Яармагийг гүүрээр гарах болгондоо сүүлийн үед ажиглаад байгаа нэг зүйлийн тухай Энд өгүүлсэн байх юм.
Гүүрээр гарахдаа нөгөө "Банхар байна уу" гэж нүдэнд дулаахан нохойгоо хайх болсоор би бээр уджээ.
Яагаад доглон болчихсон юм болдоо, машинд дайруулчих вий дээ гэж харах болгондоо дотроо санаа зовохоос хэтэрдэггүй юм.
News.mn дээр эзэнтэй болгох талаар бичжээ. Сайн эзэнтэй болвол сайхан хэрэг... Банхарын сэтгэлийн гүн дэхь эзэнг гүйцэх эзэн гэдэг яггүй байх.
Харин гүүрэн дээр нохой байгааг анхааруулсан тэмдэг, жолооч нар Банхарт хүндэтгэлтэй хандах талаар сэрэмжлүүлэг тавих зэрэг арга хэмжээг авбал зүгээр санагдаж байна. Хүний сэтгэл гэдэг өчүүхэн зүйлээс эхтэй билээ.
Цаашилбал эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийвэл гоё сэдэв болно доо.
Банхартаа амжилт хүсье.