Friday, October 26, 2007

Чингис хааны нууц түүх-1

Монголчууд бидний харийн нутагт ганц нүүр тахлах хүн бол суут богд эзэн Чингис хаан минь билээ. Нэг хоёр жилийн өмнө байхаа "Чингис хааны нууц түүх" /С. Удвал, С. Жаргалсайхан/ гэдэг номыг уншиж тухайн үедээ олон юм л эрэгцүүлж байсан шиг санагдана.
Энэ номыг зарим хүмүүс эзэн хааныг минь хэт сексэд дуртай болгож бичсэн байна. Арай хэтэрхий юм. Монголчуудыг дэлхийд гутаалаа гээд л шүүмжилж байсан. Юм хийсэн хүн нь шүүмжлэлд өртдөг хойно доо. Харин миний хувьд өмнө нь уншиж байсан Түүхийн номоос арай өөр талаас нь бичсэн болохоороо "Чингис хааны нууц түүх" гэсэн юм болов уу даа гэж бодогдож байсан. Тэгээд гол гол дүрүүдийн тухай санал бодлоо та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо.
1. Бөртө Хатан: Чингис хаан ёслож авсан 4 хатантай байв. Бөртө Үжин бол Их хатан бөгөөд Есүхэй баатар амьд сэрүүндээ хүү Тэмүүжиндээ сүй тавьсан байсан. Бөртө Үжингээс 4 хүү /Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй/, 1 охин төрсөн ба, бусад хатад хүү төрүүлээгүй тул Бөртө хатнаас төрсөн хөвгүүдийн үр удам "Алтан ураг"-т тооцогддог юм байна. Бөртө хатан бол ухаантай хатан байжээ. Бусад хатанаас төрөх нуган үрийг ч зохицуулсны ачаар зөвхөн их хатанаас төрсөн хөвгүүд нь төрийн хэрэг барих алтан эрхийг өөрийн талдаа үлдээж чадсан. Хэрэв Бөртө хатанаас өөр хатан хүү төрүүлсэн бол хаан ширээний тэмцэл хурцдах байжээ. Хаан ширээг хэнд өвлүүлэх вэ? гэдэг асуудал түүний насны бодол байсан мэт.
2. Зүчи: Хэдийгээр Их хааны анхдугаар хүү гэх боловч, Бөртө хатанг Мэргэдэд булаагдсан үед олдсон хүү юмсанжээ. Тодруулбал, Мэргэдийн Чилгэр бөхийн хүү. Зүчи гэдэг нэрийг Өүлэн ээж өгсөн ба "Зочин" гэсэн утгатай. Зүчи өсөх багаасаа мөхөж сөнөсөн Мэргэдийн удам гэдгээ мэдэрч хатан ээжийнхээ үгнээс үл гарч хүмүүждэг. Түүнд хаан ширээнд суух бүхий л чадварууд байсан боловч Мэргэдийн удам гэдэг үндслэл түүний хүсэл зоригыг эрхгүй мохооно.
3. Хулан хатан: Эзэн хааны 4-р хатан буюу Мэргэдийн Дайр Үсэнгийн охин. Ер нь бол эмэгтэйлэг, хор шартай, бас эзэн хаанд үнэнч хатан байв. Хулан хатанд үр хүүхэд заяасангүй. Хаан, Хулан хатандаа илүү хайртай байсан болохоор хатад хоорондын тэмцэл ч ширүүн байсан бололтой. Хулан хатан, Бөртө хатантай их жөтөөрхөлцдөг байсан болохоор үрийн зулай үнэрлэж чадсангүй. Хулан хатан нас барсан боловч, сүнс нь эзэн хаанд хорогдсон юм болов уу даа гэж ойлгогдож байсан. Хулан хатан их хааны сэтгэлд тодорхой зохих хэмжээний орон зай эзлэдэг байсан ч амьдарлын сүүлчийн мөч хүртэл өөрөө ч учрыг нь олоогүй олон зүйл байсан. Энэ нь Бөртө хатаныг нэгэнтээ Мэргэдүүд булааж, Бөртө хатанаас Зүчи төрж, Бөртийн амин үр Зүчийн насны амьдралыг бусниулахад хор болсон Мэргэдийн удам гэдэг үндэслэл Хуланд хангалттай шалтгаан байв.
4. Хадаан: Хадаан бол Сорхон шарын охин. Тэр хэдийгээр харц хүний охин боловч Тэмүүжингийн зүрх сэтгэлийг залуугаасаа эзэмдэж байсан. Тэр их хааны хүүг төрүүлсэн боловч хаан түүнийг нь мэдэлгүй өнгөрнө. /Мэдээд ч дэмий биз/ Харин Боорчи, Хадааныг нас барахад Гэрэгэ хүү авч өсгөдөг. Гэрэгэ өөрөө ч хэний хүү вэ? гэдгээ мэдэлгүй өнгөрдөг.
5. Боорчи: Наху баяны ганц хүү. Тэмүүжинг найман шарга морио хайж байхад анх танилцаж, түүнээс хойш анд бололцож эзэн хаанд үнэнч зүтгэдэг. Боорчид хамгийн хүнд даалгаварууд ирдэг байсан мэт санагдана. Хасар болон Зүчиийг хороохдоо ч Боорчиийг зарна. Тэр зөвхөн эзэн хаанд үнэнч зүтгээд зогсохгүй, төр улсыг байгуулцаж, хөл дээр босгоход төрийн том түшмэлийн үүргийг гүйцэтгэсэн ажээ. Хаантай холбоотой олон нууцыг Боорчи хадгалаж үлдсэн. /Үргэлжлэл бий/

3 comments:

meesh said...

Уншиж байсан юм байна.Олон шүүмжлэлд өртсөн л дөө.Сексийн боол болгож бичсэн энэ тэр гээд л...Гэхдээ шал өөр өнцгөөс уран зохиол гэдэг утгаараа бичсэн нь таалагдсан ямар шууд түүхийн ном бичиж байгаа биш.
Уран зохиол гэдэг чинь урнаар зохиож бичихийг хэлж байгаа биз дээ.Зүгээр манайханд Чингис хаан бурханчлагдсан байдаг болохоор хүмүүс тэгж шүүмжилж байгаа юм МНТ-с жохон гажсан болохоор.Хөхчүү бөөг бас өвөрмөц дүрсэлсэн байдаг шт.

ZAYA said...

meesh:Монголын нууц товчоогоос бас ч нэг их хол зөрөөгүй гэж бодоод байгаа. Гэхдээ л МНТ-г уншаад битүүхэн үлдсэн асуудлууд ямар ч байсан таамаглал үлдэхээр болсон шүү дээ. Гэхдээ түүхэн эх биш, уранзохиол болохоор зүгээр л гэж бодоод байгаа. Хөхчүүг бас гоё гаргасан. Тэв тэнгэр гэж... Бэгтэр, Тэмүүжин нарын зөрчилдөөн загас жараахайн хэрэг биш байв.

Арсун said...

Сонирхолтой юм. Vргэлжлэлийг нь хvлээж байя.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...