Monday, July 22, 2013

Төрсөн нутагт зорчсон тэмдэглэл

Аав, ээж ахан дүүсийн хамт төрсөн нутагтаа хэд хоног амраад ирлээ. 
Архангай аймаг, Цэнхэр сум. Урд Тамирын голын бургасанд хоноглов. Урд Тамирын ус маань маш их багасжээ.  Ер нь миний багынхыг бодвол аль ч голын усны түвшин маш их багассанг хараад, гуниг бас харуусал төрнө.

Хээрийн хоол, гялалзтал майхан саваа барьж, хоолоо хийж идэн өдрийн ядаргаагаа гартал сайхан унтаж амарлаа.

Цэнхэр сумаас Архангай аймгийн төв явах замд байдаг Янгирын хөшөө. Багадаа сайн харж байсан болохоороо юуны хөшөөг нь мэдээд байгаа болохоос одоо бол хадаганд ороолтой нэг амьтан гэж харагдахаар...

Урд Тамирын шугуй. Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа гэж...

Архангай аймаг, Цэцэрлэг хот. Булган уул

Цагаан давааг өгсөх замд. Цагаан давааг аймгаас давж, уруудаад Хойд Тамирын гол. Хойд Тамирын тэрхүү хөндийд Тайхар чулуу бий. Замаас жаахан хазайж очдог.

Сарлаг бол манай нутгийн хамгийн их тоо толгой малыг эзэлдэг. Нагац ахын сарлаг.

Гичгэнэ, Суман голуудын бэлчирт
Хоргын хойд хэсэг. Хоргын тогоон дээрээс харагдах байдал

Хоргын баруун хэсэг. Хоргын тогоон дээрээс харагдах байдал

Хоргын тогооны доторх байдал, уг нь тогооныхоо ёроолд устай байдаг байсан. 

Хоргын баруун тал, Алаг уулын шил дээрээс харагдах байдал

Тэрхийн цагаан нуур. Миний аав, ээжийн төрсөн нутаг. 

Тэрхийн цагаан нуурын урд хэсэг

Тэрхийн цагаан нуур. Майхан толгой. Жуулчины бааз.

Хэцүү хясаа дээрээс нуурын харагдах байдал

Сарлаг...

Ардын жүжигчин Намсрайжавын төрсөн гэрийн буурь. Яг л миний аавын төрсөн нутагт, Хөдөө нуурын баруун хойд энгэр дээр төржээ.

Авга нарын өвөлжөө хүрэх зам. Нутгийн зам сайхан зам.

Айлд зочин болж, цай чануулж, тос холиулж, хоол хийлгүүлж, заримдаа хорхогоор дайлуулж яваад ирсэн.

Хөдөөгийн амьдрал. Тэрхийн голын хөндий Тариатын хөндий нийлэх бэлчирт зусаж буй айл түлшээ бэлдэн эгэлхэн амьдарсаар...

Хоттой хонь. Нээрээ манай тэнд эвэртэй хонь их байдаг байж билээ.

Одоогоор Цагаан нуур багийн төв. Тариатын сумын хуучин төв байсан ба 1960-аад оны дундуур  Хоргын урд талруу нүүсэн байна. Энэ хоёр байшингийн мод нь  Тариатын хүрээний сум дуганы мод бөгөөд, хуучин сумын төвийн худалдааны агуулахыг барьсан түүхтэй юм байна. 

Тэрхийн цагаан нуур дээрх шувууд

Хоргын баруун урд тал

Хоргын тогоо

Одоогийн Тариат сумын төв
Төрсөн нутаг минь хуурай гандуухан байсан ч сэтгэлд минь дулаахан. Биднийг буцах өдөр бороотой байсан ба ган тайлж сайхан болоо бизээ.

8 comments:

A.Амарсайхан said...

Танай нутаг сайхан байгальтай даа.

Бас нэг зүйл ах нь ч бас 6 сарын 20-дын үеэр нутагтаа очиж бороо хур оруулчихаад ирсэн

Unknown said...

Багадаа янгиртай хөшөөны хажууд өдөржингөө загас барьж билээ.

Barimalch said...

Ene deer Tariatiin hureenii boslogo 1933 ond bolson gazar monuu?

ZAYA said...

А.Амарсайхан: Баярлалаа. Хур бороо элбэг байхад хөдөөнөөс гаралтай хүмүүс дуртайсан.
Намхай: Урд Тамирыг би андуурах дөхсөн шүү, их устай байдаг байж билээ. Дараа явсан газрынхаа усны тухай нэг пост хийх бодол байгаа.
Барималч: Тариатын хүрээг 1932 онд эсэргүү энэ тэр гээд шатаасан юм гэсэн, сүүлд үлдэгдлийг нь энэ мэтээр зөөгөөд одоо хүрээ байсан гэхээргүй болтлоо эдгэчихсэн юм байна.
Одоогийн цагаан нуур багийн төв чинь Тариатын хүрээний газар биш, ардын засаг мандсанаас хойш Тариат сумын төв байсан газар юм билээ /сумын төв шинээр байгуулсан/, яг газрынх нь нэр бол Сүүл толгой, Тэрхийн голын хөндийд.

Barimalch said...

Tariatiin boslogiig undesnii bayar bolgoj temdeglej baimaar yum. Odoogiin ene huuchin deglemiig eserguutssen hudulguun erchimjij bodit tuuhee sergeej baigaa uyed. Tariatiin hureenii talaar sonin nutgiin tuuh domgiig end tavij zaluusiin nudiig neej ogvol ih sain baina! ;)

erhtsas said...

Сайхан аялаад иржээ, ингэж нэг аялаж үзэх юмсан. Тамирын гол, Хоргын тогоо, Тайхар чулууны тухай кинон дээрээс үзэж, номон дээрээс уншиж байснаас цаашгүй ээ.

ZAYA said...

Барималч: Харин тийм шүү. Настай хүмүүс их хашир догь ш дээ, хэр баргийн ам халахгүй, сайн хашраасан болохоор тэр биз дэ...
Эрхцас: Төрсөн нутаг, аав ээжийн минь нутаг байхад л би ийм хойно/том болсоноосоо хойш/ очиж байгаа юм чинь аргагүй биздээ.

Unknown said...

ёстой сайхан нутаг шүү. би хэд хэд явсаан

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...