Saturday, March 1, 2008

Хотын дулаан хангамжийн ирээдүй

Японы санхүүгийн жил 3 сард дуусахтай холбоотойгоор манай ажил цагаан сарын дараа ихэсдэг юм л даа. Ачаалал ихсээд ажлаа дийлэхгүй нь үү дээ гэж ч бодов. Ямар ч байсан 3 сарын дундуур гэхэд овоороод байгаа ажлаа дуусгана гэж төлөвлөөд байгаа. Гадуур хөөцөлдөх ажилтай байхдаа бас ч хоосонгүй ээ. Блог найз нартаа хуучилах ярианы сэдэв бодож л явлаа.

Улаанбаатар Дулааны Сүлжээ Хувьцаат Компани дээр ажлаар очлоо. Хэрэглэгчийг хүлээн авах цэгт нь орвол өөдөөс нэгэн самбар угтаж байна. Урьд нь тэр самбар байхгүй байсан юм л даа.

Сүүлийн үед хүний амнаас сонсож, сонингоос уншиж байсан зүйлийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гээд зорилгоо болгон ажиллаж байгаа дулааны инженер техникийн ажилтан болон бусад албан хаагчдад баярлав. За үг олдож үхэр холдох нь.

Самбар дээрх үгсийг сийрүүлбэл:

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэтийн төлөв

2010-2015 онд Найрамдал зуслангийн орчимд 50.0 Гкал/цаг дулааныг холбож хангах гэсэн байв. Найрамдал зуслангийн наад тал одоогоор ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа бөгөөд өнгөрсөн хавраас эхлэн дулаан болон инженерийн шугам хоолойг татаж байхыг харсан болохоор за ямар ч байсан төлөвлөгдөж байгаа юм байна гэж бодов.

2015-2020 онд 22-н товчоо орчимд 60.0Гкал/цаг дулааныг, 2010-2015 онд Нисэх Яармаг орчимд 80.0 Гкал/цаг дулааныг, 2008-2010 онд Стадион орчимд 60.0 Гкал/цаг дулааны хэрэглээг холбоно гэж бичжээ. Сайхан л санагдав. Өдрөөс өдөрт дулааны хэрэглээ нэмэгдэж байгаа манай хотод энэ ч бага санагдаж байтал уг самбарын хамгийн доор “Өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангахын тулд 2020 оны түвшинд дулааны 5 дахь эх үүсвэрийг ашиглалтанд оруулна” гэсэн байв. Гэхдээ 2020 гэдэг маань хол санагдаж байлаа.

Хэд хоногийн өмнө хотын тамгийн газар ажлаар очтол миний уулзах албан хаагч эгч “Дулааны 5-р цахилгаан станцын газрын асуудлаар хуралд явах гээд байна дараа бол” гэж буцаагдсанаа санав. Ямар ч байсан 5-р цахилгаан станцын ажил бодит ажил болж байгаа юм байна.

Одоогийн байгаа хэрэглээнээс 2020 он гэхэд хэрэглээ 30 хувь өсөх нь ээ.

Дулааны 5 дахь эх үүсвэрийн хувьд хотоос баруун захад 22-н товчоо орчим гэсэн нэг санал эсвэл Баянзүрхийн товчоо орчмын хотын зүүн талд гэсэн хэд хэдэн хувилбар байгаа гэнэ лээ. Бушуухан хувилбараа шийдээд ажлаа эхлээсэй дээ. Зөндөө л гадна дотны хүмүүсээр алтаа ухууллаа. Ганц станц барих хөрөнгө далд хийсэн болов уу? Энэ засгийн газар гэж бодоод Заяа гацав. Гэхдээ УБДС ХК-ны ханан дээр биччихсэн байгаа юм чинь хөрөнгө нь давхар шийдэгдээд л явж байгаа байлгүй дээ.

Бидний хүсэл биелэж, удахгүй 5 дахь дулааны эх үүсвэр ашиглалтанд орох болтугай.

13 comments:

Oogii said...

Аан за за. Тэгвэл манай Найрамдалын тэнд баригдах ШУИТС-ийн хотхонд удахгүй цахилгаан, дулааны сүлжээ орох юм байна даа

peakfinder said...

Dulaan hangamj manaid chuhal asuudal shuu dee. Sanaa zovohgui naidvartai eh uusver bii bolbol ashtai yu.

ZAYA said...

Оогий: Найрамдал зуслангийн наана Гандирсын хороолол гэж баригдах юм гэсэн. Одоогоор бол хашаа л байгаа.
пийк: Манайх чинь өвөлдөө хүйтэн болохоор халаалтын зардал гэж нүсэр юм салахгүй юм даа.

tumee 33 said...

Sain uu,

Ded butetsiin hugjil gedeg ih yumiig shiiddeg yum bna aa.Yamar ch baisan Japanii ded butetsiig harahad ...
Manai tusuviin zohitsuulalt, zartsuulalt yamar yanztai baidagiig medehgui l dee...Sayahan endehiin zuragtaar UB-giin ger horoolliin tuhai garaad... hunii(hotiin amidraliin) naad zahiiin heregtsee(tsever bohir us, dulaan, tsahilgaan geed ,,tehniciin shugam suljee hangaltgui, zarim gazraa bur baihgui)-g hangagdaagui...ih l bachuurmaar sanagdsan. Hotiin tuvd Hilton ch geluu tom hotel barigdaj baigaa suragtai bsan, zahiin horoolliin tsever bohiriinhoo asuudal nen terguund bmaar yum,tee.

ZAYA said...

Сайн, сайн уу?
Дэд бүтэц гэдэгт их олон юм оруулах юмдаа. Дэд бүтцийн хөгжлийг улс өөрөөр хэлбэл засгийн газар хариуцах хэрэгтэй л дээ.
Төсөв бол мөнгөтэй болж байгаа гэсэн. Харин тэр гэр хорооллыг шугамжуулах ажил сайн хийгдвэл их олон асуудал цэгцрэх гээд байнаа. Утаа багасах гэх мэт...
Хамгийн бол зөв бодлого, төрийн зохицуулалт хэрэгтэй байна.

Barimalch said...

Uneheer hangalttai tsahilgaan stants, zam tavigdchihval onoo moroodood baidag mashinii uildver computeriin uildveruud n barigdaad ehleh baih l daa.

Sayhan troleibus uildverleed Kazahstan ruu gargana gej baisan teheer Zaya tanii ajil bol mash mundag ireeduin ogoojtei n haragdaj baina daa.

Арсун said...

Horin on ch hol bainadoo.
Orguigees oroitson ni deer l dee.
Buhel buten uulyg mini hormyn dotor hooson hongio bolgood hayaj baihad.

3apaa said...

Хө энэ хүүхэн маань амьд байсын байштаа. Тэгээл мань мэтийгээ үнсэнд хаясан шалз шиг хаячихаал айн! Таг чиг болоол...

Destiny said...

Manai odoo ajillaj baigaa stansiudiin zasvar selbegee gej ih hetsuu suil baidag gej sonsson. Ali ertnii orosuud bariad ugsun. Zarim zuiliig solyo gehleer Oros ah ch uursduu teriigee uildverlehee bolison baidag yum baih. Tegehleer odoogiin shine stance -ee nileen holiig harj bosgoosoi bilee. Deerees ni naidvartai ajillagaa hangah gej surhii yum baidag baih aa.

Ганаа_бж said...

Shine stants barih ni hamgiin zuv shiidel baihaa. Huchin chadliin huvid gaigui yum bolj chadval...

Болорхон said...

Өө за их сайхан мэдээ сонслоо шүү. 5-р цахилгаан станц баригдах тухай одоо л сонслоо. Хот улам тал тал тийшээ тэлж, барилга байгууламж ялангуяа шинэ орон сууцнууд энд тэндгүй ихээр баригдаж байгаа энэ үед дулаан цахилгааныг шийдэх асуудал тэр хэмжээгээр ундарч гарч ирнэ. Хуучин хэдэн станц нь хуучин хотоо чүү ай хангадаг юм чинь хотжилтын энэ хүчтэй шуурганд хамгийн нэн тэргүүний хэрэгтэй зүйл шинээр цахилгаан станц барих асуудал яг мөн. Харин хугацаа нь хэтэрхий урт юм 5 жилийн дотор ашиглалтанд оруулж болдоггүй юм байхдаа гэж санаснаараа зүтгэвэл яана.

artagnan- артаньян said...

Төрд хэрэгтэй зайран гэгчээр энэ Заяа чинь түмний төлөө бас бодож явдаг байх нь ээ. Сайхан юм бичжээ.

ZAYA said...

Барималч: Машин... Сайхан санаа шүү. Үйлдвэрлэл хөгжихөд хүн ам бас чухал үзүүлэлт болдог юм гэсэн.
Манайхан саяхан тролейбус үйлдвэрлэлээ гээд зурагт радиогоор гарч байсан...
Арсун: Хол юм шиг мөртлөө хийгээд ирэхээр дороо л хугацаа нь болчихдог юм даа. Анх 5 жилийн төсөл гээд л ажилд орж байсан, одоо дуусчихаад дахиад шинээр эхэлчихээд байх юм даа.
Зараа: Амьд байлгүй яахав. Зараа ахынхаар бол өдөр болгон шахуу л орж, босгыг тань элээж байгаа гэдгээ хэлье.
Destiny: Орос ах нар үйлдвэрлэхээ больсон юмыг нь энд нь "монголчилдог" биз. Тэгээд барахгүй бол актлах...
Тэр асуудлууд уурхайнууд дээр ч гардаг.
Ганаа бж: Харин тийм дээ. Инженер хүн л хүний хэрэглээг хийдэг болохоор инженер хүмүүсийг хайрламаар...
Болорхон: Хугацааг нь хурдан болгоё гэхээсээ илүүтэйгээр хүчин чадал, хөрөнгө оруулалтаа зөв шийдэх нь их чухал шүү.
artagnan-артаньян: Хэхэ зайран байхдаа ч яахав дээ.
Танайхаар орж марсайталаа инээж, стрессээ тайлдаг болоод байгаа шүү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...