Thursday, September 20, 2007

Богд Очирваань уул минь

Мөнх цаст "Очирваань Хайрхан" /Далайн түшинээс дээш 4070 м/
Хангай нурууны ноён оргил мөнх цаст Богд Очирваань /Отгонтэнгэр/ уулыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн бөгөөд Богд хаант Монгол улсын үед жил бүр тахиж байжээ. Харин социализмын үед тахилгыг хийдэггүй байсан. Ингээд 1995 оноос эхлэн 4 жилд нэг удаа төрийн их тахилга хийж байхаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч, тахилгыг үйлдэж байгаа билээ. Мөнх цасны доохно уулын энгэрт Бадар хундага нуур байдаг. Төрийн тахилгыг хийхдээ эхлээд Шашин номын дээдсүүд Очирваанийн тайлга номыг уншиж дараагаар нь “Бадархундага” нууранд тахилга өргөдөг гэнэ. Дээр үед бол том том ланын мөнгөн ембүүгээр өргөл өргөдөг байсан бол сүүлийн үед мөнгөн аягыг их хэрэглэх болсон гэнэ лээ. Тахилга хийж өргөж байгаа барьц нь хурдан нууранд живж байвал нүгэл хилэнц багатай нь шинж. Очирвааний тайлга нь их хатуу ном учир 3 дахин уншиж байж, шидийг олдог. Ойролцоогоор арваад минут уншдаг гэсэн. Мэдээж тахилгыг үйлдэхдээ жилийн сайн өдөр, цагийг зурхайн тооллоор бодож сонгодог. Эмэгтэйчүүд энэ тахилгат оролцдоггүй болохоор нарийн ширийн ёс дарааллыг нь би сайн мэдэхгүй байна. Намайг багад настайчууд "Богд Очирваань минь" гэж уулга алддаг байсныг санаад энэ тухай блогтоо орууллаа.
Хаа сайгүй байх овоо ч гэсэн бас нэг тахилгын нэг хэлбэр л дээ. Овооны доор буюу суурьт бурханы номыг аравнайлуулан хйидэг ба аян замдаа явахдаа бид овоог 3 тойрдог нь тэр номыг уншиж байгаа нь тэр. Тэгэхээр овоо болгон шидийг олсон зүйл биш байх нь ээ. Зарим хүмүүс овоог биеэ засах газар болгож байгаа нь даан ч харамсалтай.

6 comments:

peakfinder said...

Yamar sonirholtoi yum be? Suuliin uyed tahilga ene ter helber todii bolchihson yum uu daa. Neeh olon hun shavaa l tuhain gazriin ariun dagshin chanariig baihgui bolgochihson baina uu daa gej bodogddog.
Minii bas neg emzeglej yavdag zuil bol manai tor barij baigaa ulsuud tahilga ene ter geed yavaad baidag n'. Undsen huuliar tor shashin tusdaa gechiheed bugdeeree tegeed yavaad baidag n' buruu yum uu gej boddog yumaa.
Minii huvid tahilga bol ter gazar nutagladag uuh tuuhiig meddeg humuus hiideg baimaar. Tegeed ch meddeg meddeggui hun shavaad une ceniig n' buuruulaad baigaa yum uu gej boddogoo.

БумЭрдэнэ said...

мэдмээр л юм байдаг юм байна. баярлаваа

byambaa said...

suuliin ued neeh olon tahilga ene ter hiideg bolchihson, terend ni turiin tomchuud ch ih ordog bolochihson. ug ni tahij bh yostoi hediigee tahiad l busdiig ni setgeldee tahiad, bohirduulahgui, gomdoohgui, hilegnuulehgui yavbal zugeer yum shigee.

Otgontenger hairhaniig uzeh yumsan gesen muruudultei negen dee...

ZAYA said...

Комент үлдээсэн хүмүүстээ баярлалаа.
Энэ жил Отгонтэнгэр ХАйрханы тахилгын төрийн хамгаалалтынхан бужигдуулсан гэсэн. Төрийн тахилга болохоор заавал хийх ёстой л доо. Манайхан чинь Бадархундага нуурын бүчиж байсан гэсэн. Шашин төр нь тусдаа байх ёстой ч гэсэн уг утга нь байгаль орчноо хамгаалах, хүн байгалийн өмнө хүчин мөхөс гэдгийг ардуудад ойлгуулах нь чухал ш дээ.
Энэ жилийн тахилгаар орчныг нь их бохирдуулж, дараа нь цэвэрлэгээ хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм билээ. Ном журмаар нь шүтэх ёстой. Иймэрхүү зүйлийг заавал хөгшин хүн ч яриад байх асуудал биш. Уул усаа шүтнэ гэдэг чинь хөгшин залуу хэнд ч гэсэн хамаатай асуудал байхаа.

ganaa_bj said...

Humuus yer ni gadagshaa iishee tiishee yavj ene ter gazar oron uzne geed l ih yaridag, getel turulh Mongol orniihoo ene met saihan gazruudaar yavj uzsen ni her olon baidag bol? Bi lav tag sh dee. Zuun aimgaar l jaahan yavj baisan, tomiloltoor yavsan bolohoor baigaliin saihniig bishreh tsag zav bagatai yavj dee. Mongol hun gehed uuriiguu chamlah yumaa. Bur zorij baigaad uzeh yum shuu...

ZAYA said...

ganaa_bj: Зүүн аймаг ч гэсэн сайхан юм шиг байгаан. Хэнтийрүү хэд хэд ажлаар явчийсан. Харин энэ блог хөтлөх зүгээр юмаа. Явсан газраа сайхан товчлоод оруулчихна. Сонирхсон хүмүүс нь комент үлдээчихнэ. Тэгэхгүй бол зарим юмыг мартчих юмаа. Өмнөговьруу олон явж байсан. Тэр тухай оруулах гэсэн чинь санаад нэг сайн буухгүй байгаа. Блог найз нараасаа гадна, дотны сонин дуулаад сайхан юмаа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...