Wednesday, November 7, 2007

Томоогүй ч үрс минь дээ...

Манай охин бид хоёрын хоорнд ийм яриа болов.
- Танай анги маргааш орохгүй гэнээ, багш нь тэгж байна
- Яагаад?
- Танай сургуулийн нэг багш өнгөрчихсөн юм байна ш дээ. Ажил явдал нь маргааш гэнэ. Гэхээр охин маань
- Ура гээд баярлаад өрөөн дотуур гүйх юм.
Би гайхаад хүн өнгөрчихсөн байхад баярлаж болдоггүй юм. Маани унших ёстой гэж хэрээрээ л тайлбарлав. Тэгээд ажилруугаа явах замдаа бодлоо. Гэтэл арван жил байхдаа мандаасан нэг хэрэг санаад орж ирж байнаа хөөрхий.
...Бид нар 4-р ангид байсан санагдана. ЗХУ-н коммунист намын дарга Андропов нас барлаа гээд л...
Манай сургуулийн хүүхдүүдийг нэг өглөө биеийн тамирын зааланд анги ангиар нь жагсаагаад сургуулийн захиргаа, намын хорооноос эмгэнэл илэрхийлэх ёслол хийсэн юм. Тэр биеийн тамирын зааланд дунд ангийнхан цугласан байсан юм болов уу даа. Зааланд манай анги хамгийн бага анги нь байсан юм. 4-10-р анги чинь дунд анги болдог байлаа ш дээ. За тэгээд эмгэнэл илэрхийлж нэг хүн үг хэлээд /Хэн үг хэлснийг нь санахгүй байна/ "гүн эмгэнэл илэрхийлье" гэтэл манай ангийн ард зогсож байсан хэдэн хөвгүүд алга ташаад "ура ура" гэтэл хажууд нь зогсож байсан бас нэг өөр ангийн хүүхдүүд хоолой нийлүүлэн "ура ура" болоод... Урьд жил нь Л.И Брежневийг нас барахад манай анги чинь 3-р анги байсан болохоор тэр эмгэнэл илэрхийлэх ёслолд оролцоогүй байсан юм болов уу даа. Аюул болох нь тэр дээ. Хөөрхий муу багшийг минь намын хорооны ч гэлүү хурлаар оруулж донгодсон гэнэ лээ.
Тэгээд бодох нь ээ 11, 12 настай хүүхэд тэгж байхад зургаа, долоотой хүүхэд арга ч үгүй юм уу даа гэж охиноо хальт зөвтгөлөө. Адилхан л танихгүй хүн нь нас барчихсан байхад хүүхэд нээрээ яаж мэдэх вэ? дээ хэмээн бодсоор ажилдаа ирэв.

10 comments:

peakfinder said...

Huuhded uchir zuig n' gargaj sain tailbarlahgui l bol yaj oilgoh ve? Huuhed baihad hicheel orohgui geheer l boon bayar boldog baisan sh dee. Deehen neeren l heden muu bagsh nar huuhduudiin hiisen hergees bolj ih yum duuldag baisan daa.

Арсун said...

Хүүхдүүд хөөрхөн шүү, цав цагаан, жаргалтай. Эргээд нэг хүүхэд шиг байхсан.

A.Амарсайхан said...

Андропов нас барахад нээрээ, сүр юм болж байж. Манай нэг залуухан багш сургуулийн радио узель-ээр эмгэнэл уншаад, яг дуусч байхдаа енгэнэтэл уйлчихаж билээ.

ZAYA said...

Коментлосон та нартаа их баярлалаа.
peakfinder: Харин тийм. Багш маань ангидаа дараа нь нэг их сүр болоогүй санагдана. Бодвол багш хүүхдүүд аргагүй гэж бодоод өнгөрсөн байх. Тэрнээс биш манай багш чинь бид нарыг чинь хүмүүжүүлж өгдөг байлаа ш дээ...
Арсун: Хүүхдийн цав цагаахан сэтгэл дээр янз янзын л юм бичих юмдаа.
...Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол...
Амарсайхан: Нэг хүнийг тахин шүтэх гэж... Хөөрхий тэр залуу багшийн буруу юу байхав дээ. Ингээд бодохоор тэр үеийн удирдагч нар аргагүй бурханчлагдаж байжээ.

Ганаа_бж said...

Ter uyed neeree yagaad tegsiin, jil daraalaad l Zuvlultiin udirdagchid taalal tugsdug baisan shd. Mongol dayar gashuudaad l, yandan mandan duugargaad l...

Huuhed huurhun shuu. Tsagaahan...

3apaa said...

Хэ хэ үнэн эвгүй юм болсон байна шүү...

БумЭрдэнэ said...

Нээрээ хүүхэд яах ч ёстой юм дээ. Заримдаа бид тэднээс өөрсдөдөө байхгүй юм шаардаад байх шиг

tumee 33 said...

Би бас сургуульд байхдаа, захирал багш өндөр сандал дээр гарч зогсод нэг бас иймэрхүү яриа хийсэн чинь инээд хүрээд бүр болохгүй, хэлээ хүртэл хазаж үзжийж билээ. Захирал багш нээх идэвхитэй нэг ямбий сандал гараад зогсчихсон, тэр жаахан хөдлөхөөр нь чахарч дуугараад...Хүн заримдаа шал хэрэггүй юманд инээд хүрээд байдагдаа...Хүүхэд байхад ч элдэв юм мэдэхгүй амар байжээ.

тэнэмэл said...

ter yed bas syrtei baisan shuu..bi tsagaan saraar emee deeree ochij zolgood margaash ni xicheeldee javaagui bsan chini..angiin xurlaar oruulchixdag gejiinsh d...

byambaa said...

huuhduud ch yugaa medehev.

neeree deehen chin neg huniig burhan met tahidag bj dee. eej aav nar ch ulaan He nam.

zaya minii yahoo.ID byambaa5958@yahoo com shuu. orood ireerei. tegj bgaad haygaa ugnuu. hehe, onegai.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...