Monday, December 3, 2007

Онигоо

Бямбаа найзын блог дээр "Битгий уйлуулаарай" Г.Гантулгын эрчүүдэд хандсан сайхан шүлэг тавьчихаж. Сайхан шүлэг байна гээд бодохын завсарт FM радиогоор сонссон онигоо санаад оров.
Эмээ: Миний хүү хичээлээ хийж байна уу? Юу бодоов?
Хүү: Хичээлээ л хийж байна. Эмээ, "Гэргий" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Зиаг, /бодолхийлнэ/ Нэг сайхан хүүхэн гэрт нь орж ирээд "Гэр" "Гийгүүлэх"-ийг хэлж байгаа юм.
Хүү: "Авгай" гэж хэнийг хэлдэгийн бэ?
Эмээ: Бас л бодолхийлнэ. Муухай ааштай эмийг "Ав" авсан хойно "Гай" гэж байгаамаа.
Хүү: Тэгвэл "Нөхөр" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Зиаг, дутуугаа "Нөх" дараа нь "Өр" гэсэн үгдээ
Хүү: Аанхаан, тэгвэл "нууц амраг" гэж юу гэсэн үг вэ?
Эмээ: Дүрсхийн уурлаж, үгүй чи ер нь хичээл хийж байгаа юм уу? хэмээн чангаар дуугарч, хүүг юмаар цохиж байгаа дуу сонсогдоно.

7 comments:

byambaa said...

hehe. jujigchin Tuya bas neg ingej yariad Tv-r garaad bdg sh dee tee. nuuts amragiig yu gej tailbarlasan bol gehees gijig hudluud bdg. kkk

meesh said...

Эээ баларлаа гээд авдараа ухсан чинь араг яс гараад ирдэг биз дээ.Нуудгайгаа нууж байгаад мартаад...

ZAYA said...

Бямбаа, Meesh: Өө тийм үү? Би нэг автобусанд явж байгаад сонссон юм. Тэгээд их инээд хүрсэн л дээ. Meesh-н хээр бол эмээ нууц амрагтай байгаад амийг хөнөөсөн хэрэг үү? Тэгвэл нууц амрагийн амь хутганы ирэн дээр юм шив дээ. ккк

zev btr said...

Sain er 2 turd zereg es uilchilne. Sain em 2 erd zereg es uilchilnee gej
humuunleg bish adguuslag shinj ruugee oirtsonii neg ilrel bol nuuts amrag daa

NARAA said...

meduushtei onigoo bna. neg yum sanaand orchikhloo. Huu maani 2 oitoi baikhdaa eejee bi tanii hanaas garsan yum be gehed ni huisnees geedel heldeg blaa.harin odoo bi tanii huisnees garsan geluu geedel tsaashaa haraad hi hi hi gekh yum er usnuu gej.

peakfinder said...

Huuhduud neeree ineedtei humuus. Tomrood olon yum shalgaagaad ireheeree zarimdaa ch neleen sandargana shuu. Bi ch zarimdaa saihan oroogddog yumaa.

Arsun said...

Хаха, Мееsh vргэлжлэлийг ёстой гоё хийлээ дээ.
.......
Хүү: Аанхаан, тэгвэл "нууц амраг" гэж юу гэсэн vг вэ?
Эмээ: Эээ баларлаа гээд авдараа ухсан чинь араг яс гараад иржээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...