Friday, January 25, 2013

Эрүүл мэндийн даатгал тойрсон асуудал-2

Өмнөх бичлэгийн утгыг тодруулбал зүгээр санагдаад...
Яагаад заавал сайн эмч дээр, мөнгө төлж үзүүлдэг вэ? гэвэл...
Эмч хүнд байх ёстой мэдрэмж, түүнийг анагаахын сургуульд заадаггүй ч байж магад, хамгийн гол нь чин сэтгэлээсээ үйлчилүүлж байгаа хүндээ үзлэгийн хугацааг бүрэн зарцуулж чаддаг учраас тэр. Ер нь тийм байх ёстой бус уу?.

Жишээлбэл, бага насны, нялх, нярай хүүхэдтэй манай хотынхон сайн мэдэх биздээ, Н. Энхбаяр эмчийг. Тэр эмч уг нь өрхийн эмнэлэгийн хийх ёстой үйлчилгээг мааш сайн, чин сэтгэлээсээ хийж чаддаг хүн. Ядаж л үзүүлэх гэж байгаа хүүхдийн цээжийг чагнахдаа чагнуураа өөрийнхөө гар дээр халааж байгаад хүүхдийн цээжийг чагнана. Нямбай үзнэ. Үзлэгийн үед хүүхдийг яаж ийж байгаад уйлуулахгүйгээр үзээд өрхийн эмчийн өгсөн хамаг эмийг хасаад хаячихна. Өөрийнх нь эмчилгээ хялбар, гэртээ хийгээд байж болохоор физик эмчилгээ, хүүхдийн дархлаа, биеийн эсэргүүцэл сайжруулах төрлийн хөнгөн эмчилгээнүүд байдаг. Телевизээр яриад байдаг үнэтэй цэнэтэй хэмжилтийн машин тэр эмчийн өрөөнд байхгүй, зөвхөн эмчийн ариун сэтгэл нь байдаг гэдгийг үзүүлдэг хүмүүс нь мэднээ.
Манай өрхийн эмч бол сүл пал хийсэн нөхөр, хүн өрөөнд нь ороод хүүхдийнхээ хувцасыг тайлж байх хооронд гарч явчихаад, салхи татуулан орж ирээд, нөгөө төмөр чагнуураа хүүхдийн цээжин дээр наагаад хаяна. Цочсон хүүхэд уйлахаар нь өөрөө сонсож чаддаг ч юм уу үгүй ч юм уу? залхсан царай гарган, хүүхэд ханиад хүргэчих юм ухааны юм ярин загнах, зааварлах хоёрын дундуур хэлээд, баахан эм бичиж өгөөд болоо. Еэ бурхан минь, энэ дэлхий дээр хүүхдээ ханиад хүргэе гэдэг ээж нэг ч байдаггүйг ойлгоосой. 
Үйлчилүүлэгч үзүүлж байгаа хугацаандаа тэр эмчийн цагийг бүрэн худалдаж авч байгаа болохоор тэр эмч чин сэтгэлээсээ хандаж үйлчилэх учиртай. Хамгийн гол нь тэр цагийг худалдаж авч байгаа хүн өмнө нь өчнөөн төчнөөн даатгал төлөөд, сэтгэл госгор үйлчилгээ аваад байвал ямар байна?
Удвал сайд, сайд нарын эмнэлэгийг хорих эмнэлэг болгох ажил хийхийн оронд, эрүүл мэндийн даатгалын системд дорвитойхон өөрчлөлт хийх хэрэгтэй байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарт засаж, шинэчлэх нэн тэргүүний асуудал бол даатгалын систем санагдах юм. Үүнийг эргэлт буцалтгүй хийсэн хүн үеийн үед үнэлэгдэх нэгэн болно бизээ.

2 comments:

A.Амарсайхан said...

Хэцүү дээ. Эмнэлэг рүү очих хэрэгцээ гарвал заавал нэг танил руугаа ярина. Танил биш бол хувийн эмнэлэг бараадсан нь дээр гэдэг ойлголттой байдаг юм.

ZAYA said...

Улсын эмнэлэгээ олигтойхон менежмент хийхээр хувьчилчихвал...
Хамгийн гол нь даатгалын системийг зөв хэрэгжүүлэх байна даа.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...