Tuesday, November 27, 2007

Барко

Өнөөдөр өдрийн 4 цагийн үед Хайлаастын 17-р сургууль очоод буцах гэтэл сургуулийн хаяавч бетон дээр бээлийн чинээхэн гөлөг хэвтэж байхтай таарлаа. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээ хүлээж байгаа хөөрхий гөлгийг хараад манай дарга шууд л гар дээрээ өргөөд аваад явъя гэх нь тэр. Авч явах нь яахав, арынх нь ажил хэнийх болдог юм болдоо гэж бодоод машиндаа аваад явлаа. Хөлдөхөөс арай наана байсан бололтой машинд орж ирээд унтаад өглөө. Тэгээд манай барилгын талбайн конторт авчирч сүү уулган талхны өөдөс өгтөл сэргээд л ирсэн. Манай талбайн инженер эгч маань гөлөг тэжээх давхар ажилтай болсон. Нохойдоо намайг нэр өг гээд байхаар нь "Басар" гэтэл охин гөлөг тул зохимжгүй гэнэ. Тэгж тэгж "Барко" гэж дарга нэрлэв. "Ко" гэдэг нь Япон эмэгтэйчүүдийн нэрэнд их дагалддаг нэр л дээ. Баркодоо өнтэй сайхан өвөлжихийг хүсье.

14 comments:

Arsun said...

Ямар хөөрхөн гөлөг вэ. Дөрвөн нүдтэй юм гээч.

3apaa said...

Ээ бөлтийсэн элдүүтэй хүүдий вээ!

бж said...

Huurhun yumaa. Manai kompanii aguulah buur hotiin zah ruu baidgiin. Tend yostoi olon nohoi baidag baij bilee. End tendees gulug olj irj tejeeseer baigaad. Guanznii hoolnii uldegdel en terhneer tejeegeed l. Alimaa, Sharik, uur yu yu ch bilee, baahan l nohoi. Manai manaach uvuugiin payan baidgiin. Darga gadaadaas utsaar yariad sonin yutai baina getel "Alimaa turuh geed, zavgui l baina" gesen gene lee. Alimaa gedeg ni neg jinger baihgui yu.

Tanai darga surhii yumaa.

peakfinder said...

Evii dee, yasan ch hoorhon yum.

бж said...

Huuee, Mongold baisnaa bichsiin shuu.

byambaa said...

huuhed nohoi 2iig bayarluulah heregtei gedeg shdee. darga chin buyan uildsen bnaa.

ner ni ih ineedtei sanagdlaa. mng jpn neriig holison. gehdee huurhun sonsogdoj bnaa. ko gedeg ni manaihnii ~maa gedegtei adil yum shig bna lee.

byambaa said...

huuhed nohoi 2iig bayarluulah heregtei gedeg shdee. darga chin buyan uildsen bnaa.

ner ni ih ineedtei sanagdlaa. mng jpn neriig holison. gehdee huurhun sonsogdoj bnaa. ko gedeg ni manaihnii ~maa gedegtei adil yum shig bna lee.

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Арсун, Зараа, Пийк: Харин тийм ээ, царайныхаа сайханд амь аврагдсан гэжийгаа. Ертөнцийн гурван хөөрхний нэг "Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн" гэдэг билүү?
Ганаа бж: Ганаа чи одоо америкаас манаачруугаа залгаад Алимаагийн бие сайн уу гээд асуугаач. Хэхэ
Бямбаа: Дарга буян үйлдээд л... Өнөөдөр өглөө ороод ирсэн чинь "Барког өчигдөр усанд оруулдаг байж" гэнээ. Хатгаа авчихна ш дээ гэсэн чинь "Гэртээ ч байлгадаг юм билүү" гэнээ. Хашааны Бахарыг яаж байранд тэжээх вэ дээ. Манай ажлынхан бас нэг ярих юмтай болж байх шиг байнаа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Охин гөлөг юм бол удахгүй баахан Барко-той болох байхөө

NARAA said...

bultiichiheed harj bgaa ni tsanaal neg uhuurdum yum aa. darga avraagui bol yag hulduj uheh bsan baikhaa.
neriig ni Yoko gevel zugeer yum shig sanagdlaa. ard ni bas "chan" geed nemchikhvel. he he he....

tumee 33 said...

4nudtei mongol nohoi bna daa..Tanai darga,talbain engineer egch, ta 3-iin buyan delgereg ee^^

Tsoomii said...

nohoi bayarluulah ikh sain baidag gesensh dee huu, ter hemjeegeeree ta nariin ajil uudrug baih baihaa

бж said...

Soninoos, Barko yasan be? Sain uu? hehe

ZAYA said...

Ганаа бж: Хөөрхөн болж байгаа. Бүгдээрээ л гэр гэрээсээ хоол зөөгөөд сүрхий байгаа. Бас талбай дээр "Хадагтай Барко"-н байр сүндэрлэж байрандаа тансаг амьдарч байгаа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...