Saturday, December 22, 2007

Говь хангайн эрс тэс төрх

Шинэ жил дөхөж байгаа ч гэсэн зуны сайхан улирал санаанд байсаар байх юм. Гэхдээ өвөл, хавар, зун, намар аль аль сайхан. Бас бүс нутгаасаа хамаарч нэг улирал мөртлөө эрс өөр байдаг.

Дорноговь аймаг, Хамарын хийд орчим
Тэрэлж, Мэлхий хад
Дорноговь аймаг, Хамарын хийд орчим

Тэрэлжид
"
Хангай говийн хооронд халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авалсан урт урт шилүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд"
Д. Нацагдорж
Хангай ч бай говь ч бай. Адилхан амьдрал буцалсаар...

10 comments:

peakfinder said...

Neeree haricuulaad harahaar sonin yumaa. Chinii blogt zurag uzsenees hoish ter Hamariin hiid ochij uzehsen gej bodogdood baigaa. Ih sonin goyo gazar shig haragdaad, tuuh n" ch bas sonirholtoi.

ZAYA said...

peakfinder: Хөдөө явах гоё шүү. Гэхдээ удаан явах хэцүү.
Хамарын хийдийн орчим сонин байгалийн тогтоцтой юм байна лээ. Яаруу явсан болохоор дутуу үзсэн тал бий. Дахин явах тухай бодож л байна.

Пүүж said...

Tegj baigaad tanai govi nuratg neg ochij uzehiimsaan.

sanakae said...

Би чинь говийн хүн. Бага байхад гараад л нөгөө гөрөөс араатан нь таардаг байсан одоо бүр хайгаад ч олдохгүй болсон болтой байсан. Манайхан байгальдаа даанч дандүү хандаж байна даа.

ZAYA said...

Пүүж: Хэхэ, Намайг говийнх гэж бодов уу? Би уг нь жинхэнэ хангайн хүн л дээ. Говь сонин газар шүү. Хамгийн түрүүнд, нээрээ л далайн ёроол байж дээ гэж боддог юм билээ.
sanakae: Говийнх юм уу? Мэдэхгүй юмтайгаа таарахаар их сонин хачин санагддаг юм билээ. Усны асуудал л говьд хүнд байх шиг санагддаг. Бусад талаар ч сайхан нутаг шүү.
Хаа сайгүй л ховордоод байх шигээ. Тэр гөрөөс араатан. Одоо тэр элбэг дэлбэг зээрийг бас л их хороогоод байх шиг санагдаад байгаа юм даа.

Ганаа_бж said...

Zuragnuudiig tomruulj ireed l harlaa. Yamar saihan yum be dee, Mongol nutag maani. Uvs nogoo ni unerteh shig l bolloo.

Neeree Zayagiinhaa buyand olon shine gazar meddeg bolood avsan sh dee. Bi bol jinhene hotiin hun. Eh orniihoo saihan baigalitai gazruudaar yavah zavshaan ter bolgon tohioldoj baisangui ee.
Bayarlasan shuu. Dahiad zurag baival taviarai.

Арсун said...

Zaya, Elena Petrowna Blawatskayagiin tuhai bichleg oruullaa. Sonirhooroi.

Gowiin ter hamriin hiidiin hawid ih olon o'ngo haragddag shuu.

ganga said...

Хамрийн хийд орчмыг онцгой энергийн төвлөрөлтэй гэх юм билээ. Нэг очиж үзнээ. Сайхан баярлаарай.

ZAYA said...

Ганаа бж: Явж байх үедээ адал явдал болоод... Сүүлд нь бодох нь ээ гоё байдагиймоо. Зураг мэр сэр тавих байхаа.
Арсун: За үзнээ. Урьсанд баярлалаа.
Ганга: Харин тийм шүү дээ. Миний 10 сарын бичлэг дотор явсан тухай тэмдэглэл бий.

ZAYA said...
This comment has been removed by the author.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...