Friday, November 23, 2007

Төрийн халамж үйлчилгээ мөн үү?

Хайрт төр засгийнхаа буянаар хүүхдийн мөнгө авах болоод үнэмшихгүй байж билээ. Анх сар бүр 3000 төгрөг гэж сонсоод нэг их анзаарахгүй байж байтал, нэг мэдсэн чинь улиралд 25000 төгрөг, бас сар бүр 3000 төгрөг өгөх гэнэ гэж сонсоод хөөцөлдөн авахаар болсон юм. Уржигдар цайныхаа цагийг ашиглаж, он дуусах дөхлөө, оноос өмнө хүүхдийнхээ мөнгийг авъя гэж санаад харъяа хадгаламжийн банк орлоо. Очтол их олон хүн янз бүрийн дэвтэр бариад дугаарлаж байна. Би цайны цагаар амжих байгаадаа гэж санаа зовосхийн хамгийн ард дугаарлав. Тэгээд харж зогсох нь ээ банкны теллер хүүхнүүдийн харьцаа нэг бишээ. Халамжийн мөнгө авч байгаа хүмүүсийг бараг толгой дараалан загнах ажээ. Би дотроо төрөөс өгч байгаа мөнгийг хүндэтгэлтэйгээр /төр чинь хүчтэй биз дээ/ хэрүүл уруулгүй өгөлцөж авалцвал, авч байгаа хүн нь ч гэсэн "төрийн буян хишиг минь" гэж залбирна биздээ... гэх ухааны юм бодож байлаа. Гэтэл банкны заал дүүртэл харилцагч эмэгтэй банкны ажилтантай хэрэлдэж гарлаа. Сонсвол харилцагч эмэгтэй иргэний үнэмлэхний оронд гадаад паспорттой ирсэн юм байна. Тэгээд харилцагч эмэгтэй, "Гадаад паспортоор үйлчилж болохгүй гэсэн заалт эсвэл тушаал, заавар хаана байна? тийм юм байвал би үзээд санаа амар буцмаар байна. Энэ чинь Монгол улсын иргэнд л өгдөг паспорт. Регистрийн дугаар нь ч байна" гэх юм. Банкны ажилтан харин бүдүүлэг нэгэн ажээ. Харилцагчийн өөдөөс "Манайх үйлчилэхгүй гэсэн бол үйлчлэхгүй. Чамд үзүүлэх тушаал заавар байхгүй. Зайлж үз" гэх юмаа. Тэнд хэлэлцэж байгаа үг хэл бол үнэхээр аймшигтай. Бусад ажилтангууд нь ч гэсэн өөр өөрсдийн ажлаа хийлгүй харилцагч эмэгтэй рүү хэрүүлийн үг илгээх ажээ. Миний цайны цаг ч дуусаж би банкнаас төрийн хайр энэрэл шингэсэн мөнгөө авч чадалгүй буцлаа. Банкны үйлчилгээний танхимд хүмүүс үймрэлдээд л хоцров.
Тэгээд, бас замдаа бачууранхан, ийм хэрүүл уруултай мөнгөөр ч яахав. Бусад банкны үйлчилгээ, энэ банкны үйлчилгээ хоёр өдөр шөнө шиг ялгаатай ажээ. Одоо ийм байдлаар харьцдаг үйлчилгээний байгууллага алга болсон шүү дээ. Хадгаламжийн банкаар хүүхдийн мөнгийг олгохдоо заавал "Хөдөлмөр халамж үйлчилгээний төв"-с санхүүжилт банканд орсон тохиолдолд мөнгийг нь олгодог юм байна. Тэр санхүүжилт нь дутуу ирдэг юм уу? ямар учиртай юм бүү мэд хаяа очихоор мөнгөгүй, санжүүжигдээгүй байгаа гэх юм билээ.
Олон хүмүүсийг ингэж бухимдуулж байхаар, банк эргэлтийнхээ мөнгөнөөс харилцагч хүүхдүүддээ олгоод, дараа нь ёстой тэр "Хөдөлмөр халамж үйлчилгээний төв" буюу Төрөөс өр авлага үүсгээд авч болмоор. Хаан банк, зарим газрын хүүхдийн мөнгийг олгодог гэсэн. Хаан банкнаас авдаг бол хэзээ ч очсон бэлэн олгодог гэнэ лээ. Төр заавал ийм банкаар ард иргэдээ бухимдуулж чирэгдүүлэх хэрэг байгаа л юм байхдаа. Хадгаламжийн банк ард иргэдийг чирэгдүүлж байна гээд телевизээр гарч байсан. Засарч сайжирсан зүйл үгүй бололтой. Миний хувьд яаж дахин тийшээ явдаг билээ гэж гайхаж сууна. Ямар хүүхдийнхээ мөнгийг авна гээд ажлаасаа чөлөө авалтай нь биш дээ. Үнэхээр ажлаас чөлөө авах хэмжээний яршиг түвэг ихтэй бол төрийн ийм хайр халамж хэрэгтэй гэж бодохгүй байна.

8 comments:

peakfinder said...

Heleed yah ve? Yavdal chiregdel bolgohiin orond orh burd dans neegeed mongo n' tiishee ordog baij bolno shuu dee.

byambaa said...

heleed yuhev. bi bas ohiniigoo tursnii daraa mungiig ni avah gej buun yum boldog blaa sh dee. buun heruul, oochir,

neeree jpnd huuhdiih ni mungiig ulirlaad ni dans ruu ni shiljuulchihdeg yum bna lee. ene neg bodliin amar, togtson udurtei, ted deh udur tanii huuhdiin mungu dansand tani shiljih tul shalgaj uzeerei gesen hotiin dargiin ner dee bichig ireed l uramtai gej...
manaihan neg systemd shiljvel tee. hen hendee amar daa.

banknii ajiltnuud chin aimaar heruulch sh dee. konduktoroos iluu.

Ганаа_бж said...

Zayadaa bayariin mend hurgeye. Saihan bayarlaarai. Amarch baigaa biz dee?

Б.Єсєннэмэх said...

Улс тунхагласны 83-н жилийн ойн баярын мэнд хүргэе! :D

ZAYA said...

Манайхаар зочилсон та нартаа их баярлалаа. Хожимдсон ч гэсэн та бүхэндээ улс тунхагласны баярын мэнд хүргэе.

A.Амарсайхан said...

Хаан банкны авгайчуудыг хүн бүгд гайхдаг юм аа. Муухай зантай бүдүүнээс бүдүүн авгайчууд, хялалзаад л. Би нэг л удаа орж үйлчлүүлсэн. Дахиж хэзээ ч ХААН банк руу шагайхгүй гэж тангарагласан. Нэгэн хялалзаж шилбэлзсэн хүүхэн золтой л цохиод аваагүй.

ZAYA said...

Амарсайхан: Тийм үү. Тэгвэл хаан банк бас удахгүй телевизээр гарах байхдаа. Хадгаламжийн банк лав хэцүү газар ш дээ.

Barimalch said...

Za deer neg udaa Mongol shuudan bank orj 2 huuhentei hereldej baisan daraa n neg udaa anzaaralgui orood uilchiluulj baisan bi omnoh hereldsenee martchihsan getel nogoo 2 hereldsen huuhnuud namaig gaihaad haraad baisan bi ug duugui uilchiluulchiheed garaad yavsan. Ha ha.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...