Monday, November 24, 2014

Давхарбуян уу? эсвэл Ян овогт гэх үү?

Манай ажил дээр Шанхайгаас дөрвөн Хятад хүн ирж хурал боллоо.
Тэд нарыг ирэхээс өмнө нэг нь Япон-Хятад хэлний орчуулагч гэж мэдэж байсан ч Хятадын талаас багаа удирдаж буй 50 орчим насны нэг эрхэмийг Япон хэл мэддэг гэж урьдчилан мэдсэнгүй.
Гэтэл манай Япончуудтай уулзахаас өмнөхөн нэг нь надруу дөхөн , " Та Монгол хүн үү" гэж Японоор асуухад нь тийм, гэвэл, нэрийн хуудсаа өгч өөрийг Ян овогт гэж танилцуулахад, Япон хэлтэй Хятад юм байна гэж бодож байтал, нөгөө Ян овогт гэнэт "Би өвөр монгол хүн байна" гэж өвөрлөгч Монгол аялгуугаар хэлэхэд нь гэнэт цочирдож орхив.
Ян овогтыг өвөр Монгол гэж сонсоод Монголоор ярих нь уу гэтэл, тэр илт ойлгохгүй байв. Харин Японоор цааш нь ярилцвал, 13 нас хүртлээ Өвөр Монголын Хөх хотод аав ээжтэйгээ амьдарч байгаад Шанхайд ирсэн, Шанхайд ирснээсээ хойш Монгол хэлээр ярих боломж ховордож, харин дээд сургуульдаа Япон хэл үзэж байсан гэх зэрэг энгийн яриа болов.
Түүнээс би төрсөн нутаг, бас түүнд Монгол нэр байдаг эсэхийг нь лавлан асуувал, Хөх хотод төрсөн, өөрийнх нь аав ээж түүнийг "Давхарбуян" гэж дууддаг байсан тухай ярьсан юм. 
Энгийн хэдхэн яриа ярилцахдаа түүнийг Монгол хүнтэй ярих дуртай, бас өөрийг Монгол хүн гэж боддог эрхэм юм байна даа гэсэн бодол төрсөн юм. Манай ажил дээр байгаа хүмүүс дотор тэр үед надаас өөр Монгол хүн байгаагүй нь түүний урмыг жаахан хугалсан бололтой, надтай Монголоор ярих гэж хичээн, янз бүрийн юм асууж байв. 
Яагаад ч юм бэ? түүний хувь заяанд өмнөөс нь харамсаж, өөрийн төрөлх хэлээ мэдэхгүй болтлоо Хятад хүнээс ялгарахгүй байгааг харан их гүрнүүд хүний хувь заяаг тэр чигээр нь төөрүүлж болдог юм байна даа гэж гунигтайхан бодолтой хоцров.

1 comment:

Barimalch said...

Amerikt negen oros garaltai hun 50 garui nasnii er bur orosoo tas marttsan bi jaahan heden oros ug helheer tas oilgohgui baisan. Haa gazar uussan humuus turulh ugsaagaa martah uzegdel tsuungui baih. Eh n ukrain etseg n oros gej baisan orostoi ogt hamaagui boltson hun baisan.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...