Wednesday, September 26, 2007

Озоны давхаргын тухай хэдэн үг

Сүүлийн үед энэ зуны халууныг яанаа? Бүр шатаах нь ээ гээд хүмүүс ярилцах болж. За тэгээд халуунаас болж настай хүмүүсийн нас баралт ихэслээ гээд л... Энэ ер нь юунаас болоод байнаа? Тэгээд зүгээр суухаар үг хачирлая гэж бодлоо.
Доорхи зүйлийг интернетээс авч жаахан орчуулга хийгээд, өөрийнхөө мэдэхийг дээр нь нэмчихлээ.
Озоны давхарга нь газраас ойролцоогоор 20-30 километрт байдаг агаар мандал дахь хийн бүрхүүл юм. Агаар мандалд нимгэхэн тогтсон озон нь хэрвээ газар дээр авч ирвэл 3 мм ч хүрэхгүй нимгэн ажээ. Эмзэгхэн, хүүхдийн зулай л гэсэн үг. Чухам л энэхүү нимгэн озоны давхарга хүрээ болон тогтож, нарнаас тусах хэт ягаан туяанаас /В долгион/ хүн төрөлхтөн болон дэлхийн амьд бүхнийг хамгаалдаг юм.
Анх 4 тэр бум 600 сая жилийн өмнө дэлхий анх үүсэж байхад одоогийн агаар мандлын орон зайн 98 хувь нь нүүрстөрөгч байжээ. Тэр үед озоны давхарга байсангүй. Түүнээс хойш ойролцоогоор 1 тэр бум жилийн дараа дөнгөж далай үүссэн гэж үздэг. Далай үүсэж дан эсийн амьдрал эхлэхэд нүүрсхүчил биш хүчил төрөгч илүү хэрэгтэй болж дан эсэд шаардагдах хүчилтөрөгч ойролцоогоор одоогоос 3 тэр 200 сая жилийн өмнө бий болжээ. Манай дэлхий дээр амьд организм үүсэх хүртэл хувьсал өөрчлөлт маш удаан, тун их хугацааг хамарч байж сая дөнгөж амьд байгаль үүссэн байгаа биз. Тэгээд одоогоос 400 сая жилийн өмнө ярианы сэдэв озоны давхарга маань үүсжээ.
Гэтэл, саяхнаас озоны давхарга нимгэн болж байгаа нь ажиглагдаж эхэлжээ. Жишээ нь Япон улсын дээгүүр гэхэд л 30 орчим хувь багассан гэнэ. Манай Монголын дээрхи озоны давхарга хэдэн хувь болж багасаж байгааг яг нарийн гаргасан тоог одоогоор би сайн мэдэхгүй байна. Озоны давхарга цоорч нимгэрэхэд нарны хэт ягаан туяа шууд тусч амьд организмын DNK буюу генийг эвддэг гэнээ. 1990-ээд оноос Японд хорт хавдарын өсөлтийн хувь 2 дахин ихсэж, мөн нүдний болрын гэмтлээс шалтгаалан хараагүй болох нь нэмэгджээ. Ийнхүү хүн амьтан дээр озоны давхаргын цоорлоос шалтгаалсан элдэв гаж нөлөө ихсэж, далайн бичил биетэн цөөрч, нүдний болрын гэмтэл нь туулай, хонь зэрэгт илүү их ажиглагдах болсон гэнэ.
Үүний шалтгаан нь ПЕРРОНЫ ХИЙ гэнэ. Перроныг 1928 онд нээжээ. Үүнээс өмнө дэлхий дээр байгаагүй юм байна. Ингээд 1960-аад оноос эхлэн перроныг их хэмжээгээр үйлдвэрлэж, хөргөгч, сэрүүцүүлэх төхөөрөмж, угаалгын материал болон хагас дамжуулагчийн цэвэрлэгээ, дулаалгын материал, хөөсөнцөрт өргөн хэрэглэж хүн төрөлхтний ололт дэвшилтүүдийн нэг гэж үзэж байв. Тэгвэл перроны хий нь хэрхэн озоны давхаргыг эвддэг юм болоо? Агаарт хаягдсан перроны хий нь агаараас хүнд тул маш удаан хөөрдөг гэнэ. Ойролцоогоор 15 жил орчим агаарт хөөрч байж озоны давхаргат хүрдэг. Озоны давхарга дээр цаанаас тусч байгаа нарны хэт ягаан туяаны гэрэлтэй урвалдаж хлорт атомыг үүсгэнэ. Энэ 1 ширхэг хлорт атом 10 жилийн туршид 10000 дахин их озоныг эвддэг гэнээ. Аймар юмаа. Озоны давхаргын энэхүү цоорлоос болоод хэт дулааралт болоод байна гэж үздэг юм байна лээ. Гэхдээ энэ озоны цоорлыг үүнээс хойш перроны хийг хэрэглэхгүй байвал 50 жилийн дараа озоны давхарга хэвийн байдалдаа орно гэнэ
.

Тэгэхээр ямар арга хэмжээ авбал болох вэ?
1. Перрон орсон ямар нэгэн бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
2. Ундаа болон хоол хүнс борлуулах зориулалтын автомат машиныг ашигалхгүй байх
3. Дулаалгын материал болох хөөсөнцөрийг ашиглахгүй байх
4. Мөн цахилгаан барааны боодолд хөөсөнцөрийг хэрэглэхгүй байх.
Өө тийм, перроны хийг ашиглахгүйгээр сонфлон хөргөгчийг 1993 онд зохион бүтээсэн гэнэ лээ. Энэ мэтээр алдаагаа засдаад байвал озоны давхарга маань хүүхдийн зулай шиг битүүрэх юм байна.
Жич: Дээрхи материалын орчуулгын ажлын далимаар анх сонсож байсан бөгөөд экологийн тухай бичсэн япон вэб сайтаас уншсанаа товчлон оруулсон болно. Энэ хаягаар орж үзнэ үү.

9 comments:

byambaa said...

sonirholtoi yumaa.
neeree bituurdeg yum uu. tegvel aldaagaa zasah yumsaan.

bas mod tarih sain gej sonsson. unen bolov uu.

peakfinder said...

bituurdeg bol ch yu hii gesniig n' hiine shuu.

ZAYA said...

Бямбаа: Буцаж битүүрдэг гээд бичичхсэн байна лээ. Хамгийн гол нь флоны хийг хэрэглэхгүй байвал ш дээ.
peakfinder: Хувьсгал байгуулахад хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдэг үг шиг. Хичээгээд байвал болно гэнэ. Амжилт хүсье!

A.Амарсайхан said...

Жа, би болохоор 1910 хэд ч билүү, 20 хэд ч билүү онд Богд лүндэн буулгахдаа дурдсан ёсоор цөвүүн цаг болж, ертөнцийн төгсгөл ирж байгаа гэж ойлгоод сууж байна. Усан галав нь юүлэх анхны дохиог бид Цунами гээд л баахан шуугив.
/Гэхдээ мунхаг би юугаа мэдэхэв, хэ хэ/

тэнэмэл бүсгүй said...

xoorxon blog bna. link xiilee :-)

ZAYA said...

Амарсайхан: Богдын лүндэн чинь үнэн байхаа. Тэгэхдээ тийм болно гэж айлдахаар нь түүнийг нь хүлээх биш урьдчилаж хамгаалах хэрэгтэй юм шиг байгаан. Цөвүүн цаг ирж, ертөнцийн төгсгөл болчихвий дээ. УМ МАА НИ БАД МИ ХУМ.
Бас нэг сүрхий хувилгаан, одоогийн Улаанбаатар хот Хүрээг анх үүсэж байхад цөвүүн цаг болоход 4 уулын дунд авч ч болохгүй, хая ч чадахгүй хог үүснэ гэсэн гэнэлээ. Бас үнэн хэлчихсэн юм шигээ.

ZAYA said...

тэнэмэл бүсгүй: Баярлалаа. Би ч гэсэн линклэчихлээ.

oyunaa said...

Sonirholtoi blog bna. Daraa tuhtai orj irj bvgdiig ni unshna aa. Blogoor maani zochilsond bayarllaa. Mongol orniihoo tuhai saihan medee sonsohoos butsahgvi shvv. Odoo ch TV Radiogoor dandaa l saar medee yabaad sonsohoos durgvi hvreh uym aa.

ZAYA said...

Оюунаад: Манайхаар орж ирсэнд их баярлалаа. Тэгээрэй, би линклэлээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...