Wednesday, October 10, 2007

Тэмээн дээрээс наран ойрхон

Миний ярих тэмээний тухай яриа хангайн хүнд сонирхолтой байж магад, харин говийнхон шоолох байх. За яахав шоолбол шоолно л биз.
За энэ тэмээ, адуу хоёрыг чинь гэршүүлж чадсан учраас л эртний нүүдэлчдийн Хүннү гүрэн хүчээ аван хөгжсөн юм гэсэн.
Хэдэн жилийн өмнө жуулчинтай хамт Өмнөговь явж анх тэмээний нуруун дээр гарсиймдаа. Нөгөө “Нийслэл хүү” киноны үйл явдлаас арай дээрээ бас. Эхний удаа унахдаа нэрэлхүү зандаа хөтлөгдөөд орилж чадаагүй. Золтой л уначихаагүй. Дүүжин даажин шиг юм болж байгаам чинь. Газар алсхан тэр доор харагдаад л…”Тэмээн дээрээс нар ойрхон” гэдэг үнэн ч юм шиг. Тэмээ унахад төрсөн анхны мэдрэмж нэг иймэрхүү байв.
Дэлхий дээр байгаа тэмээний 9,6 хувь нь хоёр бөхтэй тэмээ, ихэнх нь Монголд байдаг гэнээ. Тэмээ өл хоол даана, ус уухгүйгээр 40 хоног байж чадна гээд хүүхэд байхад унших бичгийн номон дээр биччихсэн байдаг байсандаа. Түүн дээрээ нэмээд сүүлд мэдэж авснаа сийрүүлэхэд тэмээ бас алсын барааг өдөр шөнө гэлгүй сайн ялгадаг гэнэ. Үнэрийг сайн мэдэрнэ. Худаг ус, айлын бууцыг 30 км-н цаанаас мэдэрдэг. Тэгэхэд хүн бид юун яасан 30 км-н цаадхи ус үнэрлэх манатай. Шөнө төөрвөл очих газраа баахан тойрчихсон байдаг ш дээ. Бас том биетэй мөртлөө зөөлөн ааштай, дуу хуур, уянгалаг аялгуунд дуртай нь нөгөө “Ингэний эшиг” баримтад кино дээр гардаг шүү дээ. Тэр Ингэний эшиг баримтад кино олон улсын кино наадмаас шагнал авсан гэнэ лээ. Сүүлийн үед 2 бөхтэй тэмээний тоо толгой багасч төрөөс тэмээний махыг зарахыг хориглоод байгаа ч гэсэн зах дээр зарж л байх юм. Манай тэмээ бол сүрлэг сайхан амьтан ш дээ. Би Казакстанд Зоопаркын тэмээ унаж үзээд их өрөвдөж байсан юм. Тэр тэмээний 2 хөлийн тойг нь бүр шир болоод хатуурчихсан, туранхай ч гэж… Ямар ч сайхан санагдаагүй л дээ. Харин Өмнөговьд тэмээ унаад “Тэмээн дээрээс наран ойрхон” гэж амандаа дуу аялаад жонжуулсан үзсэн. Гоё юм билээ. Хэрвээ хангай нутгийн хүн байвал тэмээ унах их сонирхолтой юм билээ шүү. Унаж үзээрэй. Энэ ботго хөөрхөн байгаа биз.

24 comments:

NARAA said...

unekheer saikhan niitlel bna.Gekhdee nemj helhed temeend 12 jiliin bukh shinj ni bdag. Unekheer surleg amitan shuu. hoyor bukhniikhun hooron mash dulaakhan yum bna lee.

meesh said...

Манай Монгол 300 мянган орчим тэмээтэй.Одоо их цөөрч байгаа.Олон шалтгаан байгаа л даа учир мэддэг говийнхон тэмээ махыг тйим өргөнхэрэглэдэггүй гэдэг говийн нэг ургамлыг тэмээ л иддэг тэр нь радио идэвхт уран агуулдаг гэсэн гэхдээ тийм ч их биш байнга хэрэглэвэл хүний биед хортой гэнэ лээ.Гэхдээ УБ гуанзнууд ихэнх нь тэмээний мах байдаг хямд тэгээд арвин учир бөөндөөд аваад байдаг гэсэн.Хятад болон ОХУ, бусад зөвлөлтийн задарсан орнуудад 2 бөхт байдаг юм.
Аа тэр кихо бол Бямбасүрэнгийн Ингэн нулимсыг хэлээд байна уу Европын том шагналуудыг түүгээд Оскар нэр дэвшсэн боловч авж чадаагүй гэхдээ АНУ найруулагчидын холбооны билүү шагналыг авсан.Гэхдээ Оскарын тайзан дээр Монгол хүн харах сайхан байсан шүү.

3apaa said...
This comment has been removed by the author.
3apaa said...

"Ингэний Нулимс" л даа. Бямбасүрэн гэж үзэсгэлэнт бүсгүй Германд сургуульд сурч байхдаа хийсэн кино. Цагаа олсон бүтээл болсон гэж боддог юм. Бямбасүрэн найруулагч маань каратэчин бүсгүй шүү дээ...
Тэмээний хувьд бол нүд нь л маш хөөрхөн санагддагийн.

A.Амарсайхан said...

Зураг дээрх чинь ботго биш ээ. Хэ хэ. Ээж нь байна шүү дээ.

peakfinder said...

Manai emee Dundgoviinh, tednii nutgiinhan temeenii mah iddeggui, tiim bolohoor manai geriinhen bugdeeree bas tiim.
Temee ih goyo amitan shuu.

peakfinder said...
This comment has been removed by the author.
Док said...

Сайн байна уу?
Сайхан блог байна. Тэр дээрх зураг бас тэр нуурын зураг уу? их сайхан юм аа.
Би тэмээнд гар ч хүрч үзээгүй ш дээ. Уг нь манай нутаг говьтой бас тэмээтэй л дээ, гэхдээ л үзээгүй. Жаахан байхад өвөөгийнд очихоор байдаг байсан, их том сүрдмээр амьтан байдаг байсан даа.

Амжилт хүсье.

Ганаа_бж said...

Sonihon zeregleet govi mini
Solongiin doloon ungutei dee hu
Solbi huren at mini dee hu
Sariin gazraas jonjootoi doo hu
gedeg baihaa? Saihan zuil bichjee. Bayarlalaa.

БумЭрдэнэ said...

Тэр Бямбажавын кино шиг киног би урд нь үзэж байсан. Тэр нь Бадраа гуайн хийсэн тэмээ хөөсөлдөг тухай кино . Нэрийг санахгүй байна. ТВеийн фондонд байдаг байх

ZAYA said...

Кометн үдээсэн та нартаа их баярлалаа.
Нараа: Нээрээ 12 жилийн шинжүүд бүгд багтсан гээд үлгэр бйадаг ш дээ. Хүйтэн өдөр бол тэмээний бөхийг тэврээд л баймаар байна уу?
Meesh: Улаанбаатарчууд гуанзандаа тэмээний мах их хэрэглэдэг гэж сонссон. Тэгвэл тэр радио идэвхт уран агуулдаг гэдийг нь сайн хэлж өгөх хэрэгтэй юм байна даа. Монголчууд ямаа, тэмээг хүйтэн чанарын махтай гэдэг ш дээ.
Тийм Бямбасүрэн гэж байсан байхаа. Германд гэлүүдээ сурч байхдаа хийсэн кино ш дээ.
Зараа:
...Тэмээ томоо тиймээ хө
Тэгнээ ачаа даанаа хө
Заан шиг том мөртлөө хө
Зан нь мөн ч сайхнаа хө...
Амарсайхан: Ботго, тором, ингэ гээд их ялгаатай байх л даа. Би чинь хангайн хүн ш дээ.
Peakfunder: Говийнхон, тэмээний мах хэрэглэдэггүй нь их учиртай юм шиг байнаа.
Док: Баярлалаа: Тэр дээр байгаа 2 зураг 2-уулаа Тэрхийн цагаан нуур л даа. Намайг бодвол чи говийн хүн байна ш дээ. Хүйтэн өдөр атан тэмээ унаж үзээрэй. Их гоё шүү...
Ганаа бж: Би тэмээ унаад жонжуулахдаа энэ дуу амандаа аялсан ш дээ. Өөрийн эрхгүй санаад ороод. Ая нь шууд ороод ирсэн гээд хөгжим зохиочихсон юм шиг сүйд болоод байхгүй юу. Гэхдээ жирийн үед огт аялж үзээгүй ая байсан болохоор л...гоё санагдсан.
Бум-эрдэнэ: Бямбажав нь "Ингэний нулимс" Бадраа гуайн "Ингэний эгшиг"-г нь хийсэн үү? 2 Кино байх учиртай санагдаад?

ZAYA said...

Гол хэлэх гэсэн юмаа мартсан байна ш дээ. Ингэний хоормог жирэмсний хожуу үеийн хордлогот их сайн гэсэн шүү.

tumee 33 said...

Manai aav goviin hun bgaam.Temee uneheer saihan amitan shuu...l gedgiin. Zaluudaa ayan teej yavsan tuhaigaa domog shig yum yaridagiimaa...

3apaa said...

Хэ хэ саак шүлэг байшт...

anun said...

Заяа аргагүй л хангайн бүсгүй байна даа. Ботго гэнэ шүү.
Тиймээ,Тэмээн дээрээс тэнгэр ойрхон, газар тээр доор харагддаг. Манай тэмээд тохь тухы нь бодоод хоёр бөхтэй болсым шиг байгаан. Ганц ёрдогор бөхтэй бол хэцүүеээ.
Наполеонтой дайтахад халимагуудаас тусламж хүсч тэд их сайн байлдсан гэнэлээ. Жагсаалаараа, явган, ээлжилж буудалцаад, чигээрээ зүтгээд үхдэг маневр муутай тэдэнтэй тулалдахдаа чөлөөтэй монгол тактиктай халимагууд хойно урдаас нь гэнэт дайрч бужигнуулаад дарга цэргийг нь бугуйлдан чирч оддог байж. Жартгар нүдтэй, луу унасан хүмүүс дайрч ирээд дарга нарыг нь авч иддэг гэхээр сүнс нь зайлахгүй юу. Зуны тэмээ ч таваргах нь гvрдэг гvрдэг гээд яг л луу л даа. Француудын зүрхэнд орох нь аргагүй.
Бямбасүрэнгийн "Ингэн нулимс"-ыг урьд нь өөр хувилбараар үзсэн шиг санагдаад байдийн. Бадраа гуай бас хийж байсийн байналдаа, Монгол ахуйгаа дэлхийд таниулж буй залууст талархаж байна.

byambaa said...

temee unaj uzeh yumsan.
aimaar bhdaa. bi mori unahaasaa ch aidag.

temeenii shuleg, temeenii 12 jiliin shinjiig hadgalsan tuhai minii blognii neleed deehnii bichlegt bgaa shuu.

hoormog ch goy shuu. bas ingenii suugeer hiisen aaruul bna. hyamar ih durtai geech.

Б. Тэлмэн : said...

Бямбасүрэн нээрэн сүрхий бүсгүй дээ, сүүлд нь хийсэн шар нохойн там нь бүр илүү таалагдсан, харин ойрд яагаад таг болчихсон юм бол доо. Германчуудад монголоос ирсэн гэхээр л өөдөөс тэр киног асуудаг юм.
Тэмээ томоо тиймээ хө
Тэгнээ ачаа даанаа хө
Заан шиг том байтлаа хө
Зан нь мөн ч хөөрхөн дөө...ляа ляа ляа...

ZAYA said...

Түмээ33: Өө тийм үү? Торгоны зам гээд байдаг ш дээ. Гоё гэсэн сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэнэ лээ.
Зараа: Саак хүүхдийн дуу шүү.
anun: Хэхэ би тэгээд л хангайн хүн шүү гээд хамгийн түрүүнд хэлээд байгаам ш дээ. Бас нэг юм бурмаар санагдчихлаа. Бөртө Үжин хатны 2 хүү Зүчи, Цагаадай 2 хоорондоо муудалцаж, Бөртө Үжин ээж аян дайнд мордсон хаан эцгийн араас тэмээгээр очдог. Замдаа даараагүй сайн явж очсон гэж гэж байдаг юм. Тэгээд хаан эцэгт нь хэлж Зүчи хүүгээ цэрэгт мордуулсан хатан ээждээ. Би Бөртө Үжин ээжийг төрийн бодлого барьсан улсын хатан байсан гэж боддог юм. Гайхамшигтай хатан ээж шүү тээ.
Бямбаа: Өө тэр бичлэгийг чинь үзнээ. Манайхаар үргэлж зочилж байгаад их баяртай байгаа шүү.
Б. Тэлмэн: Шар нохойн там гэдэг киног үзээгүй л дээ. Хүмүүс сайн болсон гээд байсан. Чиний блогруу би орж болох уу? Орж болохгүй болчихоод байхийм.

anun said...

Гайхамшигтай хатад Монголыг хөл дээрээ босоход нөлөөлсөн шүүдээ. Чингис хаан ээж, эхнэр хоёрынхоо үгийг сонсдог, бүр айдаг гэвэл яахуу?
Ер нь бүсгүйчүүд эрчүүдээс илүү ухаалаг гэж боддог, дотоод эрчим илүүтэй гэж уншсан. Хөргөгч зарахад эр эм хүнээр реклам хийлгээд туршихад бүсгүй хүнийх хамаагүй илүү байсан гэнэлээ. Ялангуяа нимгэн нөмгөн байвал гсн хахаха. Өвчин даах тэсвэр, нууц хадгалах чадвар, арчаа энтэр хамаагүй илүү гэсээн

Алтай нутагтаа очиход
Алаг нүд минь газарч
Аав ээждээ очиход
Атан тэмээ минь газарч
гэж Дамбийжаад богтлогдсон бүсгүй нутгаа тэмцэхдээ дуулж байсан гэдэг. Нүдгүй цасан шуургатай үед баримжаагаа алдвал тэмээндээ даатгахад, айлын бараа харуулдаг гэнлэй.

Nana said...

zayag zaluu ingej bodood bsiisht, hehe, hangain hun bolohoor sonirholtoi bainoooooo, harin chinii temee unasan hesgiig umshaad gantsaaraa pirrrrrrrr hiitel ineed aldasnaa tsaash zogsohgui urgeljlev, yalaa yaalaa genee hoo, dahiad neg umshaadxiii,xaxaxa
-Дүүжин даажин шиг юм болж байгаам чинь. Газар алсхан тэр доор харагдаад л…”Тэмээн дээрээс нар ойрхон” гэдэг үнэн ч юм шиг. .wahaahaaaaaaa, hihi,hehehe...

meesh said...

Шар нохойн там хөөрхөн кино шүү нэгэн залуу гэр бүлийн тухай 2 жижигхэн охинтой.Том охин нь хээрээс хөөрхөн гөлөг олно.Гэтэл аав нь түүнд дургүй нүүхдээ бууцан дээрээ уяж орхиод явдаг гэтэл бага охиноо бууцан дээрээ бас орхичихсон чинь тэр хавьд нь үхсэн хонины сэг дээрх тас шувуунууд байж байдаг юм бага охин нь тийшээ зүглэж байтал нөгөө гөлөг уяагаа суллан давхин ирж охиныг аюулаас аварч байгаа хэсэг гээд ааан тийм бас нутгийн эмээ том охинд хүн яаж бий болдогийг нөгөө зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил гэдгийг гоё тайлбарлаж өгдөг юм.Ер нь их энгийн мөртлөө хөөрхөн кино болсон л доо.

ZAYA said...

anun:Нүдгүй цасан шуургатай таарвал тэмээндээ насны ганц ханиасаа илүү итгэмээр юм байна даа.
Нана: Чи бас хангайх байхаа, тэмээ унаж үзээрэй. Надаас илүү олон хүн "пирхийлгэх" байх шүү.
meesh:Жаахан яриад өгсөн чинь үзмээр санагдчихлаа. Үзнээ.

Б. Тэлмэн : said...
This comment has been removed by a blog administrator.
Арсун said...

Чи Б.Номинчимэдийн http://greathistory.blogspot.com/ хаягаар ороод Сорхугтани Бехи хатны тухай уншаарай. Чиний зүрх лавтай хөөрөх буй заа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...