Wednesday, January 23, 2013

Эрүүл мэндийн даатгал тойрсон асуудал

Эрүүл мэндийн даатгалын хураамж юунд зарцуулагддаг юм болоо? 
 "ДААТГАЛ" гэдэг чинь боломжтой үедээ, дараа эрсдэл тохиолдоход таны хохирлыг, төлсөн даатгалын чинь сангаас танд шаардлагатай мөнгийг буцааж олгох систем мөн биз дээ.
Саяхан охин минь өвдлөө, өрхийн эмнэлэг, төвийн эмнэлэгээр яваад үгдэрчихлээ. Багад нь хаяа очиж үзүүлдэг байсан хүүхдийн эмчрүү (хувийн эмнэлэг) дагуулаад очлоо. 
Үзлээ, анхны онош нь "ангина" гэнэ.  Мэдээж ханиад бас хатгалгаа авсан байх магадлал байна, сайн сонсогдохгүй юм, та 2 цээжний зураг авахуулаад ирж чадах уу? гэв, би ч уухайн тас чадна гээд хэлчихэв.

Гэтэл эмч үргэлжлүүлээд "хоолой нь их өвддөг хүүхэд байна" хэмээн охин руу маань нухацтай харан, бас цаагуураа намайг нягт ажиглах ажээ. би хариу болгон, харин тиймээ байнга, ялангуяа ханиад хүрвэл хоолой нь өвдчихдөг юм гэлээ. Эмч "би ангина гээд онош тавьчих амархан, төгс эмчүүлье гэвэл "тэвчээр" хэрэгтэй дээ" гэнгүүт би  хоолойн  өвчнөөс салгаж байвал тэсэхээр шийдэж,  төгс эмчилгээ хийгээд өгөх арга байна уу?  гэтэл, за тэгвэл оношоо тодорхой бас дэлгэрүүлэх шаардлагатай байна гээд цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, хоолойн арчдасын шинжилгээ хийлгээд буцаад ир гээд ямар учраас энэ шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагтайг надад нилээн тайлбарлав. 
За эмчийн хэлсэн шинжилгээнүүд, зургийг авахуулаад хоолойн арчдасыг маргааш өглөө нь өгөхөөр болоод бүтэн өдөржингөө юм боллоо.
Үдээс хойш нь цээжний зураг шинжилгээний хариугаа эмч дээрээ бариад очвол, урьдын адил эмчийн үүдэнд бөөн дараалал, ханиасан, халуурсан хүүхдүүд. Тэр дундуур зүтгэсээр байж эмчтэй уулзлаж, хатгалгаа биш, хоолой нь өвдсөн болохыг мэдэж бага зэрэг санаа амраад эмийн жор бичүүлэн харьлаа. 
Миний бүтэн өдрийн ажил будаа, за тэр яахав, эмчийн яриан дундуур хүүхэддээ анхаарал муу тавьж байгаа нь илэрхий бололтой үг хэллэгүүд гарсан тул өдрийн болсон явдлыг эргүүлж бодож үзлээ.
Жишээ нь: ...Энэ том том санаа алдаад, юм хийх гээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг хүүхдийн гаргаж байгаа үйлдэлд эцэг эхчүүд анхааралтай хандаж бай! Том том санаа алдана гэдэг чинь цусан дахь хүчилтөрөгч хүрэлцэхгүй санаа алдах тал байдаг шүү, гэхдээ л үнэхээр болохгүй байгаа эсэхийг шинжилгээ хийж л батлахгүй бол болохгүй гэх мэтээр тайлбарсан зүйл ихийг бодогдуулав. 
Үргэлжлүүлээд бодож үзвэл миний түрийвчнээс тэр өдөр шинжилгээ, эмчийн үзлэг, зураг, эм, дуслын тариа, дуслын тариа хийлгэсэн төлбөр гээд бас ч багагүй мөнгө гараад явчихжээ. 
Нэг удаа багагүй мөнгө гарчихсанг мэдэрсэн би гэрийнхэнтэйгээ ярилцах зуур ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ гэдэг систем ямар чухал болохыг ойлгоод байх шиг.
Улсын эмнэлэг ч бай, хувийн эмнэлэг ч бай хүний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа шүү дээ, тэгэхээр эрүүл мэндийн даатгал зөвхөн улсын эмнэлэгт, заагдсан эмнэлэгт үйлчилдэг энэ хачин системийг халмаар, бүр хэзээч тийм байгаагүй юм шиг төрөл арилжуулмаар санагдана. 
Хувийн эмнэлэгийн үйлчилгээ авсан бол, за яахав ээ эхлээд өөрөө төлбөрөө төлөг, тодорхой хугацааны дараа даатгалын газраас тэр төлбөрийг олгодог ч юм уу ямар ч хэлбэрийнх байж болно доо, нөгөө даатгуулаад байсныхаа ид шидийг үзэж байвал болоо биздээ.
Энд хүүхэд өвдсөн тохиолдолыг бичиж байгаа ч  хэрэв би өвдвөл яарсан үедээ улсын эмнэлэгийн үйлчилгээ авах гэхээсээ илүү хувийн эмнэлэг рүү л явах гэж үзнэ шүү дээ.
Учрыг нь хүн бүр мэдэж байгаа, улсын эмнэлэгт сайн эмчид үзүүлэх хүртлээ мааш их дамжлагатай, хугацаа их алдана.
Би сар бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 4%-ийг байнга тасралтгүй лав 7-8 жил төлсөөр байгаа, мэдээж түүнээс өмнө ч  зөндөө даатгуулж байсан. Би эрүүл мэндийн даатгалыг 12 жилийн өмнө хүүхэд гаргахдаа эдэлж байсан ба түүнээс хойш ашиглаж үзээгүй ч даатгуулсаар. Тэр хооронд би өвчин тусаагүй гэж хэлэхгүй, хаяа өвддөг байсан тэр бүрдээ хувийн эмнэлэгт очоод төлбөрөө өөрөө төлөөд байсан. Яахав, дандаа өвддөг хүн биш болохоор тийм ч их зардал гарч байгаагүй.
Тэгэхээр миний төлөөд байгаа 4 хувийн даатгалын хураамж хаашаа ороод байнаа? би тэр даатгалынхаа үр шимийг яаж бага боловч хүртэх вэ? 
Эмч, эмнэлэгийнхэн хүнд үйлчилгээ үзүүлээд, түүнд зарцуулсан төлбөрийг даатгалын газраас нэхэмжилж даатгуулагчид гаргуулж өгдөг системтэй бол зүгээр юм гэтэл, "миний дотор хүн" хн, эмч нар баахан худал үнэн баримт бүрдүүлээд даатгалын газраас  мөнгө авчихвал яах юм бэ? гэдэг байна ш дээ, нээрээ тийм эрдэл бас бий, яавал ч дээр юм болдоо. 
Ер нь над шиг даатгуулаад байгаа мөртлөө ямар ч үйлчилгээ аваагүй хүн  маш  их байгаа. Тэр хүмүүсийн мөнгийг юунд, яаж зарцуулж байгааг мэдмээр байна. 
"Таны даатгалын санд бий" гэсэн жижүүрийн хариултыг авахыг хүсэхгүй байна. 
Эсвэл ашиглахгүй байгаа бол миний даатгалын шимтгэлд хүү бодож өгөх хэрэгтэй биздээ. 


3 comments:

Gavaa Lkhava said...

ulsiin emneleg shat damjlaga ihtei bolood uilchluuleh hetsuu bolsonoos bish ug n daatgalaaraa uzuuleed l bdg ym. Bi barag 10 jiliin umnu daatgalaaraa hagalgaa hiilgd, 1 jil unegui emee avch uugd, hagalgaanii booltoo hagas jil unegui hiilgehcihdeg bsn. Bid uursuduu l sain huutsulduh heregtei l dee, huwiin emneleguud ch gsn daatgaliin sangas mungu avdiin gsn shdee. Irgedees tas nuudag blhs bish.

ZAYA said...

Гаваа Лхагва: Хүнд өвдвөл хувь хүн төлөхөд хэцүү, арай хөнгөн ханиад ч юм уу тиймэрхүү хөнгөн шинжтэйд зарцуулж байгаа хувь хүний төлбөрийг яах ёстой юм бэ? Тэгээд ханиад хүрлээ гээд улсын эмнэлэгт үзүүлэх гээд хэдэн өдрийн ажлаа алддаг ямар ч хүн байхгүй. Сайн хөөцөлдөх гэдэг чинь адармаатай, болдог ч юм шиг болдоггүй ч юм шиг замаар явмааргүй байна. Тодорхой, бас ойлгомжтой болгох хэрэгтэй.
Хувийн эмнэлэг нуудаг ч юмуу? үнэхээр тэднийг сангаас санхүүжүүлж байна уу бас л их бүрхэг байна.

Gavaa Lkhava said...

h tiimee, ulsiin emnelgeer uzuuleh hetsuu hetsuu. bi anh uvchinuu zugeer bulchirhai n tsochood havchihaj gej bodood, toogoo ch ugui, urhiin emnelegt uzuulsn yawaandaa arilchina Don't worry (ter ued dunguj urhiin emneleg baguulagdaj ehelj bsn ue) geheer toohgui jil shaham yawaad uvchinuu hundruulj blaa. Oyuutan bsn blhr udurjin nomiin sand hooltoi hoolgui suusr bgd yadargaand orood, bulchirhain suryee gedeg uvchin tussan bsn. Zuvhun hunii bulchirhaid ochij uvchluuldeg nyan bas bdiin bna lee, uruvssun bulchirhaigaa avhuulchd urhiin emnelgeer bichig awah gd ochihdoo helsen chini tiim uvchin bdiimuu gesii shdee, baga emch, tuunees hoish dahij urh orooguiee. Getel manai duu undr urhiin emnelegt ajilladag (niigmiin ajiltan), daatgal n orj irdeg l ym gsn ug n.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...