Галын бурхан болсон 3, 4-р цахилгаан станцын гол түлш болох хүрэн нүүрсийг Багануур болон Шивээ-Овоогийн нүүрсний уурхай бэлтгэдэг. Ялангуяа 4-р цахилгаан станцын гол түлш Шивээ-Овоогийн нүүрс билээ. 3-р цахилгаан станцад илүү тохиромжтой нүүрс бол Багануурынх.
Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас олон арга хэмжээ авсны нэг бол гадаадын хөнгөлөлттэй зээлээр уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмуудыг сайжруулсан юм.
1990-ээд оны эхээр айл өрхийн цахилгааны хэрэглээг ээлжээр хязгаарлалт хийдэг байсан гол учир шалтгаан нь галын бурхан станц чанар муутай нүүрс, эсвэл нүүрсний нөөцгүйгээс болдог байв. Ингээд л нүүрсний уурхайг Тухайлбал Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэх ажил эхлэв.
Оросууд хүн ажил хийгээд амьдарч болохоор нийгмийн асуудлыг шийдээд уурхайг ашиглаж байв. Гэтэл 1992 онд Орос ах нарыг гэнэт дайчлан гаргахад энэ уурхай эзгүй үлдсэн юм билээ.
Оросууд явсанаас хойш Шивээ говь гэдэг газрын барилга байгууламжийг тонож, хүн суух аргагүй болсон байсныг дахин зээл авч босгож байгаа юм ш дээ.
Анх ажил хийнэ гэж оччихоод их сэтгэлээр унаж байсан юмдаг. Дайны дараа сэргээн босголтонд ирчихсэн юм шиг л... Барилга байшинг дахин сэргээхэд шинээр барьсанаас илүү их өртөгтэй байдаг юм билээ.
Шивээ говь, Шивээ -Овоо нь төмөр замтай болохоор Оросуудыг дайчлан гаргаснаас хойш богинохон хугацаанд хуучин барилгын материал борлуулдаг ченжүүд хялбархан Улаанбаатар луу зөөчихсөн гэдэг. Байсан юмаа эвдээд дахин мөнгө зардаг хүмүүсийг юу ч гэмээр юм бэ дээ. Арай ч дээ гэхээс өөр үг олдохгүй юм.
Ямар ч байсан уурхай өнөөдөр үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаад байгаа гэдэг нь доорхи гэрэл зурагнуудаас харагдаж байна.
Алхагч экскаватор ЭШ25-90 Сумны урт: 90 метр ЭШ 25-90 Шанаганы хэмжээ: 25 м3
Нүүрс бутлаж ачих дамжлага: 60т буюу 1 вагон нүүрсийг 3 минут ачих хүчин чадалтай.
Тус дамжлага 24 цагаар ажилдаг
Улаанбаатарт хүргэх нүүрс1990-ээд оны эхээр айл өрхийн цахилгааны хэрэглээг ээлжээр хязгаарлалт хийдэг байсан гол учир шалтгаан нь галын бурхан станц чанар муутай нүүрс, эсвэл нүүрсний нөөцгүйгээс болдог байв. Ингээд л нүүрсний уурхайг Тухайлбал Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэх ажил эхлэв.
Оросууд хүн ажил хийгээд амьдарч болохоор нийгмийн асуудлыг шийдээд уурхайг ашиглаж байв. Гэтэл 1992 онд Орос ах нарыг гэнэт дайчлан гаргахад энэ уурхай эзгүй үлдсэн юм билээ.
Оросууд явсанаас хойш Шивээ говь гэдэг газрын барилга байгууламжийг тонож, хүн суух аргагүй болсон байсныг дахин зээл авч босгож байгаа юм ш дээ.
Анх ажил хийнэ гэж оччихоод их сэтгэлээр унаж байсан юмдаг. Дайны дараа сэргээн босголтонд ирчихсэн юм шиг л... Барилга байшинг дахин сэргээхэд шинээр барьсанаас илүү их өртөгтэй байдаг юм билээ.
Шивээ говь, Шивээ -Овоо нь төмөр замтай болохоор Оросуудыг дайчлан гаргаснаас хойш богинохон хугацаанд хуучин барилгын материал борлуулдаг ченжүүд хялбархан Улаанбаатар луу зөөчихсөн гэдэг. Байсан юмаа эвдээд дахин мөнгө зардаг хүмүүсийг юу ч гэмээр юм бэ дээ. Арай ч дээ гэхээс өөр үг олдохгүй юм.
Ямар ч байсан уурхай өнөөдөр үйл ажиллагаа явуулах боломжоор хангагдаад байгаа гэдэг нь доорхи гэрэл зурагнуудаас харагдаж байна.
Алхагч экскаватор ЭШ25-90 Сумны урт: 90 метр ЭШ 25-90 Шанаганы хэмжээ: 25 м3
Нүүрс бутлаж ачих дамжлага: 60т буюу 1 вагон нүүрсийг 3 минут ачих хүчин чадалтай.
Тус дамжлага 24 цагаар ажилдаг
Уурхайн хүнд механизмууд
Уурхайн хүнд механизмууд
Уурхайн хүнд механизмууд
Уурхайн хүнд механизмууд
Уурхайн ажилчдын байр, гадна тохижилт
Шивээ-Овоогийн уурхайг хөгжүүлэхэд Япон улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр, уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизм, ажилчдын ахуйн хэрэгцээнд шаардлагатай барилгыг барьсан юм.
Жич: Дээрхи зургийг би аваагүй бөгөөд ажилд ашиглаж байсан зурагнаас оруулав.
Заяа ойрдоо завгүй таваргаж байна. Манайхаар орохгүй байна гэж битгий гомдоорой. Тэгж байгаад блогтоо завгүй байсан тухайгаа бичнээ.

14 comments:
sain uu, zavgui busgui mini. nuurs gesnees, say endhiin neg setguuld zarim ordiin nuursiin uns hurtel tsatsrag idevhit chanartai baina gesen baisan. Mongoliinh yamar bol?
Mash sonin medeelel baina bayarllaa!
Ih chuhal salbart chuhal ajil hiisen baina shuu. Neeree ene zuund tog tsahilgaangui bol haachih bilee...
Ajilchdiin ahuin asuudliig shiidverlej ugnu gedeg bas ih tom asuudliig nugallaa l gesen ug. Zayagaa ene ajild gar bie oroltsson gej bodonguut baharhah setgel turuv.
Би шанагыг нь ийм аймар том байдаг гэдгийг ГОК дээр очиж харж билээ. Юм үзэж нүд тайлнаа гэж сонин шүү
Танил дүр зураг байна шүү. Би дөрвөн жилийн өмнө Говь-сүмбэрт очиж байсан. Шивээ овоо их гоё уурхай байна лээ. Машин техник сайтай, хүчин чадал ихтэй. Харин Чойрын ихэнх барилгууд тоногдсон байсан нь эвгүй харагдаж байсан шүү.
Энэ зурагт байгаа хоёр барилгыг хаалга цонх, сантехник эд нар нь юу ч үгүй тоногдсон хоосон байшингийн араг раман дээр босгосон гэж байгаа биз. Их гоё үзэмжтэй болсон ч буцаж сэргээнэ гэдэг шинэ барилга барихаас ч зардалтай юм байна лээ гэж аймгийн Засаг дарга нь ярьж байсан.
Хэрэгтэй ажил хийдэг юм байна, амжилт хүсье.
aan, chamaig odoo ene uurhainuudaar yugaa hiij yavsiin bol gej gaihaj bailaa shd.
Заяа чинь одоо ямар ажил хийдэг болоод ингээд газар газар явдаг хүн бэ? Сайхан юмаа. атаархалаа
bas manai uls ogt hogjihgui baigaad baina gej helj bolohgui l yum shdee, ene zuragnuudaas harhad ovoo doo gemeer setgel turlu bayarlalaa.
Ядаж Улаанбаатар хот нь гэрэл, усаар тасрахгүй байвал яахав дээ тээ...
Хөөе нээрээ энэ өвөл чинь нүүрсний үнэ Монголд тэнгэрт хадсан гэсэн сураг байсан шүү.
uurhain ajilchiddaa bair, busad zuilsiig barij , hangaj ugsun n ovoo shu .. busad companiud bugd ajilchidaa sain halamjildag baigaasai.
Sonirxoltoi yum bna.
Сайхан заал талбай энэ тэртэй юм гээч....Би ч спортод дуртай болохоор тэрийг нь л хардаг юм хэххэхэхэ
Destiny: Хэ хэ ганцаараа ажиллаж байгаа биш дээ. Иччихлээ.
Тэр цацраг идэвхтийн талаар сайн мэдэхгүй юм байна. Харин манайд хүрэн нүүрсний орд үнэхээр их байгаа ч яг хүссэн дээд зэргийн ичлэг бүхий нүүрс ховор гэсэн. Өндөр ичлэгтэй биш гээд хэрэглэхгүй орхихгүй, авч хэрэглэх станцын тогоондоо тохируулах юм бол хичнээн илчлэг бага байлаа ч нандин эрдэн болно ш дээ.
Барималч: Зүгээрээ. хэрэгтэй мэдээлэл болсон болоо болоо...
Ганаа бж: Би ч учиргүй хариуцаад хийх юу байхав. Гэхдээ жирийн хүнийг бодвол энэ салбарт холилдоод амжсан гэжийгаа.
sanakae: Харин энэ шанага маань овоо чихийг минь халууцуулсан гэж байгаам даа. Хөрс хуулалт хийдэг болохоор өвлийн хөлдүү газар мэрсээр байгаа шүд нь хэцүүддэг юм. Гайхамшигтай техник шүү. 25 м3 шанагадна. Сум нь 90 метр. Анх угсралтыг хийж байхад суны дээд үзүүр дээр хэд гарсан. Сансарт хөөрсөн юм шиг санагддаг юм.
Idea: Сэтгэлд эвгүй шүү. Эргэн тойрон балгас болсон байшин харахаар Монгол ах дүү нартаа гомдчих гээд байдгийн.
Амжилт хүссэнд баярлалаа.
artagnan-артаньян: Уурхайд эмэгтэйчүүд харьцангуй их ажилдаг юм ш дээ. Багануурын уурхайн талаар бол би бас дуугай байхгүй байхаа хэхэ.
Бум-эрдэнэ: Яахав газар газар тэнэсэн нөхөр нэг байна. Харин сүүлийн үед гэр орон үр хүүхэд гээд хөдөө явах ажлаас аль болохоор зугатаад байгаа. Тэгэхгүй бол нэг яваад ирэхэд тойрохоо зуруулах болчихгээд байдгийн ш дээ. хэхэхэ
Болжгоно: Хөөрхий хөгжөөд л байгаа юм. Хэрэндээ. Зээлээ буцааж төлөх аргаа бодохгүй бол тээ. Манай засгийн газрын нэр уурхайдаа зээл авсан мөртлөө эргэн тойрон дохь уурхайн эдэлбэр газрыг хувь хүмүүс лиценз олгочихоод уурхайг ашиглах гэхээр хувийн эзэн нь зарна гэдэг байсан. Бөөн асуудал болж байсан эдийг сая Баяр ерөнхий сайд лицензийг хүчингүй болгосон гэсэн. Болж гэж бодоод байгаа. Төрийн төмөр нүүрийг улс орноо боддоггүй нөхдүүдэд үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.
Болорхон: Төрөөс нүүрсний үнэн дээр зохицуулалт хийж байгаа нь энэ гээд бөөн бантан байсан. Нүүрс байтугай гол хэрэглээ мах гурлын үнэ зохицуулж чадахгүй байна ш дээ.
Оюунболд: Манайхаар зочилсонд баярлалаа. Ажилчидын нийгмийн асуудал чухал асуудал шүү.
Оогий: Баярлалаа.
meesh: Сүүлд нэг хэсэг их завтай байгаад энэ зааланд их тоглодог байсан. Юу ч үгүй байсан газар гэхэд давгүй заалтай болсон.
Post a Comment