Л. Балхжавын ая Б. Нармандахын шүлэг
МУГЖ: Б. Сарантуяа
Тэр намайг дурсдаг болов уу?
Тэр намайг дурсдаг болов уу
Тэр намайг үгүйлдэг болов уу
Тэртээх өдрүүдийг санадаг болов уу
Тэмүүлсээр учирсныг мэддэг болов уу
Үргэлж тэр миний сэтгэлд
Үүрийн зүүдэнд, үдшийн болзоонд
Үгүйлэх бүрдээ дурсамжаар учирч
Үнэрийг нь би салхинаас хайдаг
Дахилт:
Зүүд нойрыг минь ганцаар хулжаана
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би
Улирал бүхэн өөрийн өнгөтэй
Учрал бүхэн өөрийн дурсамжтай
Залуу нас шиг дэврүүн зунаар
Залуу нас шиг дэрвэж явсан
Тэр намайг дурсдаг болов уу
Тэртээх өдрүүдийг үгүйлдэг болов уу
Дахин бид хоёр учрах болов уу
Догдлон байж уулзах болов уу
Дахилт:
Зүүд нойрыг минь ганцаар хулжаана
Зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхгүй
Зүгээр л түүнийг дурсахыг хүснэ
Зүгээр л түүндээ дурсагдахыг хүснэ би
16 comments:
Сайн байна уу Заяа. Гарчигаа засаарай. Зурагнууд гоё гарчээ.
Сайн. Гарчигаа засчихлаа, баярлалаа.
xuue,,blog chini nariixan bolchixoj..
Yostoi medehgui duu baina. Zaya, yadaj ayalaad ug l duu. Sonsmoor baina sh dee.
Neeree ter namaig dursdag yum bolov uu?
Тэнэмэл: Харин тиймээ, засах гээд чадахгүй байнаа.
Ганаа бж: Гар утасан дээр байсиймаа. Би оруулах гээд үзье.
Жаагий: Харин ээ, дурсдаг юм болов уу? хэхэ би ч гэсэн мэдэхгүй л байна. Дурсдаг болов уу гэж дотроо боддог хүн хүн бүхэнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна.
Аймшигтай, шууд салсан найз залуу минь санагддаг.
Гэхдээ сонсдог, олон удаа сонсдог.
ih goy duu shuu, sarantuyag ih hundeldeg. ganaa ania youube deer orood ene duug haigaad uzeerei, baigaa shuu klipteigee.
Ugui ee, Zayagaar l duuluulmaar bainashd...
neeren saihan sanaa baina, za alii gants aya barichih daa. lya lya lya
bi bas yuugaaraa dutahav, namaig dursdag hun bgaa bolov uu end tend...
Duunii dugaraa yavaad bainaa daa. Daraagiinh ni Telmengiinhen 3-uulaa! Aav eej 2 ni ohinoo duuluulchaad amaa hudulguud baihgui shuu...
Pearle Deppsu: Олон сонсож яах юм бэ? хаяа бол зүгээр байж магад.
Тэлмэн: Ганаад аяыг оруулаад өгөхийг бодоорой. Би чаддаггүй ээ. Танайд орно гээд өгсөн хаягийг чинь бичиж аваад устгачихаад, дараа нь нөгөө цаасаа олдоггүй. Ёстой уучилаарай. Дахиад явуулах боломж байна уу? Please.
Ганаа: Өө, би солгой ш дээ. Дууныхаа утгыг ярьчихсан болохоор, дууны дугарааг өнгөрөөч хайрла. Аялах гэхээр хоолой хатаад улам ч хэцүү байна. Аяны хундага хаа байнаа? Аяны хундага байгаа бол Тэлмэнд дамжуулав. Аяыг нь сонсгох байхаа.
Бямбаа: Хаа сайгүй байх нь ч хаашаа юм бэ. Байдаг л гэсэн ш дээ.
Зарим нэг хүмүүст ёстой хүн сэтгэгдэл төрүүлсэн дуу шт.Тэдгээр хүмүүс нь дандаа хоёр дахь хайр ч юм уу эхнийх бүтэлгүйтээд тэр талаар бодолгүй зүгээр л хүнтэй суучихсан гм хүмүүст
жинхэнэ дурсамжийг сэдрээж байх шиг байгаан энэ дуу.
Post a Comment