Tuesday, September 4, 2007

Хальт хадуурав

Өнөөдөр өдөр цайны дараа манай дарга гэнэт намайг "Багануур гэж мэдэх үү?" хэмээн асуув. Санаад оролгүй мэднээ гээд хэлчихсэн чинь, дарга их л олзуурхангуй "явнаа" гэхээр нь гайхаад хэзээ гэсэн чинь "ОДОО" гэж хэлээд машиндаа ороод суучихав. Жолооч үглэж дуулан байж бензин тосоо аваад бид 3 Багануурын зүг гараад шидчихэв. Замдаа ам хуурай явсангүй, дэд бүтцийн хөгжил өөр юу юу ч билээ баахан зүйл ярив. Багануур ч юу байхав. Хотоос 2 цаг 30 минут давхиад орчихлоо. За Багануурт ирчихлээ гэсэн чинь "За энд чинь том гол бий гэсэн хаа байна гэвээ?" Хэрлэн гол дээр дагуулж очоод, дөнгөж голын эрэг дээр буутал, "За их загастай гэсэн хаа байна" гэдгийм даа. Манай дарга уг нь ажлаас өөр юм ярьдаггүй нөхөр байгаам. Тэгээд ямар загасанд явах бэлтгэлтэй гарсан биш голын ус баахан харлаа. Зөндөө жараахай байнаа. Тэгсэн мань дарга "Жараахай байгаа гэдэг чинь загас байгаа гэсэн үг. Дараа загасанд явнаа" гэж хээв нэг авчийна. Хагас өдрийг энэ мэтээр хадуурсан даргатайгаа хамт өнгөрөөж, буцаад хотруу явж байтал, Налайхын орчим манай хүүхдийг дугуйлан дээрээсээ алга болчихлоо гэж утсаар ярьдаг байна ш дээ. Ёстой л үнхэлцэг зүрх амаар гарах дөхлөө. Даргыг шууд хүүхдийн эрэлд томилоод, өөрөө Баянзүрхийн цагдаагийн хэлтэс дээр бууж үлдлээ. Уухилж аахилсан амьтан цагдаагийн хэлтэсийн хаалгаар ортол, утас дуугарч байнаа. Ёох, охиныг маань олдсон гэж багш нь мэдэгдээд охиныг минь яриулав. Гэтэл юу болсон гээч. Багануур явах замдаа даргын хадуурсныг гайхаж байсан би, өөрөө хадуурсанаа ойлгов. Автобусны ч мөнгөгүй гудамжинд үлдсэн байсан ш дээ. Кондукторт сайн загнуулж аваад ажил дээрээ ирж цүнхээ авсан даа. Хадуурах ч аюултай юмаа.

9 comments:

byambaa said...

haduurah ch ayultai shuu.

ohin chin ingehed haichsan bsn be.

tanai darga ch bas ajlaa hiihgui haduursan bna sh dee. yun ch genet baganuur yavah boldgiin tee.

hoishid "haduurah"-gui bh boltugai.

tumee 33 said...

huuhed alga bolloo geheer chiny yostoi unheltseg hagarna shuu..Neeree haichsan baisan yum bol?

peakfinder said...

Huuhed alga boloh, tosoolohiin ch argagui aimshig shuu.
Yamar ch gesen yanz buriin yum garaagui n' yamai daa.

БумЭрдэнэ said...

Чи юмаа мартах ч яахав . Тэр хүүхэд аюултай байж шүү Цаашдаа анхаарахгүй бол хүүхэд л хамгийн хамгийн...

ZAYA said...

Бямбаа, Түмээ 33, peakfinder, Бум-Эрдэнэ нарт:
Охин маань өөр ангийн хүүхэдтэй хамт сургуулийнхаа хойд талын байрны тогмоомын талбай дээр элсэн дээр тоглож байсан гэсэн. Багш нь л их загнасан юм шиг байна лээ. Би ч өөрийнхөө хүүхдийг загнаж чаддаггүй муу зантай хүн л дээ.
Уг нь Япончууд төлөвлөлгүй, урьдчилаж хэлэхгүй гэнэт ийш тийш ингэж явна гэж байдаггүй болохоор л даргыг хадуурлаа гээд байгаа юмаа.
Цаашид ээж хүнийхээ үүргийг санаж охиноо сайн харж хандаж явнаа. Санал зөвөлгөө өгсөн та бүхэнд их баярлалаа.

Тэлмэн said...

balrah shahjee, bid 2 bas neg udaa tomoos tom park d suuj baisan ergeed harhyn hoorond alga boltson baidym daa, haviin buh humuusiig daichlaad zereg haigaal haigaal neg n bur duguigaa unaad hajuugaar ungurch bui mashin bolgon ruu ongiij haraal, tegsen bur tsaad talyn togloomyn talbai ruu gantsaaraa ochitson elsen deer gutlaa tailaad zogsoj baisan, yooy, teruuhen neg minutand yaasan ih yum bodogdono ve, aimar shuu ene.

ZAYA said...

Би ч муу, муухай юм болчихгүй бол уйлахаар нь хүн туслаасай, тэгвэл миний утасны дугаарыг мэдэх юм чинь дээ гэж бодож байсан. Би бас их тайван хүн юм шиг байгаам. Дотроо бурхан минь харж үзээсэй гэж залбирдаг юм билээ.

Төгөлдөр said...

Монгол маань тун аюултай улс юм даа.
Бөмбөг тэсэрвэл нэг өөр хэрэг, алга болчихвол илүү долоон дор юм шиг.

Delgermaa Erka said...

хэхэ аймарр юм ..
би бас нэг удаа машингүй мөртлөө мөнгөгүй үлдээд балрах дөхсийшт

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...