Tuesday, September 11, 2007

Ерөөл бат оршиг!

Хамт ажилдаг хоёр нөхрийн маань хурим өнгөрсөн сарын сүүлийн хоногт нижгэр сайхан болсон билээ. Уригдсан зочид нь хуримлаж буй хосуудын аав, ээж, худ ураг, хамаатан садан бас хамгийн сонин нь гэвэл хамт ажилладаг ажлын газрын нөхдүүд гэж бөөн доргио хүмүүс оролцсон юм. Гэрлэж буй эрэгтэйтэй нь миний бие олон жил хамт ажиллаж байгаа учраас би сайн танина. Тэрнээсээ болсон юм болов уу? сэтгэл хачин ихээр хөөрсөн юм. Тухайн үедээ 2 найздаа зориулж бичлэг оруулъяа гэж бодож байсан ч амжилгүй удчихлаа. Оройтсон ч гэсэн Улс орондоо шинээр өрх бүл үүсгэж, гал халуун залуу наснаасаа эхлэн өтөл буурал болтлоо хамтдаа амьдрахаар шийдсэн 2 найздаа, хөнжлөөрөө дүүрэн хөөрхөн хүүхэдтэй, хан хорвоогийн амьдралыг хамтдаа туулж, хамтдаа инээж, ХАМТДАА жаргалтай амьдрахыг хүсье.
ХОВОР ЭРДЭНИЙН ҮНЭТЭЙ ЗАЛУУ САЙХАН НАС
ХОСООР АМЬДРАХ ЖАМТАЙ ЗАМБУУ ТИВИЙН ЁС
УРЬСАН БИДНИЙ УРАГ ТӨРӨЛ БАТЖИЖ
УРИГДСАН ТАНЫ ЕРӨӨЛ ОРШИХ БОЛТУГАЙ
гэсэн шүлэг хуримын урилга дээр байсныг орууллаа.
Тэгээд, нээрээ би их сонин хүн шүү. Хуримыг харж суухдаа, "Би хүүхдийнхээ хурим дээр ямархуу сэтгэлтэй, яаж байх бол? " гэж анх удаа бодогдож байсныг нуух юун. Сэтгэл хөөрөөд тэгж бодсийм байлгүй дээ. Ээж болно гэдэг үнэхээр өөр юмаа. Юм болгоныг л хүүхэдтэйгээ холбож боддог юм билээ. Одоо бодох нь ээ хүүхдийн хурим болтол хаа ч байсан юм. Хэхэхэ... За юу ч гэсэн хамтдаа амьдрахаар шийдсэн хоёр найздаа аз жаргал хүсье!

4 comments:

byambaa said...

hurimaa gej...
saihan ed shuu.
hamgiin gol ni hos 2 hoishid bie bienee sain oligoltsoj evtei nairtai yavah ni chuhal.

2 naizad chin tanihgui ch gesen az jargal husey. unur utgun, hamgaas jargaltai ger bul baih boltugai.

he he. uursdiinhuu huuhduudiin huriman dee nambalag eej suuj bh bhdaa.
ineemsegleed l, baharhaad l suuj bh boltugai.

БумЭрдэнэ said...

Мөдхөн нөгөө сайн өдөр нь болно гээ биз. Тэгэхээр баахан хурим болох байхаа. Намар намарт л нижгэр хурим болоод л... хүний амьдрал ийм үедээ даанч нэг сайхан шүү

peakfinder said...

Yamar ch baisan tanai hoyor naizad az jargal huseye.
Bi ch gesen hoyor huuhdee yamar huntei suuj, yajshuuhan amidrah bol gej uye uye boddog yumaa. Neeree tegeed l emee bolbol goyo baihaa. Manai eej l lav emee gedgeeree aimaar baharhdag yumaa. Tegeed l ach zeegee daguulaad l erhluuleed l...

ZAYA said...

Бямбаад: Найзуудад маань баяр хүргэсэнд их баярлалаа. Хүргэнийхээ хажууд, намбатай сайхан ээж охин, хүргэнээрээ бахархаад сууж байх болтугай.
Бумба-Эрдэнэд: Баярлалаа. Намар, намарт л хурим улам их болоод байгаа биз. Нэг үеэ бодвол хүмүүс хурим их хийдэг болжээ. Хувь хүндээ энэ насных нь хамгийн том тэмдэглэлт явдал шүү тээ. Манай ээж "Муу хань насны зовлон, Муу идэш жилийн зовлон" гэж их хэлдэгсэн.
peakfinder: Баярлалаа. Миний нэг таньдаг настай хүн "Залуу цагтаа өөрийнхөө хүүхдийн сайхан муухайг мэдэлгүй өнгөрчээ. Ачтай болсон чинь хорвоо дээр хүүхэд шиг сайхан, хөөрдөм юм байгаагүй л байсан байна. Яагаад залуудаа анзаараагүй юм болоо..." гээд яриад байсан.
Тэгэхээр бид ч гэсэн бас эмээ, өвөө болохоороо өөр өөрийнхөө философыг бүтээх байхдаа тээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...