Monday, August 25, 2008

"Икэбана" амьд цэцгийн урлаг

Японы үндэсний өвөрмөгц урлаг болох "Икэбана" -гийн үзүүлэх сургалт 2008 оны 8 сарын 27-ны өдрийн 14 цагт Монгол-Японы төв дээр болох юм байна.
Икэбана гэдэг нь үгчлэн орчуулбал амьд цэцэг гэсэн утгатай бөгөөд эрт дээр цагаас өнөөг хүртэл Японд уламлагдан үлдсэн урлагийн нэг төрөл юмаа.
Тарьмал болон хээрийн цэцгээр гэр орон, ажлын газар, өөрөөр хэлбэл хүнд таатай мэдрэмж төрүүлэх зорилгоор өрөө тасалгааг чимдэг байна.
Тасдаж орхисон цэцэг хормын төдийд үхэж өнгөө алддаг бол икэбана болгон хийвэл харьцангуй урт хугацаанд таны өрөө тасалгааг цэцгийн тансаг үнэр, өнгөөрөө чимэж байдаг. Мэдээж хэдий орчим хугацаанд гоёмсог байдлаа хадгалах нь тухайн цэцгийн өөрийн онцлог шинжээс ихээхэн хамаардаг.
8 сарын 27-нд болох Икэбанагийн үзүүлэх сургалтыг Японы Нагояа хотын урлагийн их сургуулийг төгссөн Ёшида Хидэми гэдэг эмэгтэй хийх юм байна.
Та бүхийг өргөнөөр оролцохыг хүсье.

6 comments:

3apaa said...

очдог хэргээ. үнэ төлбөр?

ZAYA said...

Зараа: Үнэ төлбөргүй үзүүлэх сургалт гэсэн.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Япон хүүхнүүд нэг их нямбайлаад л хийгээд байгаа харагддаг. Нарийн учиртай юм байжээ

Дeстини said...

Ih saihan medeelel baina. Zuv archilgaatai tsetseg geriin ungu zus, uur amisgaliig shal uur bolgodog yum shig sanagddag. Manaid tom jijig 7 urgamal baidgiin zarim neg ni taazand hureh geed baina. Gesnees UB-n zarim alban baiguullaga tasalgaandaa tsetseg, mod tavih bolson ni taashaaltai.

Barimalch said...

Ikebana amarhan maygiin bas goo zui hogjuuldeg urlaga bh aa. Tsetseg urgamal elbegtei nohtsold l delgereh bolomjtoi urlaga bhaa. Neg hesgii n 30 gradus bas neg hesgii n 65 biluu 75 gradus neg hesgii n 90 gradus gej tsetsegnuudiig ongo alagluulj navch tsetsgee aytaihan holij tavihiig IKEBANA gemoi. he he

Mongol helnii durmiin todorhoiloltoor helhiig oroldov. he he

ZAYA said...

Бум-Эрдэнэ: Нарийн учиртай эд бололтой.
Дестини: Сүүлийн үед том албан газрууд цэцэг ургамал тарьдаг болж байгаа нь сайшаалтай. Икэбана бол тасалсан цэцгийн амид мэтээр арчлан таашал авах гоо зүйн урлаг юм билээ.
Бид нар цэцгийн нэр ч олигтой мэдэхгүй юм даа.
Барималч: Их нарийн юм заалгуулсан байна ш дээ. Тэр градус гээд байгаа чинь бут байлаа гэж бодоход бүгд дээшээгээ чиг босоо ургадаггүй ш дээ байгаль дээр. Янз бүрийн хэлбэр галбир, өнцөг гаргаж байдаг болохоор хийхдээ эхнийх нь арай босоодуу, даруугийнх нь бага багагаар налуулсаар өнцөг бариулж амьд байгалийн төрхийг илэрхийлж гаргана. Их гярхай байх хэрэгтэй юм билээ.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...