Friday, August 1, 2008

Дугуйн замын тухай бодол

Хэний засгийн газрын үед ч билээ? "Эрүүл аж төрөхөд чухал шаардлагатай явган хүний гүйлтийн зам, дугуйн зам, ногоон байгууламжийг хот төлөвлөлтийн чухал элемент болгон түүнд зориулагдах зам талбайг бусад зориулалтаар газрын зөвшөөрөл олгохыг хязгаарлана" гэсэн утга бүхий үг өгүүлбэр сонсоод дугуйн замтай болох юм байна гэж бодож байсан билээ.
Өнөөдрийн байдлаар хотод энэ дугуйн зам гэчихээр юм нүдэнд харагдахгүй байгаа ч машингүй өдөр гээчийг зохион байгуулж байгааг Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүхэн мэдэх биз ээ.
Гэтэл өмнөд хөрш маань бүүр "Дугуйн вант улс" гэдэг цол гуншинтай, 70, 80-аад оны үед бол Хятадын иргэд ажилдаа унадаг дугуйг өргөнөөр ашиглаж байжээ. Өнөөдөр тэд, дэлхийн унадаг дугуйн үйлдвэрлэлийн 60 хувь, дотоодын боруулалтаараа дэлхийд толгойлож байна. Энэ тоо нь "Дугуйн вант улс" хэмээх эрхэм цолыг нь батлах баримт болдог ажээ.

(Бээжингийн гудамж, дугуй хөлслөх газар ч харагдаж байсан. Энэ хавар авсан зураг)Харин өнөөдөр Хятадууд дугуйг сонгох нь харьцангуй багасаж бусад төрлийн тээврийн хэрэгслийг илүү сонгодог болсон хэдий ч Бээжингийн төвдөө ч дугуйг унаж л байдаг юм билээ.
Хятадад дугуйг өргөн хэрэглэж ирсэн юм чинь манайхан ч гэсэн яагаад болдоггүй юм болоо? Ялангуяа энэ автозамын түгжээ, агаарын бохирдол гаарч байгаа өнөө үед их л хэрэгтэй санагдах юм.
Бид ч бас бэлэн юманд дуртай юм болохоороо засаг төрөө дугуйн замтай болгоод өгнө гэж горьдоод л... Засаг төр маань "мог шог" гээд л нэг иймэрхүү байх шив.
Гэхдээ "Санаж явахад бүтнэ" гэдэг ардын мэргэн үг байдаг болохоор удахгүй дугуйн замтай болно гэж найдаж байна даа.

5 comments:

саарал said...

manaihnii gants boldoggui yum chine hulgai shuu dee, ternees bish...!

hikari said...

яг үнэн, дугуйг өдөр тутам хэрэглдэг болох хэрэгтэй байгаамаа. Яахав өвөл жаахан хэцүүдэлтэймдаа. тэрнээс биш болохгүй гэх газаргүй лдэ.
Япон Хятадад бол өвөл нь нэг их тэсгэм биш болохоор бас гайгүй. Монголд болохоор юм хум нь хагартал хөлддөгийм билээ.
хулгайг зохицуулж болох байхаа.

ZAYA said...

Саарал: Хулгайн асуудал ч яах аргагүй байгаад байгаа юм шүү. Хулгайчгүй болтол бас их асуудал шийдэгдсэн байх биз ээ.
Хикари: Өдөр тутам хэрэглэх гэдэг зөв санаа шүү.
Санаа байвал өвөл ч гэсэн унах боломж байгаа л байх даа.

tumee 33 said...

ene dood taliin Mongol shiltgeenii 2 zurag chiny ih sonin goyo haragdaj bna aa

Дeстини said...

Dugui tedendee yalt ch ugui ashigtai unaa. Ted bas uursdiin gesen zamtai. Bidnii huvid bol ehleed mashin zam urgusuj, esvel shineer tavij tugjreliig zohitsuulah shaardlagatai baina. UB-n zamd dugui unaad bitgii hel mashin bariad yavahad tuvegtei bna.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...