Монгол-Японы төв дээр энэ сарын 27-нд "Икэбана" хэмээх Японы уламжлалт цэцэг амилуулах урлагийн үзүүлэх сургалтанд хагас дутуу сууж үзлээ.
Бид хэн нэгнээс амьд цэцэг хүлээж аваад савтай усанд хийх зэргээр л арчилдаг бол икэбана хийвэл урт хугацаанд цэцгийн тансаг байдал алдагдахгүй таны өрөө тасалгааг чимэж байдаг юм байна.
Икэбанаг хийхэд чухал шаардлагатай хэрэгсэл бол "кэнзан" буюу хатгуур юм байна.
Эхлээд Ёшида багш өөрөө хийж үзүүлээд дараа нь сургалтанд оролцогчдоос сугалаагаар дөрөв дөрвөн хүн гарган бэлдсэн ширээнд суулган биечлэн хийлгүүлсэн тул амархан ч юм шиг санагдав.Икэбанаг хийхэд чухал шаардлагатай хэрэгсэл бол "кэнзан" буюу хатгуур юм байна.
Багшийн хийсэн бүтээлүүд. Сургалтанд оролцогчдын зургийг оруулав.
Цэцгээ ийнхүү амилуулан өрөөнд тавихад ойролцоогоор 7 хоног гоёмсог байдлаа хадгалдаг бөгөөд долоо хоногийн дараа хатуурт суулгасан цэцгээ сугалан авч, ишний үзүүрийг дахин ташуу зүсэн шинээр суулгахад дахин нэг долоо хоног амьдрах чадвартай юм гэнэ.
Гэхдээ Японы уламжлалт урлагт ордог болохоор энэ мэтийн бүдүүн тоймын тайлбараар бол хэн ч хийчих юм шиг мөртлөө тийм биш юм байна.
Икэбана нь дотроо олон олон урсгалуудтай бөгөөд, урсгал тус бүрүүд өөр өөрийн онцлогтой юм.
Мөн цэцгийн өөрийнх нь шинж чанараас хамаарч, зарим цэцэг сар орчим амилан тансаг байдлаа хадгалж байдаг бол зарим нь хагас өдрийн, 2 цагийн настай цэцэг ч байдаг.
Жишээлбэл: Очиябана буюу цайны цэцэг нь маш богинохон настай тул уг цэцгийг рестрон эсвэл гэртээ хүндтэй зочин ирэхэд тухайн зочинд тухайлан зориулж байна гэсэн утгаар икэбана болгон тавьдаг гэнэ. Зочин ч гэсэн тэр цэцгийн шинж чанарыг мэдэж байдаг тул зөвхөн намайг үйлчлүүлэх үед ийм цэцгээр гоёсон байна хэмээн үйлчилж буй хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг.
Гоо зүйн мэдрэмжтэй болгох, мөн цэцгээс маш олон төрлийн таатай мэдрэмжийг хүн хүлээж авах боломжтой энэ урлаг нь Япончуудын үндэсний соёл, урлаг, гоо зүйн салбар тул хүн бүр маш нарийн ойлголттой ажээ.
Анх икэбанаг Япон эрчүүд хийдэг байсан бол "Мэйжи ишин"-гээс (Мэйжи ишин гэдэг нь Мэйжигийн хувьсгал буюу 1868 он хойш) явандаа эмэгтэйчүүд суралцан хийсээр орчин үед эмэгтэйчүүд хийдэг болсон. Ялангуяа залуу эмэгтэйчүүд нөхөрт гарахаасаа нэг, хоёр жилийн өмнө икэбанагийн сургалтанд маш ихээр суудаг гэнэ.
Мөн дунд сургуулийн сургалтанд икэбанагийн сургалт орж байдаг болохоор үндэсний энэ урлагийг мэдэхгүй Япон хүн байхгүй юм.
Иймд гоо зүйн өндөр мэдрэмжтэй Япончуудад цэцэг бэлэглэхдээ сайн бодож байж өгөх нь зүйтэй болов уу. Хэрэв сайн мэдэхгүй бол өөрөөс нь асууж болно.

9 comments:
Sonin yumaa. Bi gedeg hun ceceg navchind halgaatai boldoggui nohor baigaa yumaa. Nadaar malluulsan ceceg neg ih udalgui hatchihdag yum. Tiim bolohoor ch ter uu iimerhuu yum uigagui orolddog ulsiig ih hundeldeg yumaa.
Хэрэгтэй мэдээлэл байна..Ажлын өдөр биш байсан бол очихгүй юу хэхэ..Тэр хатгадаг юмыг нь хаанаас авдийн болоо? Интернэтээс хичээлүүдийг нь харж байгаад хэзээ нэгэн цагт, магадгүй нөхөрт гарахаасаа өмнө сурчихвал зүгээр юм байна шүү..гэртээ гоё уур амьсгал оруулаал keke
Пийк: Би бас нэг сонирхдоггүй байснаа сүүлийн үед яагаад ч юм бэ? сонин сайхан санагддаг болоод байгаа юм.
Өнөржаргал: Зориулалтын хатгуур Японд зардаг гэсэн. Манай эндээс олдохгүй байх аа даа. Хатгуурын оронд гадуур цэцгийн дэлгүүрт хөрс зардаг юм байна лээ. Хатгуурын оронд хэрэглэж болно гэнэ.
Zaya egch saihan bichleg oruuljee, bi gej orond ni baij l nernees tsaash medehgui sh dee
End AquaGlobes gej yum reklamdah bolov. Hugshin humuus, esvel ih zavgui, esvel iish tiish aylalaar bainga yavdag humuust zugeer yumuu daa gej bodov. Aquglobes gej shilen lonh helberiin zuil baina. Tuund us hiigeed doosh haruulan tsetseg, urgamliinhaa hursund suulgaj orhih yum baina. Hursnuus yalgarsan huchilturugchiin daralttai duitseh hemjeenii us hurs uruu oroh tul tsestgee uuriin garaar togtmol uslah shaardlagagagui yum baina. Harin lonh dahi usaa ue ue hyanaj baih ni ee.
Tsoomii: Зүгээр ээ, Гэхдээ тэнд байгаа болохоор энд тэнд хийж тавьсанг харж л байгаа байлгүй дээ.
Дестини: Эзгүй байх үед хэрэгтэй л эд байна даа. Хөдөө явах болоод гэрт хүн үлдэхгүй үед цэцгээ яах гээд нэг асуудал болдог ш дээ.
Tsetseg tarina gedeg amar ajil bish ee tee..Ikebana zugeer yum bna aa
Zaya egchee urjigdar manai duureg deer ikebanagiin surgalt burtgej bna geheer ni burtguuleed orhiloo, duu ni tanii bichlegiig unshaad sonirhoj ehelj bgaa he he
Post a Comment