Monday, November 12, 2007

Самади

Э. Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" номыг уншиж байхдаа "Самади" гэдэг үгтэй анх танилцсан юм. Одоогийн хүн төрөлхтөний соёл иргэншлээс өмнө бүр анх биежээгүй сүнсний иргэншил 2 ч үе байсан ба тэндээс биднээс өөр иргэншил бүхий лемурчууд үүсэж лемурчуудын мөхлийн дараа бас өөр соёл иргэншил бүхий атлантчууд манай дэлхий дээр амьдарч байсан. Лемурчууд ч тэр атлантчууд тэр маш том биетэй байсан ба 3-5 м өндөр биетэй байжээ. Лемурчууд бүр ч том 7-8 м биетэй байсан гэнэ.
Өмнөх Мэлмий бичлэгт дурдсанчлан Түвд, Балбаны оронд судалгаа хийж буй багийхнаас Э. Мулдашев нь Самади агуйд өөрийн биеэр орж үзжээ.
Судалгааны дүгнэлтэндээ бичихдээ:
1. Самади агуй гэж үнэхээр байдаг ба энэ нь ямар нэгэн үлгэр домгоос улбаалсан төдий зүйл биш
2. Самади агуйд өөр хоорондоо харилцан адилгүй дүр төрхтэй янз бүрийн соёл иргэншил бүхий хүмүүс амирлангуй байдалд /самади байдалд/ орсон байж болох
3. Самади агуйнууд нь сэтгэлийн энергиэр хамгаалагдсан ба жирийн хүн нэвтрэх боломжгүй ба сэтгэлийн энергийн хүч нь самадид нэвтэрч буй хүнд шалтгаангүйгээр уур нь хүрэх, аймшиг төрөх, түгшүүрийг гүнээр идэвхжүүлдэг гэж үздэг.
Самади агуй нь Балба, Түвдийн өндөр уулс болон Энэтхэг, Хятадад байдаг ба жирийн хүн хялбар очих боломжгүй уулын бартаат газарт байдаг ба тэнд тухайн орон нутгийн /Түвдийн/ уулсын жижигхэн суурингийн бурханы номд нэвтэрсэн нэгэн од гаригсын тодорхой тогтсон хугацаанд самади агуйд орж өмнөх байдлаас самади агуйг өөрчлөгдсөн эсэхийг шалгадаг. Самади агуйд нэвтрэх хүн нь маш цөөн ба 1-2 онцгой хүн байдаг. Самади агуйд байгаа /амирлангуйн байдалд орсон байдалтай/ буюу самади байдалтай хүмүүсээс сэтгэлийн агуу их энерги ялгардаг. Энэ номын баатар маань өөрөө самади агуйд орж байгаа боловч үнэхээр тэнд далдын энерги өөрийнх нь биед маш хүчтэй нөлөөлж буйг мэдрэнэ. Самади агуйд анх нэвтрэхээс нь өмнө амь насанд ч аюултай гэж сануулсны дагуу, хүнд мөчид тэр арайхийн агуйгаас гарч ирдэг. Мулдашев судалгааныхаа явцад Түвдийн сүм дуган дээр элбэг байх мэлмийний зургийг "Лемурчууд" гэсэн таамаглалыг дэвшүүлнэ. Харин биднээс өөр соёл иргэншил бүхий атлантууд жирийн хүн төрөлхтөнтөй адил төрхтэй гэнэ. Самади агуй нь зарим эрдэмтдийн хэлсэнчлэн "Хүн төрөлхтний гений сан" байж болно гэж үздэг. Хүн төрөлхтний гений сан гэдэг нь олон янзийн соёл иргэншилт хүмүүс цугласан газар бөгөөд тэд л орчин цагийн хүнийг бүтээсэн гэж үздэг.

Самади хэмээх үгтэй анх тулгарч үзсэн болохоороо сонирхуулан бичлэгтээ оруулав.

10 comments:

A.Амарсайхан said...

Тоншуул дээр Итгэл хамбын материал орчуулж байхдаа, наад Самади гэдэг үгтэй чинь таарч байж.
Түүнийг бясалгалд байж байгаа ч гэж үздэг юм билээ.

peakfinder said...

Sonin yumaa, gehdee l ooroo uzej barij uzeegui yumand itgeh hecuu baidag. Sudalj uzdeg hergee.

Pearle Deppsu said...

Наад номыг чинь нэг унших гээл байгаан, даан ч миний гарт орж ирэхгүй л байгаам даа. Тэгж байгаад муур хулгана болж тоглосны эцэст надаа нэг уншигдана биз гэж бодоол байгаа шшүү

бж said...

Sonirholtoi yum.

Зүүдний тэмдэглэл said...

Энэ Мулдашевийн номнууд нэг юм хэлээд байдгийм шүү.

byambaa said...

bi blogoos chin l sonsoj bna.
blog ch goy shuu. medehguig meduuleed.
unshih udriig tesen yadah huleenem.

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
А.Амарсайхан: Самади нь яг тэгсэн үг гэсэн нэгдсэн ойлголт байхгүй л юм шиг байна лээ. Бурханы сургаал талаасаа бол сэтгэлээ ариусган бясалгаж, амирлангуй орших юм болов уу даа гэж бодсон. Одоо чинь "Бумбын эрин" эхэлсэн гэнэ. Бумбын эрин гэдэг нь бурхан шашинаа дээдлэн шүтэж эерэг энергийг ихээхэн хөгжүүлэх эрин гэж сонссон. Тэгээд л нэг үеэ бодвол Бурханы зан үйл, ном сургаалыг тоодоггүй байсан барууныхан ч гэсэн ихээр сонирхож хүний биеийн махан бие, гэрлэн биеийн тухай их ярьдаг болсон гэнэ лээ.
peakfinder: Сонин юм их байнаа. Даан ч ухаж ойлгохгүй байна. Гэгээрсэн, бурханлиг хүмүүсийн хажууд би лав, сэтгэлийн дотоод хүчний эрдэм чадлаараа доод уналтын бүдүүлэг хүн шиг байна даа. Гэхдээ дээр бичсэнчлэн эрин галавын мөчлөгөөсөө хамаарч арай дээр болох байх гэж найдаж байна.
Ганаа бж: Их л сонирхолтой юм билээ.
Зүүдний тэмдэглэл: Шинжлэх ухаан гээд бидний өөрсдийн шүтдэг салбараас хүн гарч ирээд бичэхээр бид уншиж байгаа байхгүй юу даа. Тэрнээс биш уг нь бурханы шашины урсгалуудад өөр өөрийнхөөрөө л тайлбарласан байдаг гэнэ лээ. Ганцхан Мулдашев уншаад байвал өрөөсгөл болчиж магад. Аль алийг нь уншиж санал бодлоо солилцвол зүгээр байхдаа.
Бямбаа: Удахгүй Мулдашевийг уншуулнаа. Амжилт хүсье.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Мэлмий Самади хоёрыг уншлаа. Самади гэдэг нь одоо хий хоосон байдалд орсон Атлантууд болж байнауу? Би ч энэ талаар иймэрхүү л мэдлэгэтэй амьтан дөө. Ерөнхийдөө оюун санааны л юм яригдаад байх шиг байнаа даа

ZAYA said...

Бум-Эрдэнэ: Хэхэ ойлгохын аргагүй юм биччихсэн байгаа байхаа даа.
Бид нар чинь дээр үед матери анхдагч, ухамсар хоёрдогч гээд л заалгадаг байв. Тэр онол маань эсрэг тэсрэг болчихоод байх шиг байнаа.
Самади байдалд байгаа хүмүүс чинь оюун ухаан нь асар хөгжилтэй хүмүүс ба оюун санаагаараа сүнсээ удирдаад байх шигээ. Зөвхөн атлантууд биш, лемур, өөр оюун санаагаараа сүнсээ удирдах чадвартай соёлт ертөнцийнхөн байгаа гэсэн үг байх гэж бодлоо. Би Мулдашевийн ганц л номыг уншсан хүн ш дээ. Сайн мэдэхгүй л дээ. Буруу бурж байна уу? гэж бодоод блогчдоосоо асуугаад байгаа ухаантай юмаа.

mind said...

bi bol shal tusuu, baigaliin uhaaniih bolovch bagaasaa filosofi d ih durladag baisan yum tegeed ih gun uhaanii nomnuud unshdag bailaa. Aajmaar yavsaar 1999 onoos hoish Buddhismiin tuhai ih olon nomiig zugluulgatai setguultei bolson. Ter buhniig unshaad bodood byasalgaad baih bolson. Tegeed Muldashiev iin nomnuudiig unshihaar Buddhism materiallag zuilstei holbootoi baih ter zuil ni oldood baigaa yum bolov uu daa gej bodogddog. Heden jiliin umnu Nepal buyu Balba ad ter Samadi aguinuudaar sain medeh heden huntei yalaj yavsan yum.
Samadi gedeg ni ugaasaa bysalgaliin deed helber -t ugsun ner. Tusgai hun gej baihgui. Sportiin neg turluur hicheelleseer record evddeg shig erdenet hunii biyeiig olson hen ch byaslgalaar hicheellej gun uhaaniig ni sudlan Tugs Tuguldur hun boloh 100 % bolomj baidag tiimees l "ERDENET HUNII BIYE" gej nerledeg. Bas negen sonirholtoi zuil bol Regzel gej baina, Buddha -iin zusnii cristall...bas Bogd Zonhoviin shud,tom tom byaslgaachid iin biyiig 7-10 zag shataasnii daraa us ni tas har gyalzsan, yasnaas ni suvd urgasaar baidag, helen deer ni nuguun dari ih dur garch irj zagiin erhend ulam todorsoor baidag,, geh metchilen uuruu uzeegui bol itgehed berh zuilsuud baina. Mun edgeeriin derged hajuud ni baihad uneheer ih setgeliin energi, haluun medregdej baidag. Uuriin biyer edgeeriig uzej harsan bolohoor unen gedeg ergelzelgui etgedeg yum. Uuniig http://www.maitreyaproject.org/en/relic/index.html
relic tour gedgees harj boloh ba Delhiig toiron bainga ayaldag tul baigaa gazart chini edgeer zuil hureed irj magad bui zaa.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...