Tuesday, October 2, 2007

Санжаасүрэнгийн Зориг

10-р сарын 02. Энэ өдрийн түүхийг жирийн ард иргэд мартахгүй ээ. Төрийн шударга түшээ энэ өдөр харамсалтайгаар амь үрэгджээ. Хэрвээ түүний амь насыг золгүй байдлаар, санамсаргүй егүүтгэсэн бол өдийд гэм буруутан тодорсон байх ёстой. Даан ч тийм биш юм шиг байна. Настай хүсүүс "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг. Харин бид бусармаг нийгэмд амьдарсаар байгаад өтөл буурал болохоороо юундаа залбирна даа. Уг нь төр түмэн нүдтэй гэдэгсэн. Төрийн мэлмий ариун байж, бурханы оронд одсон эхийн сэтгэлийг амрааж, жирийн иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээх болтугай.

11 comments:

Ganaife said...

Odoo 'tur' gej balair yom bolchihson l doo.

3apaa said...

Ум ма ни бад ми хум

byambaa said...

turiin mini suld bish uul us mini urshuu gej baiy doo.

neeree odoo her ni oldohgui bhiig bodohod neleed tom gar l zahialsan bhdaa.

peakfinder said...

Sanuulsand bayarlalaa, oroi zul orgoy doo.

Б.Эрдэнэболор said...

Настай хүсүүс "Төрийн минь сүлд өршөө" гэж залбирдаг

энэ үнэн гэж үү. Би өөрөө бол ингэж залбирч байгаа хүн ерөөсөө хараагүй, харин сэтгүүлчид, улс төрчид л нэг ийм үг байнга ишлээд байдаг юм.

за тэр ч яахав, анх удаа блогоор нь орж ирэнгүүтээ эсэргүү юм биччихэв үү яав.

Бөөгийн шашинтай нь тэнгэртээ, христийн шашинтай нь Есүст, буддын шашинтай болон огт шүтлэггүйчүүд өөртөө гэх мэтээр тус тусынхаа л итгэдэг зүйлдээ итгэж найдаж явсан нь дээр бизээ.

ZAYA said...

Коментлосон та нартаа их баярлалаа.
ganaife: Харин тиймээ.
Зараа:Ум ма ни бад ми хум маань хөгжөөв.
Бямбаа:Захиалагч баагий нь биднийг удирдаж байна гээд будилуулж байгаа байхдаа. Төрийн сүлд бузарлаад хаячихлаа.
peakfinder: Тэгээрэй.
Б.Эрдэнэболор: Эсэргүү ч гэж юу байхав. Саналаа хэлэлгүй яахав. Манай хөгшин ээж лав дандаа тэгж залбирдаг байсан ш дээ. Харин тэр уул ус бурхан шүтээнээ дээдлэж явах хэрэгтэй гэдэг чинь үнэн шүү.

тэнэмэл бүсгүй said...

Uls tor gej xezyy ch jum daa....ex ornoo xohjuulex ni ug ni barag uls torchdiin l gart...xarin??!!

Uunee said...

Төр шиг төртэй байхсан даа. Монгол төрийг бурхан өршөөг.
Блогоор минь зочилсонд баярлалаа. Сайхан блог байна. Линкэллээ.

БумЭрдэнэ said...

"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж энэ хүн хэлсэн байдаг. Хөөрхийдөө гэж тэр үйл лайг мэдсэн юм шиг энэ үгээ хэлж л суусан байгаам. Монголчууд бид энэ үгний пянг дааж амьдрахгүй л байгаа юм. Яана даа зайлуул...

tumee 33 said...

монголд ер нь атаач жөтөөч хүмүүс их юм шигээ. Тэгээд л нөгөө тамын тогооны үлгэр гарсан биз!! Тийм биш байсан бол энэ хүн өнөөдөр эрүүл саруул байх ч байсийн бил үү...Хувийн ашиг сонирхлоосоо хэтрэхгүй, тэгээд бас зүгээр нэг мөрөөрөө байж чадахгүй өрөөлд лай болоод ,тээ?

ZAYA said...

Манайхаар зочилсон та нартаа их баярлалаа.
үүнээ: Ард түмэн төр шиг төрийг л хүсч байна. Одоо хүмүүс итгэх итгэлгүй болчихжээ. Төр нээрээ арга эвээ олоосойдоо. Бурхан минь.
Бум-Эрдэнэ: "Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг" Ийм хүнийг хэрцгийгээр хөнөөж байдаг арай ч дээ. Өмнөөс нь голоо харлатал гомдмоор...
Түмээ 33: Хувийн ашиг сонирхол ихтэй бизнесийн хүмүүст ирэх жил битгий санал өгөөсэй. Нэг хоёр удаагийн сонгуулиар засагдахгүй ч гэсэн бизнесменүүдийг улс төрд оролцуулахгүй байвал арай дээр юм болов уу? Тэд бол бузар болгоныг үйлдээд байх шигээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...