Дэлхий дээр 3 төрлийн хүдэр байдгаас Монгол оронд Баданга хүдэр гэсэн төрөл нь байдаг.
Хүдэр нь өмнөд, зүүн, баруун өмнөд Азийн 10 гаруй улсад тархсан байна. Хүдэр эвэргүй, эр нь соёотой байдаг. 1 метр орчим өндөр, сэрвээгээрээ 60 см орчим өндөр. Эрийг нь гирээ, эмийг нь гирэгэ гэдэг. Гирэгэ нь голдуу нэг, ховор тохиолдолд ихэр янзага гаргадаг.
Хүдэр нь заар гэдэг анхилам сайхан үнэртэй төрснийхөө төлөө замбуулинд амьдрах тоо нь эрс цөөрч байгаа юм. Заар нь зөвхөн эр хүдэрт байдаг тул сувдаг сэтгэлтнүүд ашиг олох зорилгоор их хэмжээгээр агнах болжээ.
Америкийн Траффикийн судалгааны дүнгээс үзвэл Америкийн том том худалдааны төвүүдэд хүдрийн заар ашигласан бүтээгдэхүүн худалдаалагдах нь элбэгшиж байгаа гэнэ. Эдгээр бүтээгдэхүүний гарал үүсэл нь голдуу Хятадаас байдаг гэнэ.
Манайд хаяа зар сонсож байхад “Хүдрийн заар авна” гэсэн зар байдаг нь нууц биш юм. Хулгайн агналтаас үүдэлтэй тул баданга хүдрийн эр эмийн харьцаа алдагдаж саяхан Хөвсгөл Соёны уулсад /Хөвсгөл аймгийн нэлээн хэдэн сум багтсан байсан/ явуулсан судалгаагаар дөнгөж 300 гаруйхан эр баданга хүдэр буй аж. Гэхдээ энэ тоо нь Монголд байгаа бүх эр баданга хүдрийн тоо биш юм. 1985 онд явуулсан судалгаагаар Монголд 44,000 баданга хүдэр байсан бол, зах зээлийн нийгэмд шилжих үеэс хойш 30,000 хол давсан хүдрийн заар Дорно дахины эмчилгээнд зориулагдахаар урд хилийг давжээ. Одоогоор Монголд тархсан нутгийг бүрэн хамарсан судалгаа хийгдээгүй байгаа юм байна.
Байгаль орчны яамнаас баданга хүдрийг хамгаалах түүнийг өсгөхөд зориулан хөрөнгө төсөв, хэрхэн өсгөх төлөвлөгөө гаргаасай хэмээн хүсэж байна.
Алтайн зарим уулс, Хангай хөвсгөл, Хан хөхийд тархсан байсан бол Хан хөхийд бүрэн устсан гэнэ. Байгаль орчин хамгаалахад тухайн орон нутгийн ард иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой учраас хэн бүхэн хулгайн агналт зэрэгтэй идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Ард иргэдэд үүнийг ухуулан таниулж ойлгоход төрийн оролцоо шаардлагатай гэж бодож байна.
Телевизийн “Боловсрол” сувгаар өгсөн мэдээллийг сийрүүлэн бичлээ.
5 comments:
Хэхэ эхлээд ашигт малтмал, чулуу мулуу юм байх гэж бодсон чинь сүүлдээ амьтан болоод явчлаа kkk...ийм нэртэй амьтан байдгийг анх удаа сонсож байна хэхэ
Hudriin zaar gej zunduu sonsoj baisan ch yag unendee sain meddeggui baijee.
Ene too tolgoi ni tsuuruud baigaa amitan darhan tsaaztai bolov uu? Ugui bol tiim bolgoh yumsan daa. Bur alga bolchih vii dee.
Өнөржаргал: Үрэгдэж байгаа байгаль бүхэн хүний буруутай үйл ажиллагаанаас их болдог. Тоо нь цөөрөөд аюултай нөхцөлд ирэхээр нь одоо ярьдаг болоод байгаа юм.
Ганаа бж: Дархан цаазтай, улаан номонд орсон амьтан.
Hudriin zaar yamarhuu unertei baidag ve? Ert deer emee nariinhaa hereglej baisan unertei usnii uneriig sain medehgui baina. he he zuvhun unertnii zoruilaltaas oor yumand heregledeggui bsn bha?
Барималч: Их үнэтэй болоод ингэж амархан ховордсон юм байлгүй дээ.
Заарыг нь хэрэглэх л зорилгоор их алагдсан гэнэ лээ. Үнэр нь анхилам үнэртэй гэсэн.
Post a Comment