Wednesday, October 31, 2007

Андуурах гэж...

Манай нэг найз TEDY-н хаалгаар орж явтал нэг их таньдаг хүн тааралдахаар нь:
- Сайн уу? хэмээн уулга алдан мэндэлжээ.
- Сайн, эгчээр сонин сайхан юу байна? (Бооёо)
- Тайвандаа. Чамаар сонин сайхан юутай? (манай найз)
- Тайвандаа. Та хэзээ ирэв?(Бооёо)
- Сая л нэг муу юм ирлээ.(манай найз)
- Юугаар ирээв?(Бооёо)
- Таксигаар хэмээн мэнд мэдэлцээд ажлынхаа өрөөнд орж иртэл, хамт ажилдаг хүн нь "Та Бооёог таньдаг юм уу?" (хошин урлагийн) гэхээр нь "Үгүй " гэсэн чинь "Та чинь тэгээд, хаалган дээр сая Бооёотой хууч хөөрөөд л зогсоод байсан ш дээ" гэсэн гэнэ. Тэгэхэд нь хүн андуурсан байна гэдгээ мэдэж бөөн инээд болсон гэсэн. Олны танил хүмүүстэй гэнэт нүүр тулахаараа таньдаг хүн шиг санагдаад л мэндэлсэн юм шиг байгаан. Хэхэхэхэ Бооёо өөрөө хүн андуурч байгаагийн мэдээд баахан явуулсан хэрэг л дээ. Инээдтэй.

18 comments:

Arsun said...

Хэхэ цаад Бооёо чинь хvн явуулж байхгvй юу. Гоё байгаа биздээ.

ZAYA said...

Арсун: Харин тийн. Өөрөө их гоё ярьж байсиймаа. Өчигдөр орой сонсож баахан инээлээ ш дээ.

ZAYA said...

Арсун: Сорхугтан хатаны тухай бичсэн блог руу орсон. Ёстой сонирхолтой блог зааж өгсөнд их баярлалаа. Би коопидож байгаад, томруулан уншиж байгаа.

Pearle Deppsu said...

Өө Бооёоо чинь угийн тийм хүн. Надтай хүртэл тэгж яриж байсан. Хамт явж байсан хүмүүс гайхаал "Чи танидаг юм уу?" гээд л...

Ээжийг хүртэл асууж байгаа юм чинь хэхэ

ZAYA said...

Pearle Deppsu: Дүү охин нүдээ эргэлдүүлээл ээжийн бие сайн, энэ тэр гээд л ба бу-гүй буу халсан хэрэг үү. Тэгвэл бүр Боёогийн зуршил юм байна л даа.

Arsun said...

Учиргvй ч гэсэн инээхээр бие хөнгөрөөд их сайхан байдаг шvv. Сорхугтан хатан ухаалаг байжээ. Би бvр хөөрөөд, хэнд уншуулах вэ л гэж бодоод хэлсийн.

ZAYA said...

Арсун: Нээрээ инээд хүнд хэрэгтэй шүү.
Сорхугтан хатан, бас тэр нөгөө Хувлай хааны Японыг дайлсан тухай гээд гоё гоё юм байна лээ. Өүлэн эхийг Минлэгтэй суусан гээд биччихсэн байна лээ. Гэхдээ тэр 2-н дундаас хүүхэд төрөөгүй болохоор нь тийм харьцаатай байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байж болно гэж Заяа сүүлчийн ТҮЗ-ээ эргүүлж байна. Сорхугтан хатан бол оюун билэгт хатан байсан юм билээ. Өүлэн эхээс өөр нь түүнд эзэн богдоос өгсөн эрхэм цол хэргэм байсан болохоор боолтойгоо нөхцөх шаардлага байгаагүй болов уу даа. Тээ?

Nana said...

hehe,hehe, tsaa Booyo chin yaag tegdeg baikhgui yu.
heregt durlamaar sangdchlaa, yun Booyo yavjesnaa Sorhugtan?

peakfinder said...

Ineedtei yumaa. Yur n' gudamjind olnii tanil hun harahaar neg l tanil haragdaad yu bilee gej bodogdood baidag yum baina lee.
Bi end neg udaa Liv Tyler (Lord of the Ring deer gardag) gedeg jujigchintei gudamjind zorj taarsan yum. Neg l tanidag hun sanagdaad yu bilee hen bilee geed arai l mendelchiheegui. Ongorood neleen yavj baij nogoo jujigchin busgui baina gedgiig sanasan.

БЭ said...

bi bas neeren deer anh germand ircheed buudlagyn munhbayartai taaraldchihaad tanyg aimar harsan yum baina, tanai ger tumur zamd uu gesen neeren l ger n bas tumu zamd baidag baisan bolj taaraad aan tegvel tend l harsan baih n geed baisan suuld bodood baisan munhbayar baisan yum bilee. namaig ch bas budilj baina geed medeed ih soyoltoi yaridag hun baisan, bodvol olny tanil humuus iim asuultand dassan baidag bololtoi. suuld bodhoor l icheed ch baih shig hehe.

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Нана: Хэхэхэ, Инээдтэй.
Срхугтан хатаны тухай бол миний блогны блогууд линкэд Номинчимэд гэж байгаа. Тэр блог дотор байгаа.
peakfinder: Мэндэлчисэн бол Liv Tyler арай Бооёо шиг буу халах байсан юм биш биздээ. Хэхэхэ
Нэмлэ Т: Олны танил хүмүүст тийм юм их таардаг шиг байгаам. Мөнхбаяр нээрээ Германдаа байсаар л байгаа юу? Монголын нэрийг гаргах эрдэм чадалтай нөхдийг уг нь улсдаа байлгамаар. Тэгээд хүний эрх мэрх гээд болохгүй л байхдаа.

Arsun said...

Нэг одтой уулгамч юм шиг мэндэлчихсэн чинь ямарч реакцгүй өнгөрсөн дөө. Ингэж доошоо орох гэж бодогдсон шүү.

ZAYA said...

Арсун: Бүр том одтой тааралдсан юм байлгүй дээ. Хэхэхэ

ganga said...

заяасан насандаа дээдлэм нэр
залгамж үрсдээ овоглох нэр
төрөхөд өлгий дээр бичүүлнэ
төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ
Ш.Сүрэнжав 1987 онд бичиж
өчүүхэн би комент болгон шивлээ.

ZAYA said...

ganga: Манайхаар зочилсонд их баярлалаа. Бас гоё шүлэг үлдээсэнд бүр чих баярлав.

ganga said...

Zaya blogd zochilsond bayarlalaa. Minii suuliin bichlegiin gatsaa odoo arilsan shuu. ganga

Arsun said...

"Карма"-ийн тухай бичлэг орууллаа. Сонирхоно уу.

Aamregled said...

Боёо ч дор нь хүлээж авна л даа хахаха

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...