Tuesday, October 16, 2007

Хамарын хийд, энергийн төвөөр аялсан нь

Саяны өнгөрсөн бүтэн сайнд Дорноговь аймагт байдаг Хамрын хийд явлаа. Хамрын хийдээсээ цааш "Энергийн төв" "Шамбалын орон" "Ёлхойн хавцал" "Хүслийн уулаар аялаж маш сайхан амрав. Богино хугацаанд олон юм сонсож, мэдэж өндөр сэтгэгдэлтэй буцаж ирлээ. "Хамарын хийд" -г анх Говийн 5-р ноён хутагт Равжаа "Ламрин" дацангаар байгуулж сүсэгтэн олныг баясгаж байжээ. Номын хүч байгалийн хүчтэй хавсарсан тэр сайхан хийдийг 1938 онд эвдэж сүйтгэн одоо хуучин хийдийн туурь л үлджээ. 1990-д оноос олон хийд сэргэж байгаатай адил Хамарын хийд ч гэсэн дахин сэргэж байгаа юм байна.


Хамарын хийднээс хойш суваргууд цайран харагдах ба "Горооны зам"-р явж Шамбалын оронд ирнэ. Шамбалын оронд ирснээр өөрийн бузар бүхийг ариусгах зан үйлүүдийг хийж энергийн төвтэй холбогдож өөрийн биеийн дотоод эрчим хүчийг хөгжөөдөг ажээ. Зураг дээр байгаа суврагат орохын өмнө сайн гороолж өөрийн муу бүхийг "Адистад Жанлав ихтэй энэ газрын нөлөөгөөр миний бие, хэл сэтгэлийн муу бүхэн арилж байна" хэмээн дотроо баясалгаж, урьд өмнө үйлдсэн муу бүхнээ "Бирдийн ходоод"-д бичин хийж шатаана. Ингэснээрээ чи бүрэн ариусаж "Энергийн төв" дээр хөл нүцгэн гишгэх ба хөрвөөдөг. Ингэж хөрвөөснөөр өөрийн биеийн дотоод чавдарыг сайжруулах их энергийг биедээ авдаг юм байна. Яг энэ хэсэгт их сонин сэтгэгдэл төрөв. Нүдээ хагас анин гарын алгаа дээш харуулан хэвтэхэд нэг сайхан бие амрах шиг юу юугүй унтмаар санагдаж байлаа. Яг тэрүүхэн тэр орчимдоо галт уулын улаан барзгар чулуутай юм билээ. Хөл нүцгэн гишгэж байгаа мөртлөө хөлөнд тийм ч хүйтэн санагдсангүй, уланд чулуу хатгаж байгаа нь анзаарагдсангүй. Тэгээд цаана байгаа овоо дээр гарч "Энерги хөгжөөх" зан үйлийн нэг болох хойд зүгт харан зогсож Равжаа хутагтын "Үлэмжийн чанар" дуу дуулна. Сэтгэл хөнгөрч үнэхээр өөр орчин юм байна гэж бодогдож байв.

Тухайн үеийн номын мэргэн даянч нарын даян хийж ном баясалгаж байсан агуй бүхий "Ёлхойн хавцал"- гаар аялал үргэлжилсэн билээ. Ёлхойн хавцал нь Эрт үеийн галан галавын үед галт уулын дэлбэрэлтээс тогтсон хавцалд, говийн баян бүрдээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэт газар ажээ. Хавар 5 сард "Далий ягаан" цэцэг цэцэглэдэг гэж тайлбарлагч хэлж байв. Далий ягаан нь Японы сакура боловч Монгол орны эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр бутлаг сөөгт ургадаг гэнэ. Хавар далий ягааныг цэцэглэх үер баясалгал хийвэл бас их энерги авдаг гэнэ лээ. Ёлхойн хавцалд "Дээд тив" "Дунд тив" Доод тив" гэсэн агуй байх бөгөөд Хутагтын шалгалтанд тэнцэх хүртлээ агуйд ном баяслагадаг байсан ба хэрвээ шалгалтанд тэнцээгүй бол үүрд тэндээ үлддэг гэнэ. Говийн 5-р ноён хутагтын дүрийг шог зураач Ц. Байды гуайн хүү Үлэмжбат бүтээж 2005 онд бүтээж залсан нь бас их сонирхолтой санагдав. Тэгээд ном хурж байсан агуйд орж суухад өөрт мэдэгдэхүйц сонин сэтгэгдэл төрж байна лээ. Ёлхойн хавцалд мөн "Эхийн умай" гэж байна. Түүгээр ороод гарвал сая эхээс төрсөн хүүхэд шиг ариунхан болно гэдэг юм байна. Равжаа хутагтын өөрийн хэлснээр "Тэнгэрт төмөр шувуу нисч хүмүүний амьдрал асар их өөрчлөгдөх тэр үед миний хэдэн шавь нар Эхийн умайд орохын тулд "Утай гүмбэн" заавал явж, хэдэн юмаа барах ёсгүй" хэмээн Ёлхойн хавцалд "Эхийн умай"-г босгосон гэнэ. Ер нь Равжаа хутагт эмэгтэй хүнийг дээдэлдэг байжээ. Шарын шашинд эмэгтэй хүнийг үзэх үзэл нь нэг их сайнгүй шүү дээ. Тийм болохоор эх хүн, эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хүндлэн бишрэх нь дотоод энергиэ хөгжүүлэх асар их чадварыг олгодог юм болов уу даа. Богино хугацаанд их олон зүйл мэдэж авсан ч хичээнгүйлэн товчилон орууллаа. Уншсан та бүхэндээ их баярлалаа. Ум сайн орших болтугай. Хурай хурай хурай.

14 comments:

3apaa said...

Хүмүүс их явж байгаа сураг сонсогдоол байгаан. Нэг очиж энерги авна гэж бодож байгаа. Чиний бичлэгүүд эрс сайжирч байна гэж хэлмээр байна. Таалагддаг шүү. Нэмээд бичээд байгаарай.

meesh said...

Маш сонирхолтой бичлэг байна.Равжаа хутагт гэж үеэсээ тасарчихсан хүн байсан нь илт байдаг юм.Хөгжим дуу жүжиг найраг гээд л энд бас айхтар зөнч гэдэг нь гараад ирэм юм даа.

ZAYA said...

Хүүе уучилаарай. Цайны цагаар бичиж байгаад хадгалах гэж байгаад андуураад оруучихсан байна ш дээ. Жаахан зассан шүү. Утга нь нэг их өөрчилөгдөөгүй.

Arsun said...

Зуны аагим халуунд номын агуйд хэсэг байхад даарч эхэлнэ. Газрын гүнээсээ салхилдаг их сонин.
Тэнд буй толгойн шил дээрх худгийн түүх их сонин. Хутагт энд худаг ух гэж л дээ, шавь нар нь толгойн оройгоос яаж ус гарахав гэсэн чинь чиний толгойг тогшвол цус гарахуу дуугүй ух гэснээр ухахад удалгүй ус ундран гарчээ. Их гоё хэлсэн байдаг, санахгүй байнаа. Хангайн бүсгүй бас говь руу яваад ирэвүү.

peakfinder said...

Daraa harihdaa zaaval ochij uzeye gej bodogdoj baina. Ravjaa hutagt gej argagui l alsiin haraatai hun baij dee.

ZAYA said...

Зараа: Хүмүүс их очдог юм билээ. Манай ажлын 9 хүүхэн 1 залуу яваад ирсэн. Тэнд бүр хятадууд байна лээ. Урд хөршийн олимпод орох тамирчид энерги авахаар тэнд очдог гэсэн яриа чих дэлссэн шүү.
meesh: Үе үеийн сод ухаантаны төлөөлөгч байжээ. Манжууд "Согтуу, солиот" гэх зэргээр хэлдэг байсан гэнэ лээ.
anun:Би дараа бүр тухтай явъя гэж бодоод байгаа их л сонин сайхан юмтай нутаг юм билээ. Хангай хүн чинь гэнэт тэмээ гэж байснаа л шууд Дорноговьруу гараад шидчихдэг гэжийн ш дээ. Хэхэхэ
peakfinder: Равжаа хутагт хоосон чанарыг их судалсан юм гэсэн. Мань ямар тэр хоосон чанарыг мэдэх биш. Эрдийн их оргилд гарсан хутагт байжээ. Гэхдээ сайн тайлбарлагч олж явахгүй бол тэнд очоод учрыг нь бас мэдэхгүй л үлдэх юм билээ. Манай багийнханг явж байхад Ёлхойн хавцалыг тайлбарлаж байсан хүн их сайн тайлбарлаж өгсөн.

Мика /美香/ said...

Энэ үнэхээр хэрэгтэй мэдээлэл болсон байна лээ. Дараа боломж олдовол очиж амарнаа..

A.Амарсайхан said...

Блог руу чинь орж иртэл гол руу нэг юм гүйх шиг боллоо. Энерги орж ирж байсан байна ш дээ.

byambaa said...

za energi avaad butsvaa gej. harin ene jil ih l olon hun ochson minii medehiin. tegsnee eruusuu utasdaggui hun hurtel energi uguh gej bna gej utasdaad, yun ve l gej bodoj bsn sh dee.

saihan medeelel bna. mgld ochihooroo zaaval yavnaa.

Arsun said...

Тэнд бараг тайлбарлагчгүй байсан ч болно доо. Заяа бүсгүй Тэмээ, Говь, элс гээл говьд татагдаад байнаадаа. Говь гурван сайхан, Дэмчигийн хийдийг нэг сайхан сурвалжлаад ирээч гсн. “Эзэн нь хичээнээ Заяа хичээгээрэй” хихихи. Нээрээ манай найз, худлаа хэлэхээргүй хүн, өдрийн од харсан азтай. Зун 8 сарын 16 цагт Ёлын аманд өдрийн од харсан гэсэн. Би бүр итгэхгүй хамт явсан хүмүүсээс нь асуусан гээч.
Рeakfinder:-т хандахыг зөвшөөрнө үү гсн. Ravjaa hutagt gej argagui l alsiin haraatai hun байсан даа. Хүнийг хайрлахын, ялангуяа бүсгүй хүнийг хайрлахын үлгэрийг үзүүлсэн гайхамшигтай, хор авчирч өгөхөд хожмын үйлийг бодон хор дамжуулагчийг хайрлахдаа хүслийг биелүүлдэг. Би л байсан бол поодчихно шүүдээ.
Ноён хутагт хийд бариулж байхдаа “Алсдаа адуу малын хашаа болох юм юундаа хөдөлцөхөөд байна” гэж зандарчээ. Тайвширсан хойно нь асуухад “Та нар байтугай та нарын үр ач нар ч үзэхгүй, тайван бай” гэжээ. Цаг нартай уралдаж байсан хэрэг байх. Харамсалтай нь бидний үед хүрээ хийдийг нь бусниулж, агт хаших, хонь мал ноослоход ашиглаж байсан нь гашуун үнэн билээ. Тэр агуу хүнд цусан зүрхтэй усан нүдтэй хүмүүний орчлонд амьдрахад бачимдаж бухимдхым их гардаг байсан байх. Өвийг нь хамгаалж хийдийг сэргээж буй Алтангэрэл доктор, түүний өвөг дээдэст талархахгүй байхын аргагүй.

oyunaa said...

Uneheer gaihamshigtai gazar shuu. Bi naashaa irehiinhee omnohon ajliinhantaigaa bas ochij uzsen. Neg ih shutleggui hun chini Ravjaa hytagtiig amaa angaital bishirch bgaad l irsen. Uneheer gaihamshigtai aygaa hun shuu.

бж said...

Ochij uzhiinsen. Zayagaaraa gazarchluulaad l

ZAYA said...

Mika: Манайхаар зочилсонд баярлалаа. Хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл авч болох гоё газар байна лээ. Очиж үзээрэй.
Амарсайхан: Баярлалаа. За тэгнээ, эрүүл энх, аз жаргал сайхан бүхнийг хүсье.
Бямбаа: Хавар тэр 5 сард Далий ягаан цэцэглэх үеэр очвол бүр сайн гэнээ. Биднийг очдог өдөр зөндөө хүн л очсон байсан.
anun: Анун өөрөө тайлбарлагч хийж өгөхийм үү? Тэгвэл бүр, би говийн хүн болсон ч яахав. Чи яасан мэргэн юм бэ? Хэхэхн. Манай ажил дээр Дэмчигийн хийд явах талаар өчигдөр ярьсан ш дээ. Ёлын амруу бол тэр тэмээ унаж үзэж байхдаа зөндөө явсан. Бас л сайхан нутаг шүү. Равжаа хутагтад хор дамжуулан уулгасан бүсгүйн сэтгэлийг бодно гэдэг... Одоо үед бол ямар ч аавын хүү тийм юм хийхгүй дээ. Тэр үед төрсөн байсан бол хэхэхэ. Тэгсэн бол Заяа нь дурлал, хайрын тэмцээнд оролцохгүй юу гээд хадуурчихъя. /Алдас болно байхдаа/
Оюунаа: Тийм газар очиж баймаар юм байна лээ тээ.
Ганаа бж: Дуртай зааж өгнөө. Очиж үзээрэй. өргөх дээж, сэржим, идээ юу юу хэрэгтэй нь жич хэлж өгнөө.

peakfinder said...

anun: tuuh helj ogsond bayarlalaa shuu.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...