Засгийн газраас 40,000 айлын орон сууц барих хөтөлбөр гаргаад хэдэн жил болж байгааг хүн бүхэн мэднэ.
Энэ олон орон сууцны ихэнх нь Улаанбаатарт баригдах юм гэсэн. Сайхан мэдээ боловч энэ нь бодит биелэлээ олох үлгэр мөн үү? гэдэгт асуудал байгаа юм шиг санагдлаа.
Одоогийн манай мөрдөж байгаа /мөрдөнө гэж гаргасан бичигт/ журам заалтанд барилга барих гэж байгаа бол цэвэр, бохир ус, цахилгаан тэжээлийн холболт, халаалт болон ахуйн хэрэгцээний халуун усны холболтыг төлөвлөн хийхдээ тухайн инженерийн шугам сүлжээний төв байгууллагаас "Техникийн нөхцөл" -ийг гаруулан авч, түүний дагуу зураг төслийг гүйцэтгэн холбогдох газруудаас зөвшөөрөл /монголоор виз гэдэг/ авч хянуулдаг. Энэ бүхнийг ингээд үгээр илэрхийлэхэд хялбар боловч бодит амьдрал дээр бол ихээхэн саад бэрхшээлийг туулна.
Одоогийн ашиглаж байгаа шугам сүлжээнүүд нилээд хуучирсан бас хүчин чадал бага тул тэр 40,000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжих хэр магадлалтай байдаг юм болдоо?
Гэтэл өнөөдрийн бодит амьдрал дээр 4 давхар 4500 м3 орчим багтаамжтай барилгын халаалтыг холбуулахад ямар их хүндрэл учирч байгааг өөрийн биеэр мэдэрлээ. Бүх зүйл нь хууль, дүрмийн дагуу Техникийн нөхцөлд заагдсан цэгээс холболтоо авч байгаа ч халаалт хүссэн температурт ирэхгүй зовоох юм.
40,000 айл орон сууцтай болгох хөтөлбөр гаргаж байхын оронд цэвэр, бохир усны холболт, цахилгаан, халаалтыг холбох эх үүсвэр болох станцыг төлөвлөх зайлшгүй шаардлагатай гэж бодов.
Бас төв бохирын систем гэж хоцрогдож орхисон нэг хэцүү юм бий. Бохир нийлүүлж, цэвэрлэх төхөөрөмж нь хүчин чадал нь хүрэхгүй, тоног төхөөрөмж нь хуучираад байхад дээр нь шинэ шинэ барилга бариад л...
Ингээд бодохоор ус, дулаан, цахилгаан хангамж нь бүрдэхгүй бол 40,000 айлын орон сууцны барилга гэж мянга яриад яах билээ.
Харин өнгөрсөн жил Найрамдал зуслангийн урдуур, Налайх явах замын дагуу төвийн дулааны шугам татах ажил эхэлсэн билээ. 40,000 айлын барилгыг дагаад бусад нийтийн үйлчилгээ /сургууль, эмнэлэг, үйлчилгээний төв/ энэ бүхнийг оруулахаар хүчин чадлын асуудал хүндрэлтэй санагддаг юм.
Зорилт болгоод ажиллаж байгаа болохоор саад бэрхшээлүүд хамт шийдэгдээд явж байгаа биз гэж боддог байтал 4500 м3 хэмжээтэй барилгыг хүлээлгэн өгөхөд дулаан техникийн бүх шаардлагыг биелүүлсэн байтал хамгийн сүүлд дулаан өгөх газраас "...техникийн хүчин чадал хүрэхгүй тул холбох боломжгүй" гэсэн албан бичиг хүлээж аваад, арай л ... цааш нь бичихээс дургүй хүрмээр... Сүүлийн үед миний завгүй гэж хашхирах болсон шалтгаан маань ердөө л энэ.
Ганцаараа ажил хийгээгүй юм болохоор дээш доош нь өдтэй бичгийг илгээж, албан тушаалтны хаалгыг сахисны хүчинд халаалтын холболтоо хийлгэв. Гэвч халахгүй бол яанадаа гэсэн бодол толгойд эргэлдсээр. Халаалт өгсөн газар нь энэ зун өргөтгөл хийх юм гэсэн. Уг нь ноднин хийх ёстой байсан ажлыг хийгээгүйн улмаас хүндрэл үүссэн юм билээ.
Завгүй байснаа цөөн үгээр илэрхийлье гэж бодож байсан чинь хаа хамаагүй засгийн газрын хөтөлбөрөөс эхлээд бурчихсан байх юмаа. Уучилаарай.
Анхаарал тавьсан та бүхэнд их баярлалаа.

3 comments:
Minii medeheer bol oron suutsnii neg horoolliig Yarmagiin urd denj deer barih tuluvluguu baisan. Nariin zuilsiig ni sain sanadaggui, yamar ch baisan 2 tsahilgaan stance-n dund bolohoor bairshil ih zuv gesen neg variant baisan, nuguu ni bolohoor uuriin gesen uuriin zuuhtai ch biluu, yamar ch baisan neg uvurmuts shiideltei yum yarigddag baisan.
Manaid neg tiim cogc bodlogo dutaad baih shig. Chinii tavij baigaa asuudal yah argagui zov. Nogoo talaar toviin systemd naidaj baihaar oirhon hudagtai l bol halaalt haluun usnii asuudal shiidegdej bolno l doo. Bohir usnii asuudliig ch gesen nogoo septic system gedgeer n' hiigeed shiidej bolmoor.
Destiny: Яармагт байгаа гэсэн. Одоогоор ямар ч бүтээн босголт хийгээгүй байгаа. Уурын зуух муухнаар барахгүй байхаа. Олигтойхон станц л хэрэгтэй болоод байна. Сэргээгдэх эрчим хүч гэж нэг сүрхий юм бас яригддаг болоод байгаа. Хууль нь батлагдлаа л гэсэн.
Пийк: Цогц бодлого гээд их ярих юмаа. Яг дотор нь холилдоод явахаар хаана ямар цогц бодлого байгааг нь мэдэх аргагүй. Та нар маань хурдан Монголдоо ирж цогц бодлого болвсруулалцаач гэх гэсийм.
Post a Comment