Thursday, October 18, 2007

Аялалын бяцхан адал явдлууд

Өнгөрдөг хагас сайн өдрийн оройн 7 хагасын үед Хамарын хийд аялах манай багийхан Улаанбаатараас Дорноговийг зүглэн микро автобусаар 9 эмэгтэй, жолоочоор нь ёстой залуухан хүүгээр багаа бүрдүүлж, холын замдаа гарсан юм. Уг нь бид өнгөрдөг 4 дэхь өдөр гэхэд Сайншанд хүртэл явах галт тэрэгний билет авахаар очсон боловч дууссан гэсэн хариутайгаар, багийн зарим нөхөд машинаар явах, нэг хэсэг нь ирэх долоо хоногт явах, бас нэг хэсэг нь амралтын ганц өдрийнхөө төлөвлөгөөг гаргамаар байна. Хэрэв явахгүй гэвэл "Б" төлөвлөгөөндөө орно гэж сандаргасан тул юу юугүй машинаар явахаар шийдсэн билээ. Жич: Бид Хамарын хийд явах талаар удирдлагатаа хэлсэнгүй. Одоогоор компани их ажилтай байгаа болохоор 11 сард яв гэх байх. Тэр үед хүйтэн болчих болохоор өөрсдөө яваад ирье гэж тохиролцсон юм л даа.

Очихдоо ч яахав. Дуулж хуурдаж, инээж шуугилдан шөнөжин явсаар өглөө 5 цаг хагаст Сайншандад ирлээ. Манай ажлын газрын нэг хүний эгчийнх нь Шанд дээр байдаг юм байна. Тэнд сайхан цай чануулж уугаад жинхэнэ аялалдаа орж, Хамарын хийд, Шамбалын орон, Ёлхойн хавцал, Хүслийн хар уулаар аялан, өдрийн 4 цагт Сайншанд дээр нөгөө айлдаа ирж, сайхан шөлтэй хоол идэв. Ингээд маргааш өглөө найман цагт ажилтай хүмүүс чинь хотруу эргэхээс яах билээ дээ. Шандаас гарахынхаа өмнө, микрогийнхоо дугуйг нөхүүлэн зогсож байтал, микрогийн хамгийн арын суудал дээр, хар нүдний шил зүүгээд унтаж байсан манай нэг жаатай эгч байдаг юмаа. Тэгсэн чинь нэг залуу ирээд нүүрэн дээр нь 10 мянган төгрөг гаргаж, "Явах уу" гэсэнд манай эгч зочин сэрээд, "Юун мөнгө вэ, Би авлаа шүү" гэдэг байна ш дээ. Бөөн инээдэм. Нөгөө залуу ч арилж өгөв. Тэгээд энерги авсан илт байна шүү. Шууд нүүрэн дээр нь мөнгөөр бороо ороод... гэх зэргээр муу эгчийгээ жаахан явуулав.

За тэгээд нар жаргаж байгаа тул бид холын замдаа яаравчиллаа. Урд шөнө нь унтаагүй байсан болохоор бидний нойр хүрээд... Жолооч маань ядарч байгаа тул Хар Айраг ч орж чадалгүй цаг гаруй унтахаар шийдэв. Хэсэг унтаад цааш явж эхэлтэл микро маань элсэнд суучихваа. Хүүхнүүдээ! буугаарай, түрээрэй гэж бие биенээ уриалан бууж хаа ч очиж дор нь түрээд гаргачихав. Цааш явж байгаад унтчихаж. Би сэрсэн чинь, машин явж байна, бүгд унтаж байна, жолооч хүү маань унтаагаараа машинаа барьж байх юм. Хүүе чи минь болохгүй гээд л... Жолоочийг сэрээх арга хэмжээ авч, өөрөө хажууд нь сууваа. Явж байтал суурин газрын гэрэл гарч, очтол өмнө нь ажлаар нэг удаа ирж байсан Олон-Овоо гэдэг газар болохыг нь танив. Бидэн дотор зам олигтой мэдэх хүн байсангүй. Олон-Овооноос Шивээ говь хүртэл заавал төмөр зам дагаж явалгүйгээр явж болно гэж санаад би зам заав. Зам товчилж байгаа нь тэр. Хүмүүс төмөр зам холдоод байгаа болохоор дургүй байгаа бололтой. Эндээс 42 км яваад л... гэсээр цааш явлаа. Хөөрхий дөө Шивээ говийн гэрлийн харж бөөн баяр болов. Гэтэл эрт баярлажээ. Шивээ говиос гарах гэж бараг 1 цаг болов. Шивээговийн төв дотор төөрчихдөг юмдаа. Би уг нь урьд нь 1 жил Шивээ говьд амьдарч, Шивээ-Овоод ажилласан хүн ш дээ. Шивээ говьд Оросууд амьдарч байгаад явахад, манай Монголчууд хөөрхөн суурин байсан газрыг юу ч үгүй эвдээд балгас болгоод хаячихсан газар л даа. Шивээ-Овоогийн нүүрс чинь 4-р цахилгаан станцын гол түлш болохоор төрөөс арга хэмжээ авч хөгжүүлж байгаа юм. Тэр балгас болсон байшин дундуур гараад явах гэтэл дулааны шугам хийж байгаа бололтой, энд тэндгүй ухаад хаячихсан байсан нь мунхаг намайг төөрүүлжээ. Жолооч маань хаа ч очиж нойртой хүн байв. Унтаад л... За миний дүү яаж ийж байгаад засмал зам дээр гаргачих. Эгч нь түүнээс хойш Нараагаар микрог чинь бариулъя гээд л... Шивээ говиос Шивээ овоо хүртэл 17 км, цааш 30 км яваад Чойр л доо. Арайхийн Чойрын өмнөхөн засмалтай нийлж жолоочоо солив. Бидний хэдэн хүүхэн дотроо л хамгийн жаатай, цагдаагаас зугтан давхиж чаддаг Нараагаа шууд микрогийн жолооч болгов. Хээр хөдөө сайхан юмаа. Нөгөө "Д" ангилалын үнэмлэх ч хэрэггүй мэт. Шинээр томилогдсон жолооч маань механик араатай машин анх удаа, микро автобус анх удаа унаж үзэж байгаа нь тэр. Араагаа залгахдаа гэрлээ асаахгүй бол чадахгүй тул би дасгалжуулагч хийв. Болоогүй ээ. Дасгалжуулагч гуай, бас хаяа унтчихна. Гэсэн ч зориг гаргаж эрүүл энх биднийгээ аваад ирсэн Нараадаа их баярлаж байгаа шүү. Цааш явсаар Төв аймгийн Баян сум дээр иртэл бурхан минь, шөнийн 4 цагт цагдаа ахын шүглийн дуу тасхийв. Нараа сандран шил арчигчаа хальт ажиллуулж ирээд л зогсов. Би ч хүмүүсээ сэрээрэй, цаан нь чинь цагдаа. Нараа, жолоочийг суудал дээгүүрээ даваад рулийнхээ ард суу гээд л, миний хажууд сууж байсан Мягааг буу гэтэл хойно хаалганы хажууд сууж байсан Баяраа эгч хаалга онгойлготол, заалны гэрэл асчихав. Хажууд "Амрыг эрье" хэмээн залуухан цагдаагийн дуу сонсогдлоо. "Хаанаас хаа хүрч байна?" гэхэд Нараа надаас хаанаас ирж байгаа билээ гэж асуухын. Би бодож бодож Хамарын хийдээс гэлээ. Цагдаа жолоочийг дагуулаад явлаа. 15 минутын дараа бид цааш урт аяллаа үргэлжлүүлэв. Цагдаа жолооч 2 учраа олсон бололтой. Өглөө 6 цагт гэртээ ирэв. Бөөн энергитэй хүн усанд орчихоод ажилдаа ирлээ. Өдөр бас манайхан Дэмчигийн хийд явах тухай яриад амжсан шүү. Монгол хүн байна даа унасан унаагаа магталгүй яахав. Холын замд манай микро ч харин сайн явсан шүү. Дан эмэгтэйчүүдийн баг явсан ч гэсэн сайхан аялал боллоо.

19 comments:

byambaa said...

yaasan zorigtoi yum be. untaa jolooch ayultai shuu. mashin baridag hun yavsan ni yaamai daa.

saihan zugaaljee. tegj saihan zugaalah yumsan...

peakfinder said...

Adal yavdaltai saihan yavsan bainaa. Noirgui jolooch hecuu shuu.

Arsun said...

Sain joloochtoi yawj bai.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

сайхан зугаалжээ. эх орондоо очиж юу ч бодож санахгүйгээр хөдөө явахсан. Маргаашийн ажил энэ тэр гэхгүй. Бүр шаварт суугаад таг болсон ч яахав

Arsun said...

Шаварт суух ч бас гоё шүүдээ.
Хүү ангийнхантайгаа Тэрэлж явж ирээд орой нь нойроо дийлэхгүй унтаад байсан. Хөдөө агаарт гарах бас сайхан шүү.

tumee 33 said...

Adal yavdaltai yavaad irjee. Untamhai joloochtoi aimaar yum aa! Zorigtoi huuhnuud baina, gehdee bolgoomjtoi baisan ny deeree!

ZAYA said...

Бямбаа: Харин тийм. Гэхдээ залуу хүүхэд гэхэд уг нь их сайн жолооч байсан.
peakfinder: Жолооч маань ч манай ажлын хүн байсан болохоор маргааш нь өдөржингөө хотод бөглөрөөд, ажлаа хийсэн. Ядарсан байхдаа. Тэгсэн эгч нар нь болохоор Дэмчигийн хийд яриад сууж байлаа ш дээ.
Anun: Үнэтэй зөвөлгөөг хүлээж авлаа. Баярлалаа.
Бум-Эрдэнэ: Маргаашийн ажил гэхгүйгээр явах ч гоё ш дээ. Ажлаар явж байгаад нэг өдөржингөө шавар ухсан юм байна. Сайн машин сайхан юм билээ. Тэгэхэд бид нар Ландкрузертэй явж байсан юм. Шинэ машин байсан болохоор жолооч ийм зааврын ном байгаа уншаадах. гэдгийн байна. Лёпотик байсан ш дээ. Тэгээд замын хажуугийн шонгийн модноос оосорлоод кноп дараад л... Бас их хөгжилтэй явж билээ.
Түмээ 33: Хүн янз бүрийн байдлаар хөдөө яваад байхаараа бүр алинд нь ч дасчихаад, хэнэггүй болчих юмаа. Тэрнээс биш миний нас чинь уг нь жижиг, сажиг алдаа гаргах нас биш баймаар санагдах юм. Тэгэхэд л би ээлжийн жолоочгүй тэр хол замд гараад явчихсан байгаа юм даа. Хойшид анхааръя.

ZAYA said...

Anun: Шавар их ухахаар халтайсан юм болдогдоо. Харин элс чинь арай гайгүй санагдсан шүү. Тэгэхдээ их элсэнд сууж үзээгүй болохоор тэгж хэлж байгаа байх. Муу юм цаагуур их элсэнд суучихвал яанаа тээ.

бж said...

sain uu, zaya. Ganaa ni orood irlee. Zunduu goyo zugaalaad irsen baina shdee. Buun energy l biz dee. Humuusiig shavart suuh tuhai yarisan chini ter jil Herlengiin guureer garanguutaa elsend suusnaa sanadag bainashd. Manai ajliin jolooch, nadaas namhoon, joohon zaluu bid 2 hoyulhnaa davhij yavsniig helehuu, hurz murz ch baihgui, garaaraa maltaal, yoh, harin ch goliin hajuud baisan tuldaa usan dotroos tom chuluu olj irj duguin dooguuraa evj baij neg yum garch bilee. Hentiid baidag emeegiindee ochih gej yavaad l ter. Gartsan hoinoo buun ineedem bolsiin. Namaig els yaj maltaj baisniig yarial.

ZAYA said...

Ганаагаа ороод ирсэнд их баярлав. Хөдөө явахад хөгийн юм аль тохиолдохыг хэлэв. Гэхдээ санаанаас гарахгүй адал явдлуудыг хаяа ярих гоё тээ. Ёо, яаж уйлайрч ухаж байсан болдоо.

БЭ said...

neeren saihan yavjee, yaj zaya maani serj untaa joloochiig sereegee ve, muu yum bolson bol yana. tui tui tui...

3apaa said...

за хө чи бюллетень л олж авсан нь дээр байхаа. сайт дээрээ pdf татаж авхаар тавьсан байдаг. өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт харуулсан өөр бодит мэдээллийн эх сурвалж мэдэхгүй байна.

3apaa said...

http://www.nso.mn/e-tanilts.php
http://www.nso.mn/e-xevlel1.php
6 сарын л мэдээнүүд байшт.

Anonymous said...

Sn bna UU?
Ayalliin temdeglel unshsan chin neg l goyo sanagdchihlaa,
Bi Umnugovior 2 jiliin umnu ayalj bsan /unendee jijigheen ajil hisen/. Yoliin-Am, Mukhar Shivert, Ulaan Ereg, Moltsog Els,Bayan Zagaar yavsan, uneheer goyo bsan,
Neeree, Ganaife ni bul nemeed hureed irsen shuu.

3apaa said...

'YED' Club said...

Zaya, ter medeegee manai bagshaas asuuj bolno, tasarchihsan hun neg shirheg bna aa, tsaana chin. Ts.Batsikh gej. 99153225 utas ni. гэнээ.

ZAYA said...

Зараа: Зараадаа их баярлалаа. Нэг юм асуудлаа шийдсэн. Харин энэ Ц.Батсүх багш чинь санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш мөн үү.

ZAYA said...

'YED' Club: Манай сургуулийн дүү маань хүрээд ирсэн байна ш дээ. За эгч нь танайхаар очноо.

ZAYA said...

Энэ бичлэгийг ажлынхаа хүүхнүүдийн шахалтаар оруулсан юм. Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.

Barimalch said...

Aylaliin temdegleliig ih sain bichisen baina bayar hurgey!

Bi deer ajliinhantaigaa Ulaan tsutgalan yavj baisan hurhreegee bas sain uzeegui sonin yavsan ta nar harin ih saihan aylsan baina.

Hodoo garaad jaahan modtoi gazar ochihoor shuud tsever agaart tsohuilj nam untmaar boldogsht. Ter untaa jolooch chine hotiin ba mashinii himiin bohirdloos hodoogiin tsever eruul agaart tsohuilj untaa bolson baihaa daa.

Yur n bolj ogvol zundaa hotoos garch eruul agaart heden doloo honovol ih sain baihaa.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...