Friday, January 4, 2008

Танил ахын урлангийн сонин

Шинэ жилийн амралтаар танил ахындаа очсон юм. Ахын урланд олон гоё бүтээл байв. Энэ удаад гар хийцийн олбогийн зургийг орууллаа. Олбогоо хонины ахар ноосыг угааж боловсруулж, хийдэг юм байна. Хонины ноос гэхэд бидний эвгүйцээд байдаг үнэр огт байсангүй. Тэднийх, урланд байгаа бүтээлүүдээрээ янз бүрийн үзэсгэлэнгүүдэд оролцож байсан гэнэ. Үндэсний хээ угалз оруулан шагласан олбог гоё харагдаж байсан.
Бас ч үгүй хонины ноосны дээд зэргийнхийг хэрэглэдэг юм билээ. Харахад ямаан үс багатай бас зөөлөнхөн болсон байв. Том хүний олбог бол 70см*70см байхад болохоор юм билээ. Энэ олбог бол нэлээн том нь шүү.
Бид гэртээ сандал эсвэл буйдан дээр суугаад сурчихсан. Уг нь өөртөө нэг ийм олбогтой бол газар суух эрүүл мэндэд сайн гэнэ.
Жишээлбэл: Хатуу очир суудал гэж байдаг. Хатуу очир суудал гэдэг нь хоёр хөлөө өвдгөөрөө нуглаад өсгий дээрээ суух. Байнга хатуу очир суудлаар сууж хэвшвэл нас ахисан нь ч хөл нь шулуунаараа, бас хөл өвддөггүй гэнэ лээ. Хөл өвдөхгүй бол таягны асуудалгүй зүгээр байгаа биз.

14 comments:

3apaa said...

Дээр нь хамаагүй суувал бөгс нил ноос болчоод байдаг л гэмтэйдээ.

ZAYA said...

Би бүр хообироод гэрийнхэндээ авсан. /Заримыг нь бэлэглэсэн/ Манайханд ноос нь наалдахгүй байгаа шүү.
Андуу харсан байна Зараа минь.

Misty said...

хэхэ гоё юмаа. Иймэрхүү гах хийц болон зүйлийг харахаар ямар авъяастай юм бээ гэж өөрийн эрхгүй боддог шүү. ;)

my link : misty.delhii.net :P

Anonymous said...

wow..estoi goe xaragdaj bna..deer yed manai eej emee nar suugaad iim shirdeg oedog bsan ni nydend xaragdchixlaa..xaanaas avsan be? Bi bas gertee avch tavimaar sanagdchixlaa..:-)

A.Амарсайхан said...

Ширмэл ширдэг гэж манайхан наадхыг чинь хэлдэг. Дээр үед манайд нэг Дээр үеийн ширмэл ширдэг байдаг байлаа. Нүдэнд харагдчихлаа. Тэмээний утсаар өлзий хээ ширчихсэн.
Одоо ийм гар урлалаа сэргээж байгаа нь их сайхан санагддаг. Гэхдээ худалдаж авч байгаагүй юм байна. Яагаад ч юм.

peakfinder said...

Yanztai goyo yumaa. Bi neg iim shirmel shidegtei bolohson gej moroodood l baidag yum. Harin haanaas haihaa sain meddeggui baisan, Zaya maan' tus boloh yum bish biz?

бж said...

Tansag yumaa. Mongold ochihooroo chamaar zaalgaad olj avnaa.

Arsun said...

Сайхан эд байна даа

ganga said...

Esgii shirmel urlag gedeg tom nertei. Manaihan odoo esgiigee hachin nariin bolovsruulaad nimgehen oroolt, degjin tsuv shig yum hurtel hiideg bolson baina lee. Gadnihan hoshuuraad l...

ZAYA said...

Комент үлдээсэн та бүхэнд баярлалаа.
Misty: Гоё харагдаж байсан шүү. Гараар хийсэн болохоор сэтгэл илүү шингэдэг биздээ.
Тэнэмэл: Ах өөрөө хэдэн хүн ажиллуулаад үйлдвэрлэдэг юм билээ. Голдуу Их дэлгүүрт нийлүүлдэг гэж байсан.
А.Амарсайхан: Бүр дээр үеийн их зузаан ширмэлийг харсан. Одоо нөгөө яриад байдаг брэнд юм билээ. Харахад л шал өөр.
Гар урлал сэргээд гадаадын хүмүүст таарсан үнээр өгөөд байвал Монгол гэдгийг дэлхий бага сага мэддэг болоход тус нэмэр болно. Сайхан суртчилгааны ажил шүү.
Peakfinder: Их дэлгүүрт нийлүүлдэг гэсэн. Хэрэв надаар дамжуулмаар санагдвал майлдаарай. Зуучилаад өгье.
Ганаа бж: Ганааг Монголд ирэхээр би Ганаатай хамт хэлхэлдэх болох нь ээ.
Хүмүүсээ, ширмэл олбог бариад хоёр хүн явж байвал, тэр чинь Ганаа бид хоёр шүү.
Арсун: Харин Арслан маань гарын уртай хүн болохоор өөрөө хийдэг юм биш биз?
Ганга: Өө, тийм янз янзын гоё гоё цүнх, бэлэг дурсгалын гэр мэр хийсэн байна лээ.
Эсгий урлалаа сайхан хөгжүүлбэл зүгээр санагдсан шүү.

бж said...

Hehe,bayarlalaa. Yun sain yum be. Ugui mun urialgahan busgui shuu. Shirdgee barisan chigeeree gaduur baahan yavah yum shuu. Blogiin anduud maani taaraldval dor ni tanih ni baina sh dee.

Ganga-iin commentiig unshaad bi ch bas neg esgii malgai avsnaa sanalaa. Mash nimgen esgiigeer hiisen, gorshokon malgai. Bi savaaguitej yavaad umsuj uzsen, huurhun haragdaad avsan yum. Ih delguurees.

david santos said...

Nice posting, thank you,


Happy New Year, Zaya! And best wishes for a healthy and successful 2008

ZAYA said...

Ганаа бж: Комент үлдээсэнд баярлалаа.
Эсгий урлал амархан юм шиг мөртлөө чимхлүүр юм билээ. Урлагийн бүтээл гэдэг талаасаа их гоё санагдаад байгаамаа. Ганаа, үнэхээр авмаар бол надруу хэлээрэй л дээ.

Оогий said...

Manai gert gantsxan iim gar shirdeg bdag. Aaw eejees mini uldsen xamgiin suulchiin ed gej xelj bolno. Nandin erdene. er ni shirdeg urt nastai shuu

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...