За өмнөх бичлэгийг минь олон хүн уншсангүй. Гэхдээ уншсан хүмүүсээ хүндэтгээд амласан ёсоор үргэлжлэлээ оруулъя.
Тэв тэнгэр: Мэнлигийн солиот хэмээн олонд ад болдог байсан Хөхөчү өөрийн далд хүчийг Тэмүжинд зориулахаар түүнийг даган ирнэ. Хэрэв Хөхөчү Жамухыг даган, Жамухад зүтгэсэн бол Жамух ялах байжээ. Хөхөчүгийн хүч, ид шид батлагдаж, олонд алдаршиж, хүмүүсийн итгэлийг олохын хэрээр хувийн амбиц нь түүнийг Тэмүжинээс улс орныг нь булаах хүслийг төрүүлнэ. Тэв тэнгэр хэмээн өргөмжлөгдсөн нь түүний хүрээ улсын доторхи улс аятай байв. Итгэл бишрэл гэдэг сэлэм, мэснээс ч хүчтэйгээр хүмүүсийг дагуулдаг аж. Тэнгэр, лус савдагтай холбоотой түүнийг өөрийн гараар үгүй хийх нь Тэмүжинд аюултай тул ухаан заран байж, Хасараар хороолгоно. Тэв тэнгэр нь газар, лустай холбоотой байсан ба бөөгийн шашин Монголд эд хөгжиж байжээ. Жинхэнэ бөөгөөс үр удам үлддэггүй тул түүнд үр удам гэж байсангүй. Шашин төр хоёр яахын аргагүй тусдаа байх ёстой ажээ.
Мэнлиг: Мэнлиг нь Есүхэй баатарын боол байсан ба түүнийг нас барахад, эхнэр хүүхдийг нэг хэсэгтээ асарч ханддаг. Гэхдээ эзэн нь нэгэнт халин олдсон болохоор боол ч гэсэн эр хүн ажээ. Өүлэн эхийн хөвгүүд өсөхийн хэрээр Өүлэн эх бусдыг дагах биш, тусгаар байхыг илүүд үзнэ. Ингээд Мэнлиг, Өүлэн эхийг хөвгүүдийн хамтаар хаяж, Жамухын хүрээрүү нүүж очдог. Мэнлиг олон хөвгүүдтэй байсан ба түүний нэг нь сүүлд олондоо Тэв Тэнгэр гэж өргөмжлөгдсөн солиот Хөхөчү байв. Мэнлиг Хөхөчү хөвгүүнийхээ далдын хүчинд их итгэдэг байв.
Хасар: Есүхэй баатарын 2-р хөвгүүн. Хаан ширээг горьлох боловч, түүнд Тэмүжинд байсан дотоод хүч энерги байсангүй. Харин тэр биеийн хүч, элдэв байлдах урлагт шилдэг байсан. Сэтгэл нь цагаахан, өр зөөлөн хүн байв. Тэр зөн совингоороо Тэмүжинг хороож магад гэдгийг эртнээс мэдэрч байв. Тэр Өүлэн эхийн хайртай хөвгүүн байв. Зохиогчид Өүлэн эхийн хамгаас хайртай хөвгүүн гэдгийг тодруулахын тулд хамгийн сүүлд тэр эхийгээ ганцаараа сүүлчийн замд үдэж байгаагаар дүрсэлжээ.
Есү хатан: Чингис хааны 2-р хатан байв. Хаан Татаарыг дайлаар мордож, эзлэн аваад эгч дүү Есү, Есүгэн 2-хоёрыг хатан буулгадаг. Хулан хатан, Бөртө хатан хоорондын тэмцэл их хурц байсан бол Есү, Есүгэн, Бөртө нарын хооронд тэмцэл хурц байсангүй. Эгч, дүү хатад нуган хүү төрүүлсэнгүй, бас хаан ч Хулан хатанд хайртай байсан шигээ байгаагүй болохоор 3 хатны хооронд тэмцэл хурц байгаагүй болов уу. Түүнээс биш зохиол дээр гардаг шиг тэд группэн секс хийдэг байсан гэвэл жинхэнэ эх сурвалжаас зөрнө. 3 хатан хоорондоо эв эеийг сахьдаг байсныг зөвхөн уранзохиолын хэлбэрээр л дүрсэлжээ. /Буруу ч бодсон байж магад/ Төрийн эх хатан хүмүүс эв эеийг сахьж олондоо хүндэтгэлтэй байх нь нэгэнтээ эзэн хааны хатан хүн болсон учраас өчүүхэн биеийн жаргалыг огоорч, төрийн хэргийг нэн түрүүн тавих нь хатан хүний эрдэм ажээ.
Жамуха: Эх сурвалж дээр түүнийг нь боолууд барьж, эзэн хаанд өгч байдаг. Гэтэл энэ зохиол дээр Жамуха өөрийн боол Хантөмөрт өөрөөсөө урвасан мэтээр өчиг зааж өгдөг. Хөөрхий боол өөрийн эзнийхээ үгэнд итгэж, цаацлагдах хүртэлээ эзэндээ итгэсээр байдаг. Энэ үйлдлээр Жамухын хүн чанар, хувиа хичээмтгий чанарыг үзүүлжээ. Зохиол дээр Тэмүжинтэй яагаад тэрсэлдэх болсон бэ? гэдгийг Бөртөд дурлаж, Тэмүжинд хар муу санахдаа, Мэргэдүүдийг турхирч Бөртөгийг булаалгадаг гэж өгүүлсэн байсан. Бөртийг ингэж зохиолд оруулж өгсөн нь Жамуха, Тэмүжин нарын хоорондын тэмцэл хурц байсныг илэрхийлжээ.
За за олон юм бичиж уншигчдаа чилээсэн бол уучилаарай. Нуршуу болчихжээ.
19 comments:
ene nomiig unshsan yum baina. uran zohiol talaasaa sonirholtoi sanagdsan. turuunii bichleg deer chin' comment uldeej bolohgui baisan shuu. bi hed hed oroldood diileegui yum.
сэтгэгдэл бичье гэхээр мэдээлэл муутай учраас хэцүү байна. Нууц Товчооноос өөр эх сурвалж бидэнд ер нь байдаг юм уу. Нууц товчоон дээр чинь яг энэ хувь хүмүүсийн талаар мэдээлэл багатай болохоор бид бол ер нь л мэдэхгүй шүү дээ. Энэ номыг би бас уншсан, нилээд эротик зохиол байна лээ, харин хир баримттай юм бол доо. Манайхан Чингис Чингис л гэнэ, эхлээд сайн судалмаар байна. Хасарыг алсан гэдэг харин үнэн байхаа. Чингис ер нь хүн чанар муутай, харгис хүн шиг санагддаг, юун тэр найз нөхөд, ах дүү, алтан ураг. Гэхдээ мэдээж төрөхөөсөө харгис байна гэж юу байхав, багаасаа ядуу тарчиг, бусдад гадуурхагдаж өссөн болохоор зан ааш нь эвдрэх нь аргагүй ч юм уу даа.
Үнэхээр гоё дүгнэн бичжээ.Дүр бүхнийг
сайн гаргасан байна.Миний Их хаан маань харгис, хүн чанар муу биш харин шударга үнэнд дуртай тийм л хүн.Угаасаа чанга диктатураар барьж байхгүй бол өөрөө үгүй болохоо сайн мэдсэн мэдэрсэн хүн юм шигээ.Мөн нэг хэвлэл дээр хаанахууд ч билээ их гомдомтгой хүн байсан гээд бичсэн байна лээ баримтаар тайлбарлаад одоо даанч сайн санахгүй юм.Гомдлынхоо хорслыг сайн авдаг гэсэн байхаа...
peakfinder: Уучилаарай. Харин тийм, уранзохиол гэдэг талаасаа бол давгүй, гэхдээ бидэнд эх сурвалж үнэхээр ховор шүү дээ. Монголын нууц товчоо маань нилээн товчхон. Хятад хэл дээр ч гэсэн үлдсэн нь яамай даа. Үлдээгүй бол бүр сармагчин болж хоцорохгүй юу тээ.
Эрдэнэболор: Төрийн төмөр нүүр гэж тэр дээ. Хэн буруутай тэр хүн ялаа үүрэх ёстой. Түүнээс биш миний дүү ч гэх юм уу? дулдуйдах, зусардах сэтгэл жинхэнэ улс төрчид байх ёсгүй. Төр хямруулах ямар нэгэн үйлдэлд шудрага зогсож, 2-гүй сэтгэлээр төрийг тогтвортой байлгахад төрийн төмөр нүүр хэрэгтэй байхаа. Би их хааныг харгис гэж хэлж чадахгүй.
meesh: Шударга байна гэдэг юу юунаас эрхэм гэдгийг л анхаарах хэрэгтэй дээ тээ.
Chingis haanaar bi huvidaa surtei ih baharhdaggui, hervee hun erh medlee hergejuulmeer baiga bol ter aguu huniig sain sudlah heregtei gej uzdeg,humuus ch yag utaar ni chingisiig ikh sudaldag gej huvidaa boddog. NOmiin ndelguur orood harahad hamgiin ikh bichihgdsen languu ezelsen sedev bol Chingis bgaa.TEr hunii uildel ni heregjuulj baigaa bodlogo modlogo, uil ajillagaanaasaa bolood hargis bhgui bol bolohgui baidal nohtsoltei basan baij taarna, Yer ni ternii tuhai sain muu alinaar ch bododgui. Medeej erdene boloriin helsneer ter ikh tsus ursgalt ntr-iig bi ooriin gun dotroo bol taashaadaggui.
Tehdee ter hunii bair suurinaas avaad uzehed oor arga zam bhgui ldee. Tiim bolohoor ni bas hargis margis gej ch heleed bh ni haashaaaen (loog booronhii,hihi)
erh mdel barij bgaa humuus tiim bhaas argaguil badg sanagddag, ajil deer harjeehad, ilanguya kompanii ezed deer ikh todorhoi haragddiimdag.
tehdee ajiglaj bsan kompanii ezed nihh tiim dyr zorgooroo garuud bgaaguien, yamar ch gartsgui, songoltgui, tiim bahaas oor argagui l bdgiin. ooriin yanz buriin zorilgod hurehiin tuld hun ikh yumaa, ooriigoo zolioslokh heregtei bdag shtee.
Ene humuusiin tuhai Uvur Mongoliin hiisen Chingis haan kinogoor l tusuuldug yum.
Chingis haanii huvid, neg ih tiim hargis ene ter geed bodood baidaggui. Yer ni olon zuunii umnuh uls gurnuudiin tuuhiig unshij baihad ter uyeiin haad noyod bugd l tiim baisan. Tuuniig odoogiin bidnii yos surtahuunii hemjuureer denslehiin argagui baihaa. Yamartai ch Mongol ugsaatnii neriig delhiin tuuhend tod usgeer bichij uldeesen aguu hun bolohoor ter talaas ni l bodoj bishirdgiimaa...
Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Нана:Эрх мэдлийн тухай асуудал хөндлөө. Хичнээн эрх мэдэлтэй байлаа гээд санаснаараа хийдэг хүн түүгээр ч барахгүй хойшдын түүхэнд үеийн үед мөнх байх тийм түүхийг бичих хүн гэдэг бол аргагүй цөөн байдаг. Тэр цөөнхийн нэг л манай Чингис хаан. Тэрнээс биш, шалдар булдар компаний эзний асуудал бол өөр биз.
Ганаа бж: Өвөр Монголын тэр кино бол яг түүхэн эх сурвалжийг уран сайхны аргаар илэрхийлсэн кино. Чинсаатай болсон. Гэхдээ дэлхийн киноны тэр шагнал олгоод байдаг газрынхан хэр үнэлсэн юм болоо? Монголчууд дэлхийд өөрсдийгөө зөв таниулах юм бол бидэнд таалагдаж байгаа, бидний түүх соёлын хэлтэрхийг өгүүлэх кинонууд ч гэсэн олон улсын кино наадмуудаас мундаг мундаг шагналыг авах өдөр байгаа биз дээ. Тэр дээр үеийг одоогийн бидний ёс суртахууны хэмжээгээр хэмжих аргагүй гэдэг чинь үнэн шүү тээ.
Чи Б.Номинчимэдийн http://greathistory.blogspot.com/ хаягаар ороод Сорхугтани Бехи хатантны тухай уншаарай. Чиний зүрх догдолж, цөс лавтай хөөрөх буй заа.
Тэгье, тэгье. Цөсөө хөөрүүлье. Уншаагүй байхад л хөөрчихгээд байна.
Заяа гуай өөрөө сэтгэгдэл блоклочихоод юун сэтгэгдэл бичсэнгүй энэ тэр вээ. Нээх их юм нуршичихаад коммэнтоо поостлох гэсэн чинь коммэнт блоклосон байсан шүү. Шатсийшт...
guiee yahav, hun amitan udirdaj baigaa hund ikh baga, olon tsoon, aguu,shalikhgui gedgeesee shaltgaalakhguigeer ajiglagddag neg tiim yeronhii zui togtol baidgiimaa, teriig l heljaigaaen, uneheer zorilgiinhoo toloo hun gedeg utgaaraa jinhene atgaj yavah yostoi unet zuilsee zolih zoliosloh ue ikh baga yamar ch erh medliin omno gartsaagui tulgardag l daa, teriig l helsiim. hun ooroo medreheeree l oilgood baih shig bdgiin.
Зараа: Би уг нь юм оролдоогүй юмсан. Яагаад блоклогдчихсон юм болоо. /гайхав/ Зараа минь цаагуур чинь "шатах" гэдэг үгийг хамаагүй хэрэглэснээс болоод түймэр их гарч байна гээд Арсун ах "Үг" гэдэг нийтлэл бичсэн байна. Үгийг уншаарай.
Талийгаач Жаргалсайханы эл ном манай утга зохиолын, ялангуяа түүхэн зохиолын түүхэнд гарсан содон үзэгдэл гэж болохуйц сайн зохиол. Драмыг сайн гаргасан, Жагаа өөрөө драмын хүн, Би эхлээд бичлэг муутай, бас Их хаанаа баахан дэгэс догос харуулаа юу даа гэж бодож байсан ч гүйцээж тухтай уншсаны дараа бодол маань өөрчлөгдсөн. Заяа номын дүрүүдийг их сайн тодорхойлж бичжээ. Энэ номоор одоо Эрдэнбулган гуай кино хийгээд байгаа юм билээ. Эхний ангийн зураг авалтанд оролцсон нөхөртэй саяхан уулзахад, тэр киноны тухай сэтгэл дундуур байх шиг байсан. Сайн номоор сайн кино хийдэг нь ховор л доо. "Угрюм река" зохиолдоо дөхөж очсон байх, бас "Братья Кармазовыы".
Хятадуудын хийсэн Чингис хаанд Баасан Их хааны маань дүрийг бидний сэтгэлд шингээж өгч дээ. Түүнийг давж дүр босгоно гэдэг хэцүү. Тэр киног одоогийн энэ холливүүдийн барилаар шахаад, нүсэр техник ашиглаад хийсэн бол ч галзуу кино болох байсан байх. Гэхдээ тэнд илэрч буй Монгол ахуй, сэтгэлгээ, уран санааг дэлхий ойлгохгүй л дээ. Энд нэг шард үзүүлээд тайлбарласан чинь ер ойхгүй байна лээ. Бидэнд бол маш нарийн эгзэгтэй хурц содон зүйл тэдний хувьд бол зүгээр л гудамжны яриа мэт... За үг олдох нь.
Жагаа зохиолчыг нас барахад нь зарим нэгнээс Чингис хааныгаа гүтгэсэн, их хааны сүнс хилэгнэж, авч явлаа, хохь нь гэсэн утгатай яриа гаргасанд нь их эмзэглэж байлаа. Тэгээд энэ бичлэгийг үзээд баярлахдаа тэссэнгүй... Үнэн мөнийг мэдэрч хүлээж авна, харж чадна, зөвшөөрнө гэдэг бас сайхан юм. Баярлалаа.
Ам нээсэн дээр уушиг нээгээд, Их хааныхаа тухай хоёр үг хэлчихмээр болчихлоо.
Танин мэдэх бүр холдмоор хүн байдаг. Харин танин мэдэх бүр улам ойртмоор, бас улам бүр бахдан биширмээр хүн байдаг. Чингис хаан бол тийм л хүн. Юмны учрыг бага сага гадарлах болж, жаал жуул юм мэдэх, ойлгох бүр Их хааны маань суу дүр улам тод томруун болох юм. Их уулын бэлээд өгсөх бүр өндөрийг нь мэдэрдэг шиг. Чингис хааны тухай түүхийн хэдхээн сурах бичгээр, хэдэн номоор төсөөлөн дүгнэвэл их далайн захад ирчихээд, хормой шуухтай адил юм.
Тэгэхээр юу хэлэх гэж байна вэ гэвэл бидний хувьд Их хаанаа ийм тийм байсан гэж үнэлж, шүүмжлэх гээд байгаа нь баахан гэнэн явдал л гэх гээд байгаа юм. Бидний хувьд энэ хүнийг бурханчлан шүтэх учиртай. Энэ "учиртай" гэдгийг мэдэх биш мэдрэх хэрэгтэй санагдана. за сургаал ч айлдчихав уу даа, хэ хэ, тийм бол сорри
Дээрх сэтгэгдэлүүд уншчихаад тэссэнгүй хэхэ
Зүүдний тэмдэглэл: Коментлосонд баярлалаа.
2 жилийн өмнө уншсан болохоор бас зарим зүйл дээр эргэлзээтэй байгаа юмаа. Номоо гайхуулаад аавд өгчихсөн. /Аав хөдөө байдаг/ Тэгээд цээжинд үлдснээ бичсэн ухаантай.
Хааныг уншсандаа тулгуурлаад нэг өөрийн дураараа тодорхойлдог юм уу гэж бодсноо арай зүрх хүрээгүй. Бидэнд ямар дэлхий даяар нэр түүхээ мандуулсан өөр суу билэгт хүн байх биш. Уг нь зөв л ойлголттой байвал...
Танайд айлчилж болох уу? орж болохгүй юм.
Ёстой сайн дүгнэн бичижээ надад таалагдлаа олонч юм мэдэж авлаа баярлалаа
Ёстой сайн дүгнэн бичижээ надад таалагдлаа олонч юм мэдэж авлаа баярлалаа
Post a Comment