Thursday, August 23, 2007

Рамсарын гэрээ гэж мэдэх үү?

Өчигдөр охиндоо нэг юм тайлбарлаж өгөх санаатай хуучин номоо ухаж байтал 3 жилийн өмнө хийж байсан ажлын нооргууд бас нэг календарь гарч ирэв. Уг календарь дээр “Өгийнуурын ус намгархаг газрыг хамгаалах нь” гэсэн сэдэвт лекц семинарын үед бусад хүмүүстэй авахуулсан миний зураг гарсан байлаа. Тухайн үедээ Өгийнуурыг хамгаалах ач холбогдлыг бусад ард иргэдэд ч гэсэн тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй байв.
Тэгээд хожуу ч гэсэн лекц семинар дээр яригдсан зүйлээс блогтоо оруулж буй минь энэ. Өгийнуур бол Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байдаг талын цэвэрхэн нуур юм. Нутгийн мал иргэд удны ус, бэлчээрийг нь их ашигладаг. Дээр үед улсаас загасны аж хуй эрхлэж байжээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Өгийнуур орчмын зэгс устаж, нуурын талбай багасаж, бас зарим газарт нь эвгүй үнэр гарах болжээ. Энэ нууранд олон зүйлийн шувуу амьдардаг тул олон улсын шинжээчдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн нийтийн өмч болсон билээ. Өгийнуур нь Рамсарын гэрээнд бүртгэгдсэн дэлхийд чухал нуур юм. Байгалийн баялгийг хамгаалж, түүнийг ухаалгаар ашиглахыг эрмэлзсэн олон улсын анхны гэрээ нь 1971 онд Ираны Рамсар хотод батлагджээ. Рамсарын гэрээ гэдэг нь олон улсын хэмжээнд, ялангуяа нүүдлийн шувуудын хувьд чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай гэрээюм. (Агаарын бохирдлын Киотогийн протоколтoй төстэй)
Эрхэм зорилго: Бүс нутаг, улс, олон улсын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаагаар дамжуулан, ус намгархаг газрыг хамгаалж зохистой ашиглах зорилготой. Уг гэрээнд хамрагдсан улс:138 улс (2004 оны байдлаар) Рамсарын гэрээнд бүртгэгдсэн газар:1370 ус намгархаг газар, (Талбай нь120 мянган га газар ) Рамсарын гэрээнд манай улсын 13 нуур бүртгэгдсэн байдаг. Тэрхийн цагаан нуур ч гэсэн бүртгэгдсэн юм билээ.

8 comments:

tumee 33 said...

Gol,gorhi, nuur shirgej bna geed l...Denduu hairaan,tee?Suuliin ued ene ih galzuu haluun bolood bgaa chiny ch bas gol usaa bohirduulj shirgeesentei shuud holbootoi doo.

ZAYA said...

Мэргэжлийн хүмүүсийн ярианаас ойлгосон юм гэвэл ус, гол, горхи ширгэж байгаагын гол шалтгаан бол зохисгүй хэрэглээ, өөрөөр хэлбэл даацыг нь хэтрүүлэх юм билээ. Нуур бол цутгал гол, горхи, гүнийхээ усаар тэжээгддэг. Гэтэл эхэнд байгаа голыг бохирдуулах нь зөвхөн тэр голыг бохирдуулаад барахгүй усны орчинг бохирдуулдаг. Усанд амьдарч байгаа амьд амьтан ургамал ховордож үхэх мөхөлд хүргэдэг юм билээ. Өгийнуур ч ялгаагүй хөгшин Орхон бохирдоод цутгал нь багасчихаар нуур хөрсний усаар тэжээгдэж эхлэхээр хөрс нь бохир болохоор бас л усны орчноо бохирдуулчихдаг юм билээ. Тэгээд бохирдохоох экологийн тэнцвэрт байдал нь алдагдаад...ширгэх нь ширгэж эхэлдэг...Хүмүүсийн зохистой хэрэглээ их чухал. Күширо чинь 70-аад онд бас бохирдоод амьтан ургамал нь ховордсон гэсэн. Тэгээд Япончууд олон нийтийн дэмжлэгээр одоо сайхан болчихсон юм гэсэн шдээ

Urka said...

Ogii nuurdeer ochood tursun setgegleesee huwaaltsahaar shiidlee. 2 jiliin omno bi heden juulchidtai hamt Ogii nuuriig zorison yum. Ter ued anh ochij bsan bolohoor ch ter u baigaliin sxaniig ni juulchdiin hamtaar gaihan shagshiraad l zogsoj bsnaa sanaj bna. Bid hed neg jijig Guesthouse d buudallaad udaagui btal oroin hoolnii tsag ch bolov. Ter gazriin ezegtei nuuriin zagasaar bidniig dailahaar bolood bid ch huuruud tesen yadan hooliig ni huleej suulaa. Hool ch belen bollo, zagasnii amt gej uneheer goe, ne to chto zamorojennaya riba. Tsewer bgaliin amt shuu. he he nuuriin zagasnii tuhaid 1 iim. Za tsaash ni gewel nuuriin usnii talaar towchhon , us ni oroi nar jargah ued ih dulaahan barag buleen boldog gej helehed helsdeheergui halsan bdag yum bilee. Bagaasaa usand durtai bolhoor teselgui usruu guigeel orchlo. Er ni tiim ch tsengeg bish sanagdsan zamag ihtei selehed hol oroogood bhaar ni aigaad garsan. Nuurt usnii shuwuud, hun, togoruu ih tsugaldag gej nutgiin ulsaas duulsan ch haramsaltai ni bidniig ochih ued heden tsahlaigaas oor shuwuu uzegdeegui yum. Aan tiin bas angir bsan yum bna. Nuuriig toirood juulchnii baazuud nemegdseer l bgan bilee. Huuchin zagasnii aj ahui bj bgaad odoo barag hooson balgas bolson ter gazriig haraad neg l setgel owdoh shig. Ug ni bodloor bologson bol dahin sergeegeed mongoliinhaa zah zeeld niiluulvel amt shimttei baigaliin zagasiig bi law durtaiya hudaldan awahsan... Nuuriin orchmoos ewgui uner unerteh ni unertej bsan shuu, ter ni medeej nuurt tsutgadag gol gorhi bulingartsan eswel nuuriin orchim dah ail, baazuudiin zohisgui hereglee, haraa hyanalt gej barag ugui ter gazar yu ch hiij bgaag tosoolohod hetsuu l bh gej bodogdson. Uzesgelentei bas sxan nuuriin huwid ch yarih yumgui yum bna lee gehdee us ni tatraad shuwuud irehee bolij bgaa gej bodohoor setgel shimshreed l suuna daa Urialah neg zuil bna US CHANDMANI ERDENE uchraas zui zohistoi hereglej surtsgaaya!!!! Anhaaral tavisan hen buhend TNX

ZAYA said...

Өгийнуурын төсөл бол загвар төсөл юм билээ. Усны шувууд чинь олон мянган км замыг туулдаг болохоор замд өөрсдийнх нь амьдрах орчинтой тийм газар, нуур зайлшгүй хэрэгтэй. Зөвхөн нуурт анхаарах бус өгийнуур орхон голын сав газрыг хамгаалах нь чухал юм гэсэн. Бас усны ундрага нь муудаж байна гэдэг яриа гарч байсан. Усны ундрага яагаад муудаж байна гэвэл дээр нь алдарт алтны уурхайнууд чинь бий шүү дээ. Тэд чинь хөрсийг орвонгоор нь эргүүлж байдаг гэсэн. Байгал эх маань эмзэгхэн юм билээ.

byambaa said...

ramsariin geree gej sayhnaas l meddeg bolson shuu. end bas ter gereend elseed neg nuuraa hamgaaldga yum bna lee. jildee 1000 hun irj buudalladag gesen. mundga bgaa biz.

manai haa neg nuurand 1000 hun irdeg bol ch mun saihnaa.

ramsariin gereenii tuhai ih zuil medej avlaa. tnx. ingeed l bi blog bichigchded hairtai. blogt hairtai bolood bdgiin he he.

ZAYA said...

Бямбаад: Хоккайдогын Күширо нуур Рамсарын гэрээгээр хамгаалагддаг. Тэнд жилд 150000 жуулчин ирдэг гэсэн. Манайхан ч гэсэн олигтойхон хамгаалаад, тэр усны шувууд нь ирээд байвал бас олон жуулчин ирнэшдээ. Муу ч үгүй манайд 13 хамгаалах ёстой нуур байгаа шүү дээ. За ингээд улс төржөөд байдгийн... хэхэхэ

byambaa said...

endhiin ter nuurt heden juulchin irdgiig sain medehgui. gehdee 1000 hun shuvuu irdeg yum. he he

huuhduuded surtalchlaad 10 jiliih ni huuhduud nuuraa hamgaaldag yum bna lee. surhii bgaa biz. neg ih mungu hurungu gehgui huuhduuded oilguulaad tedniig sain duraar ni hiilgedeg.
za 2uulaa mgld ochihooroo 10 jiliin huuhduudiig "panaldanaa"

ZAYA said...

Манай монгол хүүхдүүд амархан панаалдуулах болов уу даа. Нээх сонин хар нялхаасаа улс төржчихсөн хүүхдүүд байдгийн. Одоогоос 3,4 жилийн өмнө Мэдээлэл зүйн хичээлтэй холбоотой асуудлаар, хөдөөний хэдэн аймгийн сургуулиудаар явсийм. Асуух юм байна уу гэхээр ярьсан юмнаас өөр юм асуугаад хадуурдаг юм байна лээ ш дээ. Ер нь монголчууд хүний санааг сонсохоосоо өмнө өөрийнхөө санааг хэлээд байдгийн. Үндэстний онцлог байхаа. Өгийнуур сумын хүүхдүүдэд Япончууд ухуулга хийсний ачаар, нуурын эргэн тойрныг тэр үед лав нэг цэвэрлэсэн юм даг./тэр үедээ цэвэрлэгээнд оролцсон хүүхдүүдэд мөнгө олгосон юм/ Одоо өөрсдөө хийж байгаасай гэж залбирч байна даа. Нуураа аваад үлдвэл тэнд нь олон жуулчин ирээд нутгийн иргэдэд хэрэгтэй дээ тээ. Бямбаатай овоо санаа нийлээд байх юмаа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...