээр талын нүүдэлчин гэж байгаа юм шиг сигналдаад л... Заримдаа хажуудаа яваа хүнээс жолооч нарын өмнөөс ичдэгийн. Хөөрхий гэхдээ сүүлийн үед арай гайгүй болоод байгаа ч тал бий л дээ. Гэхдээ л まだまだね
Post a Comment