Monday, March 17, 2008

Шинэ сургууль нээгдлээ

Сонгино хайрхан дүүргийн 1-р хороо, Орбитын эцэст, 3 сарын 13-нд 106-р сургуулийн нээлтийн ёслолын ажиллагаа болов.
Сургуулийн барилга, гадна талаасаа. Өөрийгөө халаах халаалтын тогоо, цэвэр бохирын асуудлыг шийдсэн барилга. Орбитын эцэст, гэр хороолол дунд Халаалтын тогооны хувьд харьцангуй боловсронгуй, утааны бохирдлоос хамгаалах шүүртэй, хүчин чадал бүрэн хүрэлцээтэй.

Нэг ээлжиндээ 720 хүүхэд хүлээж авах боломжтой. Өнгө будаг, тоноглол хүүхдийн эрүүл ахуйд тохирсон4 давхар барилга, бөгөөд коридорт аюулгүйн гарц дохиолол бүрэн тоноглогдсон.

Нээлтийн ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд С. Баяр оролцлоо.

Япон улсаас Монгол суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Ичихаши Ясүёши болон БСШУЯ-ны сайд Н. Болормаа нар нээлтийн ажиллагааны үеэр.

Тууз хайчлах ёслолын ажиллагаанд албаны хүмүүс оролцлооШинэ сургуулийн анхны галыг асаалаа.
Гэр хороололд ялангуяа сүүлийн жилүүдийн хотруу шилжин ирэгсдийн хүүхдүүдийн сургуулийн асуудлыг бага ч гэсэн шийдэх зорилгоор Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар 2008 онд 1 шинэ сургууль, 4 өргөтгөл сургууль ашиглалтанд оруулж байгаагийн нэг нь энэ сургууль юм.

15 comments:

Oogii said...

Saixan surguuli baina. Bi yag exlej baixad ni ochood duustal ni suusan l daa xexe

ZAYA said...

Оогий: Чи бид хоёр жаахан зөрөөд л байх юм. Уг нь нэг л газраар яваад байнаа даа?

david santos said...

ПРИВЕТ ДРУГ, ХОРОШАЯ РАБОТА! MONGÓLIA - КРАСИВАЯ СТРАНА. Я ЛЮБЛЮ МНОГО ТВОЕГО ПРОСТРАНСТВА.
СПАСИБО

ganga said...

Saihan surguuli baina. Manai undesnii horongotnuud niigmiin asuudal shiidehed hezee mongo hayadag boloh bol. Bolormaa galstukaa martchihaj.

peakfinder said...

Neg iim surguuli her horongoor bosdog bol? Halaalt, bohir cevriin asuudlaar biye daasan gedeg saihan sonsogdoj baina.
Gangatai sanal neg bainaa. Yalanguya horson doorh bayalag uhaj baigal bohirduulj horongojson humuus neg iimerhuu mayagaar buyan hiih heregtei yum bish uu?
Ter erdeniin san gej hiisgeh gej baigaa ongooroo ganc ch gesen surguuli bariasai daa.

болжгоно said...

Хэдийгээр шинээр сургууль нээгдээд хүүхдийн төлөө ядаж нэг ч гэсэн зүйл хийгдэж буйг уншаад баярласан ч мэргэжилийн синдром ч юмуу байшингийн загвар хийцийг хараад жоохон сэтгэлээр унав. Намайг бусдыг юм хийж байхад шүүмжилж байна гэж бүү бодоорой. Нэгэнт л юм хийж байгаа юм бол яагаад нэг мөсөн олигтой юм хийж болдоггүйг л гайхасхийж сууна. Энд олон жил сурсаных энэ байшингийн ерөнхий тохижуулалт, барилгын дезайн, архитектур огт таалагдсангүй. Монголын нөхцөлд туйпуугаар барилга барих нь яалт ч үгүй 100% тохиромжтой материал санагддаг. Даан ч энэ хэдэн туйпууг дээр дээрээс нь өрөөд л байшин босгочихдог соц нийгмийн энэ мэт баригдмал загвараасаа жоохон суллагдаасай. 21р зууны орчин үеийн архитектуртай мөр зэрэгцэх юмсан. За зөвөөр ойлгоорой.

byambaa said...

boljgono duu mergejlee mgldoo ochij heregjuuleyee. keke

boljgonoor baishingaa bariulnaa.

bariad ugsun yumiig ni arig gamtai heregleh l heregtei deee. uuniig huuhed bagachuudad oilguulah...

Ганаа_бж said...

Yoh, manai heden hanaj tsadahaa medehgui "tomchuud" huuhduuded gants surguuli bariad ugchihgui, har amia l hoohoilood l, tansaglaad l... "Hudal helj, hulgai hiij" olson mungunuusuu gants surguuli ch gesen bariad ugchihvul nugel ni jaahan ch atugai nimgereh baigaa daa...
Chamlahaar changa atga gej, boljgonoo mini, odoohondoo oldsoniig ni l hair gamtai hereglehees uur songolt manaihand alga baina daa. Ta nar mini Mongoldoo ochihooroo hussen zagvaraaraa goyo surguuli, barilga barij niisleliinhee uzemjiig chimeerei.

A.Амарсайхан said...

Сайхан сургууль байна. Даанч сайхан юм бүхний нээлтийг улстөрчид давхиж очоод бохирлоод хаячих юм даа. Тууз хайчлахдаа цагаан бээлийтэй байсан нь яамай даа.

ZAYA said...

Ганга: Манай үндэсний хөрөнгөтнүүд хийдэг болох цаг удахгүй ирэх биздээ.
Пийк: Хүмүүсийн хүсээд байгаа загвартай сургуулийг ганцыг болсон бид өөрсдийнхөөрөө хөрөнгөөр барьвал тээ.
Болжгоно: Санал шүүмжлэлийг хүлээж авлаа. Энэ сургуулийн зураг төсөл 20-р зуунд батлагджээ. Иймхэн тусламжийг хүлээж авах бүх бололцоог олгосон бүх хүмүүст баярласнаа илэрхийлмээр байна.
Гадны буцалтгүй тусламжийг манайхан зөвөөр ойлгоосой. Барилгын хаявчнаас дотор талын ажлыг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, гадна тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, биеийн тамирын талбайг нь Монгол улсын засгийн газар хариуцах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Хэн нь ажлаа хийгээд хэн нь хийгээгүй байгаа нь шууд харагдаж байгаа.
Бямбаа: Шууд захиалагч болдог чинь...
Муу сайн нь хамаа алга, гэр хороололд хүүхдүүд үнэхээр хүнд байдалтай суралцдаг болохоор хойшид бариад өгсөн юмыг ариг гамтай эдлээсэй. Урд жилүүдэд баригдсан ийм сургуулиудыг хараад байхад захирлаас бас их зүйл шалтгаалж байх шиг байна лээ.
Ганаа бж: Хэн нэгийг буруутгах гэсэнгүй, энэ талын мэдээлэл тун ховор байдаг болохоор арга үгүй юмаа. Хэлээд өгвөл манайхан чинь уужим сэтгэлтэй хүмүүс. Ойлгоно. Гэхдээ Болжгоны хэлдэг зүйлийг анхаармаар юм бий.
Амарсайхан: Хөөрхийс ирж биднийгээ гийгүүлэхгүй бол бид хийх юмгүй болчихно ш дээ. Загвар муутай /Болжгоно хэлсэн/ төсөл дээр гарын үсэг зуралцчихсан хүмүүс өөрсдөө ирж тууз хайчилсан нь дээр.

Barimalch said...

Za ene bol yamar shaltgaan uusleer bosson bai yamar ch baisan oodolj baigaagiin medee l baina. Bolormaa guai eldev uls toriin yariand ordog l biz gehdee saihan ooriigoo avch yavdag ajil amidraliin mundag buteemjtei manai saihan emegtei lideruudiin neg gej bodoj baina.

Б.Номинчимэд said...

Сайхан мэдээ байнав. Бас сайхан ч сургууль байна, Болжгоны хэлдгээр жаахан тийм ч гэсэн. УБ-д очихоороо наад сургуульд чинь очиж сурая байж, орон тоо байгаа болов уу

ZAYA said...

Барималч: Болормаа сайдыг янз янзаар их хэлэх юмаа. Ямар ч байсан ийм сургууль 40-д баригдаад байгаа.
Б.Номинчимэд: Та хаяа түүхийн тухай ч юм уу өөрийнхөө сайхан зүүднээс хүүхдүүд ярьж өгч байвал дуртай хүлээж авах байх шүү.

болжгоно said...

za zaya egch bolon busad anduud zuvuur huleen avsand bayarlalaa, ushuu helmeer zuil zunduu l baih yum, helee hazaad hazaad hazaad ungurluu. hehe.

ZAYA said...

Болжгоно: Ер нь ямар ч ажил хийгээд хүлээлгэж өгөхөд маш муу юм хийчихсэн юм шиг шүүмжлүүлэх нь их. Бараг чих маань хүлээж авахаа болиод байгаа. Харин сэтгэлээрээ бол хүлээж авдаг юм шүү.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...