Friday, March 4, 2016

Блогдоо салхи оруулав.

Блогдоо орж ирэх гэж бөөн юм болов. Эзэнгүй юм шиг хөсөр хаясан хойгуур бүтэн жил өнгөрчээ. 2015 онд нэг ч орж ирээгүй бөлгөө.
Үүнээс хойш бичье, тэмдэглэе гэж бодож байна.

Monday, November 24, 2014

Давхарбуян уу? эсвэл Ян овогт гэх үү?

Манай ажил дээр Шанхайгаас дөрвөн Хятад хүн ирж хурал боллоо.
Тэд нарыг ирэхээс өмнө нэг нь Япон-Хятад хэлний орчуулагч гэж мэдэж байсан ч Хятадын талаас багаа удирдаж буй 50 орчим насны нэг эрхэмийг Япон хэл мэддэг гэж урьдчилан мэдсэнгүй.

Thursday, October 30, 2014

Зураган танилцуулга-1

Улаанбаатар хотын Олон Улсын Нисэх Онгоцны буудлын барилга угсралтын ажлын явцын фото зураг.
Control Tower-ын барилгын ажил

Thursday, October 2, 2014

Сүүлийн үеийн сонин сайхан

Өвлөөс хойш анх удаагаа урьд нь хийж байсан ажлаа сольж, өөр ажил хийж үзлээ.
Гэхдээ ажиллаж байсан газраа сольсон юм биш, хуучин ажлын дотор ажил үүрэг маань өөрчлөгдсөн юм.
Өөрөө бие дааж хийх нь их зүгээр юм. Ямар ч байсан энэ жил төлөвлөсөн ажлынхаа дөрөвний гурвыг нь гүйцэтгэж дуусан тул, бага зэрэг амьсгаа авахтайгаа болов.

Monday, February 10, 2014

МЕТРО БАРИХАД ХЭРЭГТЭЙ БАЙХ ТӨХӨӨРӨМЖ

Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж, хотын өдөр тутмын амьдралд нийтийн тээвэр чухал нөлөөг үзүүлэх болсоор удлаа. 
Нийслэл хотын өсөж буй хүн амын хэрэгцээнд газар доорх байгууламжийн нэг болох метро зайлашгүй шаардлагатай болов. 
Яаж метрог барьвал бидэнд ашигтай, бас найдвартай болох бол гэж өчүүхэн би бээр ч бодож сонирхох болжээ.
Газар доор баригдах бүхэл бүтэн дагуул (зарим хэсэгтээ газар дээр ч байна гэсэн анхны төлөвлөлттэй) хотын чинээ байгууламжийг барихад бидний Монголчууд урьд өмнө хэрэглэж байгаагүй, манайд огт шаардлагагүй байсан техникийн дэвшил, шийдлийг хэрэглэж байж метротой болноо.
Доор бичсэн зүйл маань Улаанбаатар хотод барихаар төлөвлөж буй метротой огт хамааралгүй, энд тэндээс уншсан зүйлээсээ хуваалцмаар санагдсан гэдгийг уншигч та минь ойлгоно бизээ.
Доорх зураг дээрх тунель ухагч машин буюу "Shield machine" нь Японд нэгэн инженерийн байгууламжийг барихад хэрэглэсэн машин юм байна. Тодруулбал цэвэр усны далд системийг барих ажилд хэрэглэжээ. 2,5 м орчмын диаметртэй, нэгэнт газар дор байрлуулж чадвал газар дээр байшин барилга, уул, ус, тариан талбай, зам харгуй гэж зоволгүйгээр ухах чадалтай юм байна.
Shield machine буюу тунель ухагч машин

Тунель ухагчийг ажиллуулах ерөнхий зарчим
Xийн даралтаар эргүүлж ухдаг тул машины ир маш хатуу байх шаардлагатай.
Тунель ухагч машины ир  газрын гүнд хад чулууг нэвт зүсэж чадах алмазан ир, эсвэл маш сайн гангийн марк бүхий төмөр байна.

Ухмалын ерөнхий ажиллагаа

Тунель ухах зарчим үндсэндээ 3 төрөл байх боловч түүнээс энэ удаад Shield машинаар хэрхэн ухах талаар оруулж байна. Эхлээд ухагч машинаа нээлттэй бэлтгэсэн газрын гүн дэхь байгууламжид найдвартай байрлуулж, дараа нь ухагч машины өөрийн ажиллагааны зарчмаар ухах үйл ажиллагааг эхлүүлнэ. Ухах ерөнхий зарчим маш энгийн бөгөөд хөшүүрэг, хийн даралтын харилцан хамааралыг тооцож ухмалыг гүйцэтгэх, ухсан шороо, усаа ачиж зайлуулах түр байгууламжийг барих, ухмагц сегмент буюу тунелийн ханаа угсардаг юм байна. 
Тунелийн хана нь ямар байгууламж барихаас шалтгаалж төмөр бетон байх, эсвэл бүрэн металл хийцтэй байх уу гэдгийг тооцоолно.
Сонирхуулахад энэ машин нь өөрөө маш үнэтэй гэж сонссон. Гэхдээ хүн ам илүү суурьшсан хотод иймэрхүү ухагч машиныг ашиглдаг болох нь нэгэнт тодорхой болжээ. 
ЭНД доорх зургийн тайлбар орсон байгаа. Тунелийн зориулалт, шаардлагаасаа хамаарч ухахч машины хэмжээ том, жижиг янз бүр байдаг. Дээрх зураг дээр  бага оворын тунель ухагч машины тухай байгаа ч ажиллах ерөнхий зарчим нь адилхан юм гэсэн.
Далай доор баригдсан тунель ухагчийн ир. 2013 он
Иймэрхүү аварга эдээр л тунелиэ гаргах болов уу? гэж бодож байна даа.

Tuesday, December 31, 2013

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ.

2013 оноо амжилт бүтээлээр үдэж, ирэх 2014 ондоо улам ихийг бүтээж, амжуулахын хүсэн ерөөе.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...