Thursday, March 27, 2008

Дахиад нэг барилга байгууламж танилцуулъя

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар "Зүүн дөрвөн зам" "Баруун дөрвөн зам" "Гэсэр сүмийн уулзвар" болон хуучнаар " Тээвэрчдийн гудамж"-н 8,4 км замын барилгын ажлыг 2003 онд "Улаанбаатар хотын авто замыг сайжруулах" төслөөр барьж дуусгасан юм. Уг авто зам болон уулзварууд нь борооны ус зайлуулах байгууламжтай бөгөөд мөн гудамжны гэрэлтүүлэг, замын хөдөлгөөн зохицуулах гэрэл дохиог шинэчлэн угсарсан. Гэсэр сүмийн уулзварын авто замын барилгын ажил дуусах үе шатын зураг
Хуучнаар Тээвэрчдийн гудамж, одоогийн "Нарны зам" гудамжийн баруун талыг Энхтайвны гүүрэн дээрээс авсан зураг.
Хүний гараар бүтээсэн, (хөрөнгө нь хаанаас гарсан нь хамаагүй) альваа нэг байгууламжийг зөв зохистой, зориулалтаар нь хэрэглэж сурцгаая.
Жич: Энэ зургуудыг би өөрөө авч байгаагүй, ажлын тайланд ашиглаж байсан гэрэл зураг.

17 comments:

Tsoomii said...

Dahiad l bayarlalaa gehees yahav dee huu, heleed yahav bidnii munguur butsen bish geed haa hamaagui ashiglaad baival yu boloh bilee dee, ugui er ni yum buhend chin setgeleesee handaj baival gej...

byambaa said...

teh, manaihan yumiig arig gamtai edleh gesen oilgolt baihgui boltson yum shig. tegsen hernee uls orniihoo yaduug gaihdag, hugjiltei ornii humuus ni ehleed hiisen buteesen yumaa arig gamtai edelj hereglej bj l hugjiltei bh yum bna shdee tee.

бж said...

Zaya neeree dandaa goyo goyo zurag oruulj setgel gegelzuulj baidag yum shuu. Tomruulj ireed l harlaa. Saihan bainaa, Ulaanbaataraa harahad.
Yalanguya ter dood taliinh ni zurag, Enh taivnii guuren deerees avsan bololtoi. Ter guureer uragshaa bainga alhdag baisan, yag ingej haragddag baij bilee.
Hiij buteesen yumiig hairlaj hamgaalah tal deer manaihan neg tiimerhuu handdag ni setgel uvtguud baidag yum. Odoo gehdee arai l miarchihaagui baigaa biz dee?

Barimalch said...

Buteen baiguulaltiin goy medee baina.

Neg yumnaas harsan zam 1km n 1 say $ baidag geed baisan, ter chine baruunii standart l biz manaid bol hed dahin hyamd baih uchirtai biz dee? shoroo, busad material, ajliin hols n barag 10-20 dahin dooguur unetei yum chine hyamd baih yostoi baih getel yalanguya UB-d barigdsan zamuudiig barag 1km-iig 1 say $ garui-aar barisan geluu?

ganga said...

Geseriin ter uulzvart osol ikh gardag baisan. Odoo goyo bolood gaigui boloo biz ee. saihan haragdaj baina.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Нээрээ энэ уудзваруудыг барихаас өмнөхөн уулзвар болгон дээр 2хүн ширээ тавьж суучихаад машин тоолоод байгаа юмуу гэмээр янзтай харагддагсан. Тэд чухам юу судалж байсан юм бол? Анхандаа шинэ уулзвар нэг л их өндөр хашлагатай эвгүй юм шиг санагдаж байснаа сүүлдээ түүгээр гарах юмсан гэж бодогдохоор болж билээ

ZAYA said...

Цолмон: Баярлалаа. Сэтгэлээсээ хандах гэж хэлэхэд их учир байнаа.
Бямбаа: Хайрлаж хамгаалж байна гээд ашиглаж чадахгүй байх бас муу тал. Зориулалтаар нь зөв ашиглах ёстой. Жишээ нь энэ "Нарны зам"-д ослын зогсолтоос өөр зогсолтгүй байх газрууд их байгаа. Гэтэл зөрчөөд машинаа зогсоож хаячихаад байхаар нөгөө замын хиймэл түгжрээ үүсдэг.
Ганаа: Санаа зоволтгүй ээ. өнгөрсөн жил Амгалан - Батоникт барьсан зам одоо нураад унаж байна. Тэрийг бодвол ч одоо сайхнаараа...
Барималч: 1м2-н үнэ гэж гарна л даа. Манайхан ус зайлуулах байгууламж газар доогуур явдаг болохоор сайн мэддэггүй, асфальт бетон хучилтын дайны үнэтэй эд бол ус зайлуулах байгууламж. Бас энэ чинь "Сэлбийн доод гүүр" -г барьсан юм байна.
Технолгийн дагуу, норм стандартаар барьхад наад үнэ чинь багацаатай. Тийм үнэтэй юм шүү гэж бодохоор хайрлаж, зөв хэрэглээсэй.
Ганга: Нээрээ их осол гардаг байж билээ. Одоо гайгүй болсон
Бум-Эрдэнэ: Аан тэр тоолохыг чинь Авто замын хөдөлгөөний эрчмийг тоолж байгаа нь тэр. Тэр замаар 1 цагт хэдэн машин, ямар төрлийн /даацтай машин/ өнгөрч байгаагаас хамаарч ямар зам, хэдэн авах ангитай байхыг нь төлөвлөдөг юм.
1 явах анги нь нэг авто машины явах ёстой өргөний норм хэмжээг /3 м / тогтоодог чухал судалгаа л даа.

Arsun said...

Narny zam neeree saihan zam bolson shuu. Manaihan zam yaj tawidag argyg suraad awch boldoggui yum baihdaa, owon towontoi yum hiichiheed gologdood baih yum.

ZAYA said...

Арсун: Нарны замын асфальт хучилтыг монгол ажилчид хийсэн юм ш дээ.
Хамгийн гол нь талбайн зохион байгуулалт, ажлын график, чанарын хяналт нь Япон маягаар явсан.
Манай Монгол ажилчдын хувьд бол сайхан зам тавих чадвар байгаа, хамгийн гол нь ажлын зохион байгуулалт, чанарын хяналтын системд нь гажуудал байгаа болов уу.

Зүүдний тэмдэглэл said...

uu saihan saihan haragdaj baina shuu, bayarlalaa. Neg ch bolson gaigui yum hiigdej baigaa l yum baina.
USA-d hurdnii zamiinhaa dood suuriig armaturiin tumur zangidaj baigaad barag 60sm beton tsutgaj hiij baihiig harsan, tegeed deer ni hoyor gurvan turliin huchlaga hiih yum. Neg tegej hiisen zam chini nasan turshiin yum boloh ni argagui l dee. Tegeed yamar hurdan hiideg yum be, hedheen shar huvtsastai humuus l zogsoj baigaa haragddag, dor ni hiichikh yum, udur shunugui heden eeljeer ajilladag baih, huchlagiig ni harin erduu gants shuniin dotor 10 mile zamiin huchlagiig solichikhdog yum bilee. oroi ajlaas irehed huulaad ehelj baisan zam, ugluu ni shiv shinehen tsagaan zuraastai tolilzood l, narnii gerel oigood l uramtai yum bilee. USA-giin niit avto zamiin urt hed gelee, uhaan aldaj unamaar too helj baisan, talbai ni barag neg mujiin nutag devsgertei tentsene ch geluu. Ter ikh zamiin yadahdaa 200-nii negiig ni MGL-d tavihad l bolhcikhno l doo
Manaid zam yaj baridag tuuhiig negentee nudeeree harsan, yarival hun unemshimeergui ee, odoo erkh bish gaigui bolj baigaa bailgui, gol ni Zayagiin heldegeer zohion baiguulalt, hariutslaga baihgui, yaval heden yum dundaas ni unagah ve gesen neg bodol ni turuulchikheed yavall sain zam hiih ve gedgee er boddogui ch yum shig, za yahav ee, ochij baigaad he he...
Zaya maani ingehed Zam buteen baiguulalt taliin hun yum aa daa

artagnan- артаньян said...

Хөөх манай нийслэл чинь цэвэрхээн хөөрхөн харагдаж байшд. Гэсрийн зам ийм гоё болциймуу? Гоё харагдаад байна уу?

artagnan- артаньян said...

Улсуудын сэтгэгдлийг уншсан чинь хэл загатнаад байхын, энэ хаварыг уу. Тэр юмаа эвддэг чинь минийхээр бол одоо гайгүй болсон санагддаг. Хуучин бол хайс хашлага, замын гэрэл чийдэн хэзээ ч удаан тэсдэггүй байсан, одоо бол байж л байдаг болсон байлээ. Арсун ахын хэлдэг овон товон чинь замаа барьж дууссан хойно үүсдэг байхаа тээ. Манай цаг агаар магаар бас нөлөөлдөг байхоо. Жолооны хүүрсийн багш маань хэлж байсан юм, тэр шингэн асфальт чин 80 ч гэлүү нэг тямпртууртэй байх ёстой гэнэ лээ, тэгээд манайх бол яг тэр тямпртуурт нь ацарч асгаж чадахгүйгээс болж бас замын бат бөхөд их нөлөөлдөг гэж байсан.

david santos said...

Hello, Zaya!
Excellent pictures!
Thank you.


To avoid such a tragedy happening again, and for the salvation of our children, we are doing a worldwide campaign, displaying the image of NURIN JAZLIN JAZIMIN in blogs all over the world on 25th April 2008. Let's not forget NURIN JAZLIN.

ZAYA said...

Зүүдний тэмдэглэл:
АНУ-д зам сайхан байдаг байх. Дэд бүтцийн гол салбарын нэг нь автозам. Бусад салбараа, ард иргэдийн амьдралаа сайжруулъя хөгжүүлье гэвэл дэд бүтцийн хөгжлийг зайлшгүй хийх ёстой. Ямар ч улсын дэд бүтцийг төрөөс нь хариуцдаг.
Хөдөөгүүр зам барьж байгаа нөхдүүд ноднин хийж дуусгалгүй өвөлтэй золгосон. Замын санд мөнгө байгаа. Харин манай замын компаниуд барьж дийлэхгүй байгаа гэнэ. Нэг хэсэг мөнгө байвал барина гээд байдаг хүмүүс чинь, "мөнгө байна хий" гэхээр бас чадахгүй байгаа нь замын компаниудын чадвартай холбоотой.
Нэг онигоо яръяа.
Шинэ зам ашиглалтанд өгөх улсын комиссын гишүүд шинэ барьсан замыг шалгахаар очтол нарийхан "жим" байх юм гэнэ.
- Комисс: Энэ чинь 2 машин зөрөх өргөн зам байх ёстой яагаад ийм болчихов? гэсэн чинь
Хятад ажилтан хариулж байна гэнэ
- Энэ талын өргөнийг танай дарга авбаа, тэр талын өргөнөөс нь манай дарга авбаа... гэж хариулсан гэжийгаа. Зузаанаас нь өөрсдөө идсэн гэсэн үг...
Би яг замын мэргэжлийн хүн бишээ, гэхдээ хийсэн ажлаасаа хамгийн их сэтгэлээ зориулж, бас өөрөө их юм сурж хийсэн ажил гэвэл энэ "Нарны зам" з уулзвар, "Сэлбийн доод гүүр"-ний ажил. Одоо даан ч хөндийрчихөөд байна.
Гэхдээ бусад ажлаа ч гэсэн би хэзээч голж явсангүй, хээр хөдөө, гадаа талбай гээд эмэгтэй хүнд ахадсан ажлын талбарт оролцдог. Цаашид ч гэсэн гол дүрд мэдээж биш, туслах дүрдээ тоглоод оролцоно гэж бодож байгаа.
артаньян:
Автозамын барилгын ажилд норм дүрмийг баримтлах ёстой. Гадаа агаарын температур +5 градусаас дээш дулаан үед асфальт хучилтыг хийх ёстой. Тэр нормыг мөрдөхгүй байгаа замууд хучилтууд хамгийн түрүүнд хуураад унадаг юм.
Хэт өндөр температуртай асфальт хольц үйлдвэрээс гаргавал, гол түүхий эд болох битум нь шатаад, барьцалдуудах чанар нь унах гэх мэтээр яриад байвал замын ажилд олон олон мөрдөх ёстой стандарт бий. Монгол технологид мэдэхгүй биш, мэднэ гагцхүү хэнэггүй гэх юм уу хаашаа юм, барьж байгаа замд тавих чанарын хяналтын гажуудал байхгүй юу даа.

Arsun said...

Tiimee hyanaltyn sistem chuhal, tend shudarga humuus ajillaasai.
Shine bichleg oruullaa, sonirhono uu.

ZAYA said...

Шинэ бичлэг орж уншнаа.
Хэл өгсөнд баярлалаа.

БЭ said...

odoo ene zamyn gol dahi esvel zamyn hajuugiin saaral saaral shoroonuudiig nogoon zulgeer solichihvol baruunaas duthaargui goy haragdaj baina.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...