За би гэдэг хүн учрыг нь ч сайн ойлголгүй, нэг мэдсэн чинь блог гэдэг гэртэй болоод, бас ч үгүй өдөртөө өөрөө гүйж очоод аяга цай хувааж, хэд гурван үг солих сайхан нөхдүүдтэй болов. Зарим найз нар маань энэ мэт өөрийн мэдэлгүй гүйх болсон учраа "ДОНТОХ" гэж нэрлэсэн. Хичнээн удаан блог гэж донтохоо сайн мэдэхгүй ч уншиж байгаа хүний цагийг барсан хэрэггүй бичлэг оруулчих вий гэж сүүлийн үед санаа зовох болоод байгаа. Өнөө өглөө хотоос гарах завшаан болж, "Утаагүй газрын зураг авъя" гэж олзуурхангуй байтал, гайхал утаа бүр Налайх хүртэл үргэлжилсэн хэвээр байв. Олигтой зураг ч авч чадсангүй.
За яахав дээ гээд Туул голын эрэг дээр зураг автал нэг иймэрхүү.Энэ хэсэгт утаа арай бага байсан боловч, алсын барааг нь харахаар...
6 comments:
Өө анхандаа бүгд л тэгж боддын гэсэн хэхэ
ex nutgaa sanaj bna shyy...chinii zurguudiig xaraad.. :-)
Utaa bas neleen baina shuu. Neeree hezee negen cagt utaagui bolchihood baival saihnaa. Gehdee l zuragnuud saihan garchee.
Утаатай ч гэсэн биднийх болохоор өөднө татна гэж бодоод л саналаа бичээд байгаа ухаантай юм шүү дээ.
Улаанбаатар маань цэлмэж, улсын маань зэрэглэл дээшлэх цаг удахгvй бизээ. /хүн бvр ярьж байгаа болохоор шийднэ л дээ/
Арсун: Ерөөл хэмээн бэлэгшээв.
Post a Comment