Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!
Дараа жил дахин дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье!
Хамгийн нам цэг : Дорнод аймгийн нутаг Хөх нуурын хотгор далайн түвшнээс дээш 532м
Хамгийн том нуур: Увс нуур 3350км3
Хамгийн урт гол : Орхон гол 1124км
Төв цэг: Өвөрхангай аймгийн бүрд сумын нутаг, өвөр Хөшөөтийн булаг
Баруун захын цэг: Модтой хамар
Хоорондын зай : 2392км
Хойд захын цэг: Монгол шарын даваа
Өмнө захын цэг: Орвог Гашууны бор толгой
Хоорондын зай: 1259км
Зуун наст: Эмчилгээний зориулалтаар шарх, сорвит хэрэглэдэг гэсэн. Одоогийн байдлаар манайд дээрх 3 цэцэг өнгөрдөг зунаас хойш ургаж байгаа. Эмэгтэй хүний хийх ёстой 2 ажил лав хийгдэж байгаа биз.
3. Бас нэг хийх ажил нь зохиол бичих юм гэсэн. Энэ ажлыг би сайн мэдэхгүй байгаа. Хийхгүй бол эмэгтэй хүн биш юм болов уу?
Очихдоо ч яахав. Дуулж хуурдаж, инээж шуугилдан шөнөжин явсаар өглөө 5 цаг хагаст Сайншандад ирлээ. Манай ажлын газрын нэг хүний эгчийнх нь Шанд дээр байдаг юм байна. Тэнд сайхан цай чануулж уугаад жинхэнэ аялалдаа орж, Хамарын хийд, Шамбалын орон, Ёлхойн хавцал, Хүслийн хар уулаар аялан, өдрийн 4 цагт Сайншанд дээр нөгөө айлдаа ирж, сайхан шөлтэй хоол идэв. Ингээд маргааш өглөө найман цагт ажилтай хүмүүс чинь хотруу эргэхээс яах билээ дээ. Шандаас гарахынхаа өмнө, микрогийнхоо дугуйг нөхүүлэн зогсож байтал, микрогийн хамгийн арын суудал дээр, хар нүдний шил зүүгээд унтаж байсан манай нэг жаатай эгч байдаг юмаа. Тэгсэн чинь нэг залуу ирээд нүүрэн дээр нь 10 мянган төгрөг гаргаж, "Явах уу" гэсэнд манай эгч зочин сэрээд, "Юун мөнгө вэ, Би авлаа шүү" гэдэг байна ш дээ. Бөөн инээдэм. Нөгөө залуу ч арилж өгөв. Тэгээд энерги авсан илт байна шүү. Шууд нүүрэн дээр нь мөнгөөр бороо ороод... гэх зэргээр муу эгчийгээ жаахан явуулав.
За тэгээд нар жаргаж байгаа тул бид холын замдаа яаравчиллаа. Урд шөнө нь унтаагүй байсан болохоор бидний нойр хүрээд... Жолооч маань ядарч байгаа тул Хар Айраг ч орж чадалгүй цаг гаруй унтахаар шийдэв. Хэсэг унтаад цааш явж эхэлтэл микро маань элсэнд суучихваа. Хүүхнүүдээ! буугаарай, түрээрэй гэж бие биенээ уриалан бууж хаа ч очиж дор нь түрээд гаргачихав. Цааш явж байгаад унтчихаж. Би сэрсэн чинь, машин явж байна, бүгд унтаж байна, жолооч хүү маань унтаагаараа машинаа барьж байх юм. Хүүе чи минь болохгүй гээд л... Жолоочийг сэрээх арга хэмжээ авч, өөрөө хажууд нь сууваа. Явж байтал суурин газрын гэрэл гарч, очтол өмнө нь ажлаар нэг удаа ирж байсан Олон-Овоо гэдэг газар болохыг нь танив. Бидэн дотор зам олигтой мэдэх хүн байсангүй. Олон-Овооноос Шивээ говь хүртэл заавал төмөр зам дагаж явалгүйгээр явж болно гэж санаад би зам заав. Зам товчилж байгаа нь тэр. Хүмүүс төмөр зам холдоод байгаа болохоор дургүй байгаа бололтой. Эндээс 42 км яваад л... гэсээр цааш явлаа. Хөөрхий дөө Шивээ говийн гэрлийн харж бөөн баяр болов. Гэтэл эрт баярлажээ. Шивээ говиос гарах гэж бараг 1 цаг болов. Шивээговийн төв дотор төөрчихдөг юмдаа. Би уг нь урьд нь 1 жил Шивээ говьд амьдарч, Шивээ-Овоод ажилласан хүн ш дээ. Шивээ говьд Оросууд амьдарч байгаад явахад, манай Монголчууд хөөрхөн суурин байсан газрыг юу ч үгүй эвдээд балгас болгоод хаячихсан газар л даа. Шивээ-Овоогийн нүүрс чинь 4-р цахилгаан станцын гол түлш болохоор төрөөс арга хэмжээ авч хөгжүүлж байгаа юм. Тэр балгас болсон байшин дундуур гараад явах гэтэл дулааны шугам хийж байгаа бололтой, энд тэндгүй ухаад хаячихсан байсан нь мунхаг намайг төөрүүлжээ. Жолооч маань хаа ч очиж нойртой хүн байв. Унтаад л... За миний дүү яаж ийж байгаад засмал зам дээр гаргачих. Эгч нь түүнээс хойш Нараагаар микрог чинь бариулъя гээд л... Шивээ говиос Шивээ овоо хүртэл 17 км, цааш 30 км яваад Чойр л доо. Арайхийн Чойрын өмнөхөн засмалтай нийлж жолоочоо солив. Бидний хэдэн хүүхэн дотроо л хамгийн жаатай, цагдаагаас зугтан давхиж чаддаг Нараагаа шууд микрогийн жолооч болгов. Хээр хөдөө сайхан юмаа. Нөгөө "Д" ангилалын үнэмлэх ч хэрэггүй мэт. Шинээр томилогдсон жолооч маань механик араатай машин анх удаа, микро автобус анх удаа унаж үзэж байгаа нь тэр. Араагаа залгахдаа гэрлээ асаахгүй бол чадахгүй тул би дасгалжуулагч хийв. Болоогүй ээ. Дасгалжуулагч гуай, бас хаяа унтчихна. Гэсэн ч зориг гаргаж эрүүл энх биднийгээ аваад ирсэн Нараадаа их баярлаж байгаа шүү. Цааш явсаар Төв аймгийн Баян сум дээр иртэл бурхан минь, шөнийн 4 цагт цагдаа ахын шүглийн дуу тасхийв. Нараа сандран шил арчигчаа хальт ажиллуулж ирээд л зогсов. Би ч хүмүүсээ сэрээрэй, цаан нь чинь цагдаа. Нараа, жолоочийг суудал дээгүүрээ даваад рулийнхээ ард суу гээд л, миний хажууд сууж байсан Мягааг буу гэтэл хойно хаалганы хажууд сууж байсан Баяраа эгч хаалга онгойлготол, заалны гэрэл асчихав. Хажууд "Амрыг эрье" хэмээн залуухан цагдаагийн дуу сонсогдлоо. "Хаанаас хаа хүрч байна?" гэхэд Нараа надаас хаанаас ирж байгаа билээ гэж асуухын. Би бодож бодож Хамарын хийдээс гэлээ. Цагдаа жолоочийг дагуулаад явлаа. 15 минутын дараа бид цааш урт аяллаа үргэлжлүүлэв. Цагдаа жолооч 2 учраа олсон бололтой. Өглөө 6 цагт гэртээ ирэв. Бөөн энергитэй хүн усанд орчихоод ажилдаа ирлээ. Өдөр бас манайхан Дэмчигийн хийд явах тухай яриад амжсан шүү. Монгол хүн байна даа унасан унаагаа магталгүй яахав. Холын замд манай микро ч харин сайн явсан шүү. Дан эмэгтэйчүүдийн баг явсан ч гэсэн сайхан аялал боллоо.
Тухайн үеийн номын мэргэн даянч нарын даян хийж ном баясалгаж байсан агуй бүхий "Ёлхойн хавцал"- гаар аялал үргэлжилсэн билээ. Ёлхойн хавцал нь Эрт үеийн галан галавын үед галт уулын дэлбэрэлтээс тогтсон хавцалд, говийн баян бүрдээр хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэт газар ажээ. Хавар 5 сард "Далий ягаан" цэцэг цэцэглэдэг гэж тайлбарлагч хэлж байв. Далий ягаан нь Японы сакура боловч Монгол орны эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр бутлаг сөөгт ургадаг гэнэ. Хавар далий ягааныг цэцэглэх үер баясалгал хийвэл бас их энерги авдаг гэнэ лээ. Ёлхойн хавцалд "Дээд тив" "Дунд тив" Доод тив" гэсэн агуй байх бөгөөд Хутагтын шалгалтанд тэнцэх хүртлээ агуйд ном баяслагадаг байсан ба хэрвээ шалгалтанд тэнцээгүй бол үүрд тэндээ үлддэг гэнэ. Говийн 5-р ноён хутагтын дүрийг шог зураач Ц. Байды гуайн хүү Үлэмжбат бүтээж 2005 онд бүтээж залсан нь бас их сонирхолтой санагдав.
Тэгээд ном хурж байсан агуйд орж суухад өөрт мэдэгдэхүйц сонин сэтгэгдэл төрж байна лээ. Ёлхойн хавцалд мөн "Эхийн умай" гэж байна. Түүгээр ороод гарвал сая эхээс төрсөн хүүхэд шиг ариунхан болно гэдэг юм байна. Равжаа хутагтын өөрийн хэлснээр "Тэнгэрт төмөр шувуу нисч хүмүүний амьдрал асар их өөрчлөгдөх тэр үед миний хэдэн шавь нар Эхийн умайд орохын тулд "Утай гүмбэн" заавал явж, хэдэн юмаа барах ёсгүй" хэмээн Ёлхойн хавцалд "Эхийн умай"-г босгосон гэнэ. Ер нь Равжаа хутагт эмэгтэй хүнийг дээдэлдэг байжээ. Шарын шашинд эмэгтэй хүнийг үзэх үзэл нь нэг их сайнгүй шүү дээ. Тийм болохоор эх хүн, эмэгтэй хүнийг чин сэтгэлээсээ хүндлэн бишрэх нь дотоод энергиэ хөгжүүлэх асар их чадварыг олгодог юм болов уу даа. Богино хугацаанд их олон зүйл мэдэж авсан ч хичээнгүйлэн товчилон орууллаа. Уншсан та бүхэндээ их баярлалаа. Ум сайн орших болтугай. Хурай хурай хурай.
Хархориноос Орхоны гүүрээр гарч, чанх хойноос ирж байгаа цахилгааны төмөр шонг хөндлөн гарч, зүүн хойшоо чиглэн 32 км орчим яваад нэг эртний балгас байдаг. Нутгийн иргэд тэр балгасыг “Хар балгас” гэдэг. Хар балгасыг хэн хэзээ байгуулаад бас хэзээ хэн мөхөөчихсөн талаар Монголын түүхийн хичээл ордог байсан Дулмаа багшийн лекцээс санаж байгаа хэсгээсээ оруулж байна. 7-р зууны дундуур Монгол нутаг дээр Түрэг улс ноёрхож байжээ. /Одоогийн Түрк, Казакууд юм шиг байгаан/ Түрэг улсын нэг овог аймаг болох нөхдүүд бослого гаргаж ялсан нь Уйгарчууд байжээ. Ингээд Монгол нутаг дээр 100 гаруй жил өөрсдийн ноёрхолыг тогтоож байхдаа Орду-балык гэдэг хотыг байгуулсан нь түүхэнд “Уйгарын хар балгас” гэж тэмдэглэгджээ. Гэхдээ хотын нэр нь эх сурвалжууд дээр өөр өөр тэмдэглэгдсэн гэж байгаан. Уйгарын хар балгас нь Уйгарын хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд уртаашаа 25 км зайд үргэлжилсэн их хот байжээ. Хар балгасыг 840- өөд оны үест Енисейн Хиргис нар галдан шатааж эвдэн сүйтгэжээ. Хиргис нь одоогийн Киргизүүд. Монгол нутаг дээр бас 50 орчим жил ноёрхосон юм гэнэ лээ. Их дайнч, улсуудын нутаг дээр эртний хот үлддэггүй юм байнаа. Хүчтэй байсан юм болохоороо их ч юм хийсэн байх юм, их ч юм эдвэж, эвдүүлсэн байх юмдаа. Хар балгас Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд байдаг. Хархорин орчмоор явбал нэг очоод үзэхэд сонирхолтой шүү. Тэгээд Хар балгасаас зүүн хойшоо 50 орчим км яваад л Өгийнуур дээр очоод амарчихгүй юу. Дашрамд хэлэхэд Хиргисүүд 50 орчим жил ноёрхож байгаад дараа нь Монгол нутаг дээр Хидан улс мандан бадарчээ. Тэр Хиданчуудыг чинь Монгол язгуурын хүмүүс гэж эрдэмтэд үздэг гэсэн.