Monday, November 5, 2007

Мэлмий

Сүүлийн хэд хоног хувийн болон хувьсгалын ажил ихтэйхэн өнгөрлөө. Нөгөө их сонирхолыг минь татаад байсан блог ертөнцөөсөө хөндийрчих шахав. Хагас сайнд ажил тараад гэртээ иртэл манайхан бүгд хөдөө гэрлүүгээ явж, намайг ажилтай гэж бодоод орхиод явжээ. За одоо яахав дээ. Төрсөн өдрөөр минь хамт ажилладаг инженер эгч маань Э.Мулдашевийн "Хүн мичнээс үүсээгүй" /Пүрэвжавын орчуулга/ номыг бэлэглэсэн юм. Тэгээд бэлгийн номоо уншлаа. Социализмын нийгэмээр хальт дайраад гарсан хуучин бууны хугархай юм болохоороо арван жилд заалгаж байсан Дарвины онолдоо өнөөг хүртэл итгэж мунхарсан нэгэн шүү дээ би чинь. Бас шашин шүтлэгт нэг их элэгтэй биш. Гэхдээ сүүлийн үед арай гайгүй болж байгаа. Учир нь ээж болсонтой минь холбоотой байж магад. Охин маань багадаа уйлахаар нь манай ээж нэг тарни уншдаг юм. Тэгээд гайгүй болчихоод байх шиг. Ээжид болохоор хөгшин ээж зааж өгчээ. Түүнээс хойш харин яагаад ч юм бэ? далдын ид шид ч юм шиг юманд итгэх маягтай болоод байгаа. Гэтэл саяхан нөгөө "Энергийн төв"-д очиход тэнд нэг том мэлмий байсан юм. /Доор зураг нь байна/ Тэр мэлмийг хараад манай ажлын эгч маань "Аан энэ мэлмий чинь их учиртай" гэж билээ. Эгчээс лавлан асуухад, би чамд нэг сонирхолтой ном өгнөө. Төрсөн өдөр чинь хэзээв? гэсэн юм. Төрсөн өдөр дөхөж байсан болохоор дороо л бэлэг авах нь тэр. Тэгээд номыг уншаад ойлгосноо сийрүүлэх гэсэн чинь нэг л болохгүй байна. Нүдний мэс засалч Э. Мулдашев Түвд, Балбаар судалгаа шинжилгээ өрнүүлнэ. Түвдийн сүм, дуган дээр ийм нэгэн мэлмий их байх ажээ. Хүний нүдийг компьютерт оруулж геометр тооцооллын аргаар ангилан, шашин номд мэргэн Балбын лам нарт үзүүлэхэд тэд нөгөө сүм дуган дээр байдаг мэлмийгээр хүлээн авна. Эхний үед шууд л компьютерт оруулсан нүдээ тайлбарлахад тэд хүлээн авч элэгсэг яриа үүсгэж чадахгүй. Учир нь Лам нарын дотоод сэтгэлийн баялаг эрдэмтдийг мухардалд оруулах ч үе ирнэ. Америк, Европынхон та нар шууд материал ярих юм. Сэтгэлийн хүчийг хоцрогдолд оруулж байна гэх шүүмжлэлийг ч сонсоно. Гэхдээ эцсийн эцэст хүн бол мичнээс үүсээгүй сэтгэлийн эрчим энерги, сүнснээс биежин үүсдэг гэсэн таамаглал дэвшүүлдэг. Манай дэлхий дээр хүний амьдрал эхлэхээс өмнө биднээс шал өөр соёл иргэншилтэй Атлантууд амьдарч байжээ. Тэд сэтгэлийн их энергитэй байсан ба харамсалтай нь сөрөг энергид идэгдэж устсан байна. Гэхдээ Балбын цаст өндөр Хайрхануудад "Самади" байдал орсон хүмүүс их байдаг. Самади гэдэг нь болохоор бие физилоги нь эмнэлгийн оношоор үхсэн хүнийхтэй адил боловч гагцүү мэлмий нь өөр, амьд байдаг гэнэ. Тэгээд л энэ дээрхи мэлмий чинь Түвд, Балбын сүм дуган дээр элбэг байдаг юм байна. Сэтгэлийн маш их энергитэй байж, самади байдалд ордог. Самади байдалд олон зуун жил ч орж болдог. Орчин цагийн хүмүүс бол самади байдалд орж чадахгүй. Ганц нэг иогийнхон /мундаг/ 5, 6 жил орчим самади байдалд орж чадах байх гэнээ. Энэ ном уг нь их сонирхолтой юм билээ. Ганц удаа уншаад ойлгоно гэвэл над шиг малгуу бол бүр ч үгүй. Тэгээд бичих гэсэн чинь бүр ч болдоггүй. Э. Мулдашев нь манай Алтайд судалгаа хийж байгаа гэсэн. Элдэв юмтай хольж хутгаад байх шиг байна. Түр завсарлая.

19 comments:

Arsun said...

Би дээр үед өөрийгөө сармагчинтай хамаатан гэж бодоод явдаг байлаа.
Одоо бол бүүр учраа олохоо больчихсон. Хуучин их амар байлааш дээ. Матери анхдагч гээд. Бусад нь падгvй. Одоо олон хэмжээсийн тухай уншаад, төв шуудангийн урдах уулзварын голд орших номын дэлгvvрт хvмvvс ном үзэж, худалдан аваад л бас машин тэрэг сvлжилдээд л гэж бодохоор толгой минь олгой болчих юм даа.
Гайхна гэдэг их чухал юм шvv Заяа минь.

tumee 33 said...

manai hun naad nomiig chiny hereg bolgoj Mongoloos avchirsniig ug ny unshsan..Baahan tarhiagaa gashilgasan, gehdee neg budeg badag oilgolttoi l uldsen, ahij neg unshij uzii baiz...

ZAYA said...

Арсун: Өөрийгөө сармагчингаас төрсөн ухааны шахуу юм бодож явсан хүнд гэнэт өөр өөр юм тулгараад ирэхээр шууд бууж өгөхгүй хэцүү юмаа. Харин тэр сөрөг энерги, эерэг энергийн тухай ойлголт чинь Европод их хөгжиж байгаа гэнээ. Ноднин нэг таньдаг лам багш маань Швейцарт болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд явж ирснээс хойш, тэр үйлийн үр, биеийн дотоод эрчим хүч энэ тэр юмыг сонирхох болоод байгаа. Урд насны маань үйлийн үр нөлөөлдөг юм уу хаашаа юм зарим юмыг нь ойлгохгүй юмаа.
Түмээ 33: Заавал дахин уншаарай. Тэгээд санал сэтгэгдлээ өгөхийг хүсье.

3apaa said...

Заяа чи Идеагаас сармагчин юунаас үүссэн тухай асуугаарай. Цаадах чинь хэлээд өгнө.

ganga said...

Мулдашевын бараг 4,5 боть ном байдаг юм билээ. Шамбалын орон, билэгдэлтэй тоонууд гээд ер нь их умбаад байвал үнэмшмээр. Гэхдээ сүүлийн ботиудаа зориуд зузаан болгох гэсэн юм шиг ус ихтэй санагдсан.Хүн мичнээс үүсээгүй нь хамгийн товч аятайхан бичигдсэн нь. Ойлгох санаатай зохиогчын бичсэн орос хэлээр бас уншив. Сайн орчуулга шүү. Сармагчинтай төрөл байснаас атланта... самади-тай хамаасаж байвал зүгээр ч шиг толгой эргэмээр.

peakfinder said...

Bi bol ooriigoo odoo ch gesen sarmagchintai hamaatan l gej boddogoo. Unehereer tailbarlahad hecuu uzegdluud baidag l daa, gevch mergejliin onclog geh uu batalj, tailbarlaj chadaagui yumand hoirgoduuhan itgedeg.
Bolomj garhaaraa olj avch unshij uzdeg yum uu? Shashnii taliin medelg nimgen bolohoor helj sain medehgui yumaa.

ZAYA said...

Комент үдээсэн та нартаа их баярлалаа.
Зараа: Идеа гэж хэн юм бэ? хаа байна? Хаяг нь? Төөрч мунхарсан надад туслахыг хүсье.
Ганга: Сармагчинтай төрөл гэхээр, яадаж байхад нээх царай муутай ш дээ тэр чинь тээ. Хэхэхэ. Ноднин билүү дээ Мулдашевийн Бурхадын орноор гэдгийн 1-р ботийг хальт уншсан л даа. Ийм гүн гүнзгий юмыг чинь ойлгохгүй бол урд насны маань үйлийн үр дийлдэг гэж бас тэндээс мэдээд... Тэгээд ч хүн ярихаар бүгдийг нь ингэдэг тэгдэг гээд мэдээд, хүнд зааж сургах маань ч яамай. Ядаж тэс өөр матерлист юм ярихгүй болохым сан гэж боддог болоод байгаа. Нээрээ л миний толгой жинхэнээсээ эргэж байнаа.
peakfinder: Хүнийг нээрээ бурхан бүтээсэн үү? Буг нь бүтээсэн үү? Хүмүүс учраа олохоо болихоороо сармагчингаас гэж баахан мунхарч. Гэхдээ бурхан ч байна уу? Мич ч байна уу? хөдөлгөөнгүй баримтаар нотлож байвал тээ. Харин тэр номыг уншаад үзээрэй. Бас өөр санал онол байдаг юм байна гээд нэг төсөөлөл буух байхаа. Чамайг хүүхэдгүй гэж бодож байсан чинь 2 хөөрхөн зулзагатай юм уу?

byambaa said...

hen hentei hamaatan bolchihvoo, hehe
Zaya ajliinhaa egchid manai byambaagiin tursun udur oirtoj bgaa geed helchih tehuu. bi bas unshiyaa. hehe

ene tuhai daraagiin bichlegiig chin tesen yadan huleeyee.

ZAYA said...

Бямбаа: Чи төрсөн өдрөө, хаягтайгаа надад өгчих. Би төрсөн өдрөөр чинь шуудангаар явуулж бэлэглэе!

Arsun said...

Сайн байна уу?
Сармагчингийн хамаатан гуай.
Бич мич 2 ямар ялгаатай вэ хө? хаха

ZAYA said...

Арсун: Би тэр циркийн сармагчинтай чинь хэзээ ч хамаатан байгаагүй.
Харин тэр бич юм уу? мичтэй чинь хамаатан байж магадгүй. Дарвин ах багад минь толгойг эргүүлснээс болоод тэгж бодсийн.
Бич мич 2-н ялгаа нь Монгол хэлэнд солигдож дуудагддаг авиа бий. Жишээ нь "Б" "М". Номын хэллэгт мич гэдэг байж магад. Арсуны асуултанд алдахгүй санаатай ааваасаа хүртэл будаа идэв. Зөв хариулт хүсье.

Arsun said...

Хэл зvйн хувьд тийм байх. Би бич сvvлтэй мич сүүлгvй гэж ойлгодог. Манай энд байдаггvй болохоор мэдэхгvй, тийм болохоор чи ч би ч бич мичнээс vvсээгvй байхаа. hihi

бж said...

Bi bol huniig burhan buteesen gej bat itgedgiin sh dee. Olon zuil deer notlogdood baidgiin. Urid bol Darvinii onold itgedeg l baisan. Odoo bol hudlaa gedeg ni batlagdaad baigaam bishuu?

ZAYA said...

Арсун: Би болохоор сүүлтэйнүүд нь сармагчин, сүүлгүйнүүд нь мич буюу бич гэж бодоод. Би ч урд насны үйлийн үрээс төрсөн хүн юм шиг байнаа...
Ганаа: Ганаа минь шууд итгэхэд хэцүү. Гэхдээ өөр санал онол бий бол эрэгцүүлмээр санагдах. Одоо залуучууд их сүрхий болжээ. Биднээс хавьгүй илүү. "Мич минь" гэж залбирахгүй, "Бурхан минь" гэж залбирдаг болохоор чиний бодол зөвөө зөв.

ZAYA said...

Ganga: Би танайд комент үлдээх гээд бүр чаддаггүй яах вэ?

бж said...

Zaya, Ganga-iin blog deer com-t ni admin-iin zuvshuurulteiguur haragddag mode-toi yum shig baina lee. Heseg hugatsaanii daraa bichsen zuil chini garaad l irne. Sanaa zovoltgui baihaa.

3apaa said...

http://addidea.blogspot.com шүү дээ хэхэ

Ж.Өлзийжаргал said...

blog--r chiny zochilj uzlee mash ih taalagdlaa.ene nomiig olj unshiya baiz.zgeer l hunees aman yariagaarny sonsoj bsan bolohoor etr ued ih gaihaj bsan.ter nom orchuulagdsan yum bol mongol ruu zahina. tand bayrlalaa.

ZAYA said...

Анурад: Манайхаар зочилсонд их баярлалаа. Монголд нэг үеэ бодвол сонирхолтой ном зохиолууд гардаг болж байгаа шүү. Амжилт хүсье.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...