Monday, December 10, 2007

Хамгийн, хамгийн...

1905 оны газар хөдлөлтөөр үүссэн газрын хагарал нь дэлхийн хамгийн урт бөгөөд шулуун хагарлын нэг юм. Энэхүү газрын хагарал нь Сангийн далай нуур орчмоос Булнайн нуурууны араар Хан Хөхийн нуурууны хангилцагийн голын эхэн хүртэл нийт 300 гаруй км үргэлжилдэг. Нутгийн баруун хагас болон хойд хэсгээр өндөр уул , зүүн хэсгээр тал хээр өмнөд хэсгээр говь талын хэв шинжүүдийг бүрдүүлсэн байдаг. Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай өвөл нь хүйтэн , зун нь халуун, хавар намар нь өглөө оройдоо сэрүүн, өдөртөө дулаавтар, ялангуяа хавар салхи ихтэй учир шороон шуурга , элбэг байдаг манай орон нь ой мод багатай, нийт нутгийн 11,4 хувийг ой эзэлдэг.

Хамгийн өндөр цэг: Баян-Өлгий аймгийн нутаг Хүйтэн уул далайн түвшнээс дээш 4673м
Хамгийн нам цэг : Дорнод аймгийн нутаг Хөх нуурын хотгор далайн түвшнээс дээш 532м
Хамгийн том нуур: Увс нуур 3350км3
Хамгийн урт гол : Орхон гол 1124км
Төв цэг: Өвөрхангай аймгийн бүрд сумын нутаг, өвөр Хөшөөтийн булаг
Баруун захын цэг: Модтой хамар
Хоорондын зай : 2392км
Хойд захын цэг: Монгол шарын даваа

Өмнө захын цэг: Орвог Гашууны бор толгой
Хоорондын зай: 1259км

Ажил дээрээ байсан газрын зургаас эх авлаа.

6 comments:

Barimalch said...

Naadah chine Mongol ulstai taniltsah ih saihan medeelel baina. Barag 90% n ogt tosooldoggui biz dee erh bish 1,5say kv.km gej l neg medne.

Chuhal medee tavisand bayarllaa Zaya!

Пүүж said...

Dund surguulid baihad manai ornii gazar nutgiin 10 huvi ni oi baidag gej zaalgaj bailaa, sayahan soninoos unshihnee tuimer, hulgai zergees bolj 7 huvi hurtlee buursan gej baisan.
Bas hamgiin ondor tseg ni Tavan bogd orgil tavan myanga tavan zuun heden metr gedeggui biluu, anduurch baij ch magad.

meesh said...

Алтай Таван Богд уулын Хүйтэн оргил 4374 м гэдэг.Найрамдал оргил ч гэдэг юм.Өндөрийн хувьд янз янзаар бичээд байдаг юм.Гэхдээ 4600 бол биш арай хүрэхгүй.
Хөх нуурыг ч гэсэн 506 м гэх.
Ой модны хувьд бол баларч байгаа.Модгүй болно гэдэг нь усгүй болно гэсэн үг усгүй бол амьдралгүй.

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Харин тиймээ, Энэ тоо баримтуудыг гаргахдаа хэрэглэсэн хэмжигч багажийн алдаанаас болдог байж магадгүй. Алтай таван богдын далайн түвшинг 4500-4600 орчим юм шиг байгаан. Гэхдээ 100-г алдана гэдэг ч ямар техник ашиглаад байгаа нь харагдаж байгаа байх шүү.
Монголын газар нутаг 1 сая 5 зуун 64 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай гээд л цээжилчихсэн юм байна лээ. Яг сонсохоор хүмүүс 1,2 мянгын зөрөөтэй хэлж л байдаг юм билээ.

Barimalch said...

Hooy Google Earth oor hemjij uz ter chine buh zai ondriin hemjeesiig uzuuldeg.

ZAYA said...

Барималч: За, нэг завандаа оролдож үзье.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...