Tuesday, December 31, 2013
Friday, November 22, 2013
Яармагийн гүүрийн Банхар
Яармагийг гүүрээр гарах болгондоо сүүлийн үед ажиглаад байгаа нэг зүйлийн тухай Энд өгүүлсэн байх юм.
Гүүрээр гарахдаа нөгөө "Банхар байна уу" гэж нүдэнд дулаахан нохойгоо хайх болсоор би бээр уджээ.
Яагаад доглон болчихсон юм болдоо, машинд дайруулчих вий дээ гэж харах болгондоо дотроо санаа зовохоос хэтэрдэггүй юм.
News.mn дээр эзэнтэй болгох талаар бичжээ. Сайн эзэнтэй болвол сайхан хэрэг... Банхарын сэтгэлийн гүн дэхь эзэнг гүйцэх эзэн гэдэг яггүй байх.
Харин гүүрэн дээр нохой байгааг анхааруулсан тэмдэг, жолооч нар Банхарт хүндэтгэлтэй хандах талаар сэрэмжлүүлэг тавих зэрэг арга хэмжээг авбал зүгээр санагдаж байна. Хүний сэтгэл гэдэг өчүүхэн зүйлээс эхтэй билээ.
Цаашилбал эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийвэл гоё сэдэв болно доо.
Банхартаа амжилт хүсье.
Гүүрээр гарахдаа нөгөө "Банхар байна уу" гэж нүдэнд дулаахан нохойгоо хайх болсоор би бээр уджээ.
Яагаад доглон болчихсон юм болдоо, машинд дайруулчих вий дээ гэж харах болгондоо дотроо санаа зовохоос хэтэрдэггүй юм.
News.mn дээр эзэнтэй болгох талаар бичжээ. Сайн эзэнтэй болвол сайхан хэрэг... Банхарын сэтгэлийн гүн дэхь эзэнг гүйцэх эзэн гэдэг яггүй байх.
Харин гүүрэн дээр нохой байгааг анхааруулсан тэмдэг, жолооч нар Банхарт хүндэтгэлтэй хандах талаар сэрэмжлүүлэг тавих зэрэг арга хэмжээг авбал зүгээр санагдаж байна. Хүний сэтгэл гэдэг өчүүхэн зүйлээс эхтэй билээ.
Цаашилбал эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийвэл гоё сэдэв болно доо.
Банхартаа амжилт хүсье.
Monday, November 4, 2013
Хустайд
Өчигдөр тэнгэр сайхан, амралтын өдөр тул хотоос гарлаа. Явган аялагч клубтай хамт явсан болохоор алхана гэдгийг үзүүлээд өгөв. Уулаар явсан учраас жирийн алхалтаас огт өөр, бага гэхээрээгүй хөдөлгөөн шаардсан алхалт боллоо.
Wednesday, October 23, 2013
Tuesday, October 22, 2013
Sunday, October 20, 2013
Saturday, October 19, 2013
Таавар-3
Анаашийг хөрөгчинд хэдэн үйлдлээр хийх вэ?
Усны үхрийг хөрөгчинд хэдэн үйлдлээр хийх вэ?
Ойн бүх амьтад цуглажээ ямар амьтан ирээгүй вэ? Энэ 3 асуулт 3-уулаа холбоотой шүү.
Манай охин таалгаж байгаа юм шүү.
Усны үхрийг хөрөгчинд хэдэн үйлдлээр хийх вэ?
Ойн бүх амьтад цуглажээ ямар амьтан ирээгүй вэ? Энэ 3 асуулт 3-уулаа холбоотой шүү.
Манай охин таалгаж байгаа юм шүү.
Friday, October 18, 2013
Ажлын туршлага хуримтлуулах анхны алхам
Анхны алхам бүр хүний сэтгэлд дурсамж тод үлдээдэг.
Оюутан байхдаа зуны амралтаараа ажил хийх гээд их гүйдэг байлаа.
![]() |
Анх удаа албан орчуулга хийсэн минь |
Аялал жуучлалын компанид хөтөч хийх болов. Хамгийн анх бие дааж явах болоод хот танилцуулах бэлтгэлээ базаалаа. Жуулчид маань хөтөч авна, хаагуур явахаа өөрсдөө шийднэ гэсэн "ЧӨЛӨӨТ" хөтөлбөртэй нөхдүүд байсан юм. Орой нь онгоцны буудал дээр очтол, 4 Япон өвгөн /тэр үед би тэгж бодсон юм, 50 орчим насны л хүмүүс байсан байх/ ирлээ.
Thursday, September 26, 2013
Шинэ Улаанбаатар Олон Улсын Нисэх онгоцны буудлын барилгын ажлын явц
Олон Улсын Нисэх буудлын ажлын явцыг ажлын шугамаар явж байхдаа авсан юм.
Friday, August 30, 2013
Friday, August 16, 2013
Даварсан "гарууд"-аас салах боломж иржээ
Сүүлийн үеийн мэдээг сонсоод дуугүй суумааргүй санагдаад явчихлаа.
Оюутолгой далд уурхайгаа хааж, хэдэн зуун хүнийг ажилгүй болгож байх шиг байна.
Эхний ээлжинд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилчидад гардуулж орхиод Монгол Улсын Засгийн газрыг шахаанд оруулах бодлогоо явуулж байна уу даа гэхээр хар төрөх боллоо.
Friday, August 2, 2013
Охины сонин сайхан
Охин маань зуныхаа амралтаар Японы нэгэн сургуульд сурагч солилцооны хөтөлбөрт оролцон бараг 2 сар болоод ирлээ.
Япон явах хүсэл нь дийлээд Япон хэл бие дааж 8 сар орчим үзэж, үндэсний бүжгийн бэлтгэл хичээлийнхээ хажуугаар хийсээр, Япон сургуулийн хариуг яван явтлаа хүлээж, шийдвэр нь тулгамдуу гарсан тул сандруухан явсан юм.
Friday, July 26, 2013
Аялалаас төрсөн гомдол
Тэрхийн цагаан нуурт Тэрхийн гол, Нарийн, Шанаат, Сөрт гэх мэтийн арав гаруй гол горхи цутган ганцхан Суман гол эх аван урсдаг. Нуураас эх авсан Суман гол өвөлдөө эх хэсэг нь хөлдөхгүй харзална.
Суман гол нь хадан хавцал, асга дундуур урсах уулын түргэн урсгалт гол, ойролцоогоор 50 гаруй км урсаж Чулуут голын зүүн гарт цутгадаг. Голын 2 талын асга, хадан хавцал, хясаа бүр дор бүрнээ утга агуулсан нэртэй, хад, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу гэх мэт байгалийн жимс элбэгтэй.
Намайг бага, дунд сургуульд сурч байхад манай нагацынхан голдуу Суман голын "Хавтгай олом" гэх газар зусдаг байлаа.
Хавтгай оломын өвөр талд "Цагаан уул" хэмээх алсаас бараантан сүрлийх нэгэн уул бий. Тэндээс Архангай аймгийн төвөөс (бодвол аймгийн барилга трест байлгүй дээ) машинаар уулын шороог зөөдөг байлаа. Мэдээ орсон цагаасаа хойш нутгаараа яваагүй байж байгаад сая очтол "Цагаан уул"-аас минь шороог зөөсөн хэвээр ажээ. Дотроо харамлах сэтгэл төрж муу уулыг минь дуусгах нь л дээ, одоо болтол зөөсөөр гэж үү гэж халаглав. Нутгийн хүмүүс "шороо" гэдэг ч байгалийн цэвэр карамизет юм байна.
Monday, July 22, 2013
Төрсөн нутагт зорчсон тэмдэглэл
Хээрийн хоол, гялалзтал майхан саваа барьж, хоолоо хийж идэн өдрийн ядаргаагаа гартал сайхан унтаж амарлаа. |
Цэнхэр сумаас Архангай аймгийн төв явах замд байдаг Янгирын хөшөө. Багадаа сайн харж байсан болохоороо юуны хөшөөг нь мэдээд байгаа болохоос одоо бол хадаганд ороолтой нэг амьтан гэж харагдахаар... |
Thursday, July 11, 2013
Сайхан наадаарай
Блогоор минь орж гардаг үл таних та бүхэн минь сайхан наадаарай. Наадмын дараа явсан газрынхаа сонинг оруулах тул зав гаргаж манайхаар зочилно уу.
Tuesday, June 25, 2013
Wednesday, May 1, 2013
Үми хотарү буюу "Далай дээрх Зайсан"-д бичсэн тэмдэглэл
Миний очих газруудыг жагсаасан жагсаалт дотор "Далайн хотарү" гэсэн үг байхаар нь "Хотарү" гэж юу вэ? хэмээн асуутал хөтөлбөр хийсэн Япон "Аан, нэг тийм, шөнө гэрэлтдэг хорхой байдаг юм" гэж хайнгадуухан хэлсэн тул олон юм лавлаж асуусангүй. Дотроо харин гэрэлтдэг хорхойгоор яадаг байнаа, үзэх л ёстой юм байхдаа ухааны юм бодоод өнгөрч билээ.
Доор "гэрэлтдэг хорхой" дээр очоод авсан зурагнаасаа орууллаа.
Энэ бол Японы Кавасаки хот, Чиба хот хоёрыг далай дээгүүр холбосон байгууламж юм байна. Тэнд очсон хойноо, Далай дээрх "Зайсан" гэж би нэрийдэн, аялал жуучлалын нэгэн аятайхан цогцолбороор хагас өдөр тэнүүчлэв.
Кавасаки хотоос хурдны замаар гарч тунелиэр 9,5 км яваад "Үми хотарү"-д буудаг. Энэ тунель нь далай усан доор баригдсан байгууламж бөгөөд өгсөх, уруудах сөрөг урсгал бүхий хос тунель.
Кавасаки хотоос гарч Үми Хотарү-д буухад. Эндээс цааш Чиба хүртэл далай дээгүүр 5,3 км хурдны замаар явна. Хөдөлгөөн шилжих энэ уулзварын урт 300 м орчим. |
Monday, April 1, 2013
Wednesday, March 27, 2013
ТОКИО хот дахь "SKY TREE" байгууламж
Токио хотын төвд өнгөрсөн жил баригдаж, дэлхийн хамгийн өндөр цамхагт ороод байгаа "SKY TREE" цамхагаар аялах завшаан надад тохиов.
2012 онд уг цамхаг нь ашиглалтанд орсон бөгөөд, 634 м өндөр, металл карказ нь 36000 t, нэг удаад хүлээн авах хүний тоо 2000 (350 м)+900 (445 м), цахилгаан шатны хурд нь 600м/ минут ба, 350 метрийн өндөрт гарахад 50 секут орчим болж байсан.
Monday, March 4, 2013
Семинарын сонин сайхан
Саяхан хүний гуйлтаар семинарын орчуулганд явлаа.
Надад тохируулсан юм шиг гүүрэн байгууламжийг шинээр барих төлөвлөлт, бас ашиглалтанд өгсний дараах засвар арчлалт, түүний хяналт, хөрөнгө оруулалтын менежмент гэсэн сэдэвтэй байв.
Улаанбаатар хотын дундуур төмөр зам гарч байгаа тул хотын урд, хойд талыг холбох авто замын сүлжээнд төмөр замыг давах шинэ гүүрэн байгууламж одоогийн хөдөлгөөний эрчмээр шаардлагатай ангилалд оржээ.
Tuesday, February 5, 2013
Friday, January 25, 2013
Эрүүл мэндийн даатгал тойрсон асуудал-2
Өмнөх бичлэгийн утгыг тодруулбал зүгээр санагдаад...
Яагаад заавал сайн эмч дээр, мөнгө төлж үзүүлдэг вэ? гэвэл...
Эмч хүнд байх ёстой мэдрэмж, түүнийг анагаахын сургуульд заадаггүй ч байж магад, хамгийн гол нь чин сэтгэлээсээ үйлчилүүлж байгаа хүндээ үзлэгийн хугацааг бүрэн зарцуулж чаддаг учраас тэр. Ер нь тийм байх ёстой бус уу?.
Wednesday, January 23, 2013
Эрүүл мэндийн даатгал тойрсон асуудал
Эрүүл мэндийн даатгалын хураамж юунд зарцуулагддаг юм болоо?
"ДААТГАЛ" гэдэг чинь боломжтой үедээ, дараа эрсдэл тохиолдоход таны хохирлыг, төлсөн даатгалын чинь сангаас танд шаардлагатай мөнгийг буцааж олгох систем мөн биз дээ.
Саяхан охин минь өвдлөө, өрхийн эмнэлэг, төвийн эмнэлэгээр яваад үгдэрчихлээ. Багад нь хаяа очиж үзүүлдэг байсан хүүхдийн эмчрүү (хувийн эмнэлэг) дагуулаад очлоо.
Үзлээ, анхны онош нь "ангина" гэнэ. Мэдээж ханиад бас хатгалгаа авсан байх магадлал байна, сайн сонсогдохгүй юм, та 2 цээжний зураг авахуулаад ирж чадах уу? гэв, би ч уухайн тас чадна гээд хэлчихэв.
Friday, January 11, 2013
Thursday, January 3, 2013
Цуу ярианы ачаар
Ноднин жилийн явдал.
2012 оны 12 сарын 22 өдрийн үдийн хавьд, би айл хэсэх гээд явж байтал, манай нэг дүү надруу утасдаж байна.
2012 оны 12 сарын 22 өдрийн үдийн хавьд, би айл хэсэх гээд явж байтал, манай нэг дүү надруу утасдаж байна.
Subscribe to:
Posts (Atom)
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...