Friday, March 21, 2008

Бахардаж унах шахав

Дүү охин маань утсаар ярив. Охиныг маань тэр өдөр сургуулиас нь авах ёстой байсан юм. “Авах гээд очсон чинь сургууль дээрээ байгүй байна. Ангийнх нь хүүхэдтэй тааралдаад асуусан чинь гадаа тоглож байгаа гэхээр нь хайлаа олдсонгүй, гэртээ иртэл ирээгүй байна” гэдгийн байна.

Ээж гуай түгшүүрийн дуудлага хүлээж аваад яаран санадран ажлынхаа машиныг дайчлан сургуулийнх нь ойролцоо очиж хайваа.

Дотроо их олон юм бодлоо. Утас аваад өгчихдөг байж... хаана хөлдчих гээд юу хийж байгаа бол гээд л... уймраад л... Сургуулийнх хаалгаар орж явтал ашгүй ангийнх нь багш нь ярьж байна. ... Байна уу? /Миний охины нэрийг хэлээд / Сургууль дээрээ байна. Өнөөдөр ажил ихтэй байна уу? Хэзээ авах вэ? гэвээ. Үгүй мөн холион хутгадаг хүхэд шүү гэж бодсоор сургуульруу нь орлоо. Орсон чинь манай охин багштайгаа зогсож байх юм.

Би: ...аниа чинь чамайг авах гээд ирсэн чинь чи олдохгүй байсан гэж байна ш дээ гэтэл “Би сургууль дээрээ л байсан” гэх юм. Дотроо дүүдээ уур хүрч, бүтэлгүй юм, олигтойхон үзэхгүй гэсэн шүү юм бодоод хоёулаа сургуулиас гарлаа. Машинруу явж байтал охин маань хар хурдаараа гүйгээд явчихав. Би сандраад араас нь нэрээр нь дуудан дуудан гүйлээ. Өндөр өсгийтэй гуталтай халтирчих гээд болдоггүй ээ. Бас хүйтэн салхинд охиныхоо нэрээр бахирч байгаа болохоор ....Зөрсөн хүмүүс гайхсан биз.

Намайг араас нь дуудаад байсан болохоор нэг юм зогслоо. Гүйцэж очоод “яасан?” гэсэн чинь “Ээжээ та миний цүнхэнд биеийн тамирын ууттай хувцас байна уу? үзээд өг” гэдгийн. Охионыхоо үүрсэн томоо цүнхийг нь мөрнөөс нь буулгалгүй онгойлгож үзтэл хувцас нь алга байлаа. Байхгүй байна ш дээ гэтэл юм хэлэхийн зав өгөлгүй бас л гүйчихлээ. Араас нь би охиноо хөөж, манай ажлын ах машинаараа бид хоёрыг хөөж, бөөн гурвалжин дөрвөлжин хөөлтүүд болдог байна ш дээ. 7 настай хүүхэд гэхэд ямар хурдан гүйдэг юм бэ?

Охин маань гүйж гүйж сургуулийнхаа котокын тэнд очоод зогсчихов. Зогссон газрыг нь хартал ууттай хувцас нь дүрээрээ байгаа нь танигдлаа. Ёстой нөгөө биеийн тамирын дасгалыг чинь санаандгүй хийдэг байна ш дээ. Бахардаж унах шахав.

Тэгээд нэг муу юм машиндаа суулгаж аваад, гэрлүүгээ явах замдаа ээжийн ээлжит байцаалт эхэлж “Яагаад худлаа хэлэв, чи сургууль дотроо биш, гадаа гараад биеийн тамирынхаа хувцасыг хаячихсан байна ш дээ” гэтэл “Сургууль чинь том ш дээ. Гулгуурын коток ч гэсэн манай сургууль болохоор...” гэдгийн. Багшийнхаа дэргэд болохоор “сургууль дээрээ байсан" гээд байсан нөхөр чинь...

Харин одоо утас авч өгөх үү яах вэ? гэж бодоод л... Анги дээрээ хичээлээ хийхгүй оролдоод байх болов уу? Бас багш нь том хүүхдүүд янз бүрээр хүүхдийн утсыг хуураад авчихдаг юм. Утас битгий авч өгөөрэй гээд байсан нь санаанд орооод л...Дээрэм хийдэг хүнд гарын нөхдүүд ч байдаг болохоор гайхаад л байж байна...

17 comments:

Tsolmon said...

Zayagiin maani ohin gemgui hudal heldeg nasan deeree baigaa yum bna daa, huurhun yumaa zemleed yahav dee, bid chini uursduu bas iim baisan daa huu,zaya bas eejiigee haaya dasgal hiilgedeg l baisan bailgui dee huu he he, Gehdee medeej tsag uy hetsuu ohin huuhed huitend gadaa togluul daarch huruhuusehleel asuudal zunduu sain eejiin sanaa zovoh l asuudal. utasnii tuhaid gevel demii baihaa l gej bodoj bna daa, chinii heldegeer utas bulaah gemt hereg ikh baigaa suragtai. gter utsaa l muruuruu avaad yavahgui huuhed gemteechuul yana daa, ohindoo l sain helj iolguul daa

peakfinder said...

Yamar sahilgagui ohin be? Za odoo yahav dee tegej baij l eejiigee guilgej baih shiv.

Barimalch said...

He he yag eejiigee duuraisan ohin bainsht! :D

ZAYA said...

Комент үлдээсэн та нартаа их баярлалаа.
Цолмон: Намайг зэм хүртээхгүй байна гээд их шүүмжлүүлээд байгаа. Би ч уг нь хэлэх юмаа хэлж, ширүүхэн төрхтэй нөхөр мөртлөө охиндоо бол юу ч хэлж чаддагүй юм ш дээ. Өөрөө ойлгоно биз гээд л бодож байдаг. Өөрөө зөв яваад байвал, хүүхэд зөв явахаас өөр яах билээ дээ тээ.
Пийк: Харин тийн. Дараа нь манай жолооч ах намайг баахан шоолсон ш дээ. 2 харайгаад л гүйцээд авахгүй араас нь л гүйгээд байх юм гээд байсан.
Барималч: Хэхэ тийм байна уу?

Destiny said...

Guish ee. manai ohin end alga bolood yaj sandargasan gej bodno. Bid bur tsagdaad medegdeed. Nuguu tsagdaa davhij ireed olon yum asuugaad boldoggui, bi garch ermeer baidag. Manai humuus gazar saigui erj baigaa, taivan bai geed boldoggui. Arai gej suuld uulzsan ohinii surag gargaad tuunii gert ochson chini nuguu ohin chini eejteigee manai ohiniig ereed gaduur yavj baina gene (manai nuhur ochson). Tsagdaa ch bas tedniid ochiv. Nuguu ohin medehgui l gene. Tsagiin daraa nuguu ohinii eej utasdaj baina. Bi ohiniig chini olloo gesen, 2 huuhed huivaldaad tednii deed davhriin skafand nuusan baisan gej baigaa. Hirees hetersen togloom togloson ulsuud banga gegchiig sain hurtsen dee. Ter ohinoos ch zai barihiig hicheedeg bolson. Yamar neg argaar manaid irj toglohiin tuld, honohiin tuld bainga hudal helne. Tegsen chini tsagdaa yu gesen geech! Hudal heleh chini usult, boijiltiin neg shat yumaa gesen. Arai ch dendene ee.
Tanai ohin bol zailuul yamar ch gemgui l yum baina. Unen shuu, kotok bol surguuliin neg heseg, egduutei l hariulsan baina.

ZAYA said...

Destiny: өө, танай охин бас бужигнуулаа юу? Хэ хэ
Найзлаж байгаа хүүхдийг нь анзаарч байхгүй бол тээ.
Уг нь би өөрөө голдуу сургуулиас нь авдаг юм. Их ажилтай өдрөө бол багшруу нь удасдаад, өдөр өнжүүлэхэд өгчихдөг юм л даа. Монголд чинь тэгээд өдөр өнжүүлэхийн хоол тэжээл бас сэтгэлд нэг л хүрэхгүй ээ. Аргагүй үедээ л явуулдаг юм. Баахан тоглодог юм шиг байгаан. Бөөн ядарсан хүн л гэртээ ирдэг юм.

byambaa said...

hehe
manai ohin bas deer namaig ajiltai ued alga boltson gesen., tegsen neg aild orood togloj bna gesen, eregtei huuhdiin gert shuu, aav ni nad ruu utasdaad bdg, bi haa hol ajlaa hiij yavj bj yaah ve dee ,

utas ch hetsuu l dee, bi teer jil neg baga angid jpn hel hunii orond zaasan chin huuhduud bugd utastai, utas ni hanginaad bdg yum bna lee, bas hicheelee hiihgui, bur hoorondoo gar utsaaraa uraldaad.

gehdee odoo ued bas utasgui bh hetsuu ch yum shig, ingeed hudal heleed alga bolood unahaar tee.

Zaya egch l shiidej dee.

ZAYA said...

Бямбаа: Хэ хэ чи тэгээд ажлаа хийгээд байж чадав уу? Сайхан уужуу сэтгэлтэй юм бэ? Би бол сандрачихдаг юм ш дээ.
Бодож бодож одоохондоо утас авч өгөхөө болихоос гэж бодоод байна.

arsun said...

Худлаа хэлэх, дурлах-өсөхийн зовлон шүү дээ. Багадаа худал хэлж баригдаад томчуулын ухаантайг гайхаж, хуурч дийлэхгүйгээ ойлгож билээ.

artagnan- артаньян said...

Хаха хөөрхөн гүйсэн байна. Би нээрээ ойрд ердөө гүйсэнгүй их удлаа шүү.

БумЭрдэнэ said...

Яасан сүрхий ээж шигээ ярьдаг хүүхэд вэ. хэхэ Тэнд л ямар нэгэн юм харж явсан юм байлгүй дээ. Гэхдээ хүүхдээс хараагаа салгаж болохгүй шүү. Ямар нэгэн юм болвол хүүхдийн буруу гэж юу байхав

Ганаа_бж said...

Zaya mini, odoohondoo utas uguud hereggui baih shuu. Ert baina. Ayulgui baidal talaasaa ch bodson...
Huurhun setgeh yuaa. Huuhduud ee gej. Neeree l surguuliin hashaan dotor bol surguuli bas l mun duu...

Б.Номинчимэд said...

Өө, Заяа нээрээ гэнэтхэн биеийн тамир хийчихэж байх ч бас зүгээрь бие эрхтэн сэргэхээс гадна санаа сэтгэл сэргэж, анхаарал мэдрэмж их нэмэгддэг шиг ээ. Өнгөрсөн 5 дахид манай дунд охин сургууль дээрээ гөрл скауттай гээд үлдчихсэн. Авах цагт нь яваад очтол байдаггүй, Скаутын багш нь болохоор ах нь ирээд аваад явсан гэдгийн. Уг нь АНУ-д хэзээ ч таниж мэдэхгүй хүнд хүүхдийг нь өгч явуулдаггүй, хатуу хууль журамтай, тэрхэн зуур есөн зүйлийн юм бодогдоод үсэнд шууд л 152 ширхэг цагаан үс ургаж байгаа юм чинь. Муу юм л түрүүлж бодогдохыг яана аа. Багш нар бүгдээрээ сандараад цэрэг цагдаа дуудах болтол яг амжиж гэрээс утасдаж байна, золигийн охин гэртээ оччихож, тэгсэн манай хөрш мексик залууг охиноо авахаар очиход нь багшдаа худлаа хэлчихээд гараад ирсэн байгаам. Багш нь анзаараагүй, угаасаа манай хот их жижигхэн учир сэрэмж багатай байдаг юм шиг ээ.
Тэгээд ёох гээд нээг их дотор цэлмээд, гэртээ очоод муу золигийг дээ гэсээр ууртай шуурч орсонатлаа охиноо эсэн мэнд эрүүл саруул цовоо тоглож зогсоог нь хараад юун нөгөө уур, бараг л уйлчих шахав, тэвэрч авч нялуураад, хэ хэ.
Ингээд л удаан хугацаанд өдөр тутмын ажилд дарагдан нойрмоглож байсан сэтгэл зүрх сэргээгээд, амьдралыг сонирхолтой сайхан баялаг болгоод ирж байгаам даа энэ хүүхдүүд үү.
Бас манайхаар орж гарч буйд баярлалаа. Номын тухай асуусанд хариу өгсөн байгаа.

ZAYA said...

Арсун: Арсун ахаа худлаа хэлэхийг нь үзлээ. Хэзээ дурлахыг нь үзэх болоо???
артаньян: Зогсчих байх гээд гүйгээд байсан болохоор сэтгэл зүйн бэлтгэл байсан үг л дээ. Хаа хүртэл гүйх гээд байгааг нь мэдэхгүй байсан болохоор их гүйсэн юм шиг санагдсан болохоос бас ч тийм хол уг нь гүйгээгүй л дээ. Дараа нь хөл чичрээд байсан. Огцом гүйчихсэн юм шиг байгаан. ха ха
Бум-эрдэнэ: За Бумаа ахаа би арай ч барин тавин худлаа ярьдаггүй шүү. ээж шигээ ярьдаг... гэсэн.
Хүүхдээ харах гэж бөөн асуудал болдог юм. Сүүлийн үед монголд янз янзын юм яриад /охидууд хулгайлсан, үгүй гээд л мэдээгээр гарах юм/ байхаар бүр санаа зовчихдог юм.
Ганаа: Утас авч өгөхөөр бас нэг аюулын дохио доо тээ. Больсон нь л дээр байхдаа.
Б. Номинчимэд: АНУ-д байтугай Монголд янз янзын юм сонсогдоод байдаг болохоор хэцүү шүү.
Орой гэртээ бол хүүхдийн гэрийн даалгавар, хувцас хоол унд гээд таардаг хүмүүст хүүхдийн яриа л ядаргаа тайлах юмдаа.
Таны номын анхны уншигч болж байгаа даа баяртай байна. Гоё ном болно гэж итгэж байгаа.

tumee 33 said...

Hi.Minii naiz zundoo dasgal hiichihsen bna shdee.Ohih chiny musun deer ih l gulgamaar sanagdaj dee,tee.Iim ued ch neeree zusen zuiliin yum bodogdono shuu,tee.Huuhed baihad hicheel taraad shuud harina gej bhgui, surguuliinhaa ar uvurt baahan dees chirta togloj baigaad haridag baisiim bna. Bodvol zagnuulahaas aij surguuli deer yum hiigeed ene ter gej hudlaa heldeg l baisan bh daa...Tiim ued*minii ohin toglomoor sanagdaad bolohgui baisan bh daa,tee.Gehdee ...ingeed ingeed, iim shaltgaanaar eej ny unheltseg hagarah duhdug yum*geed evteihen helbel durtai huleej avaad bh shig sanagddag yum..

ZAYA said...

Түмээ: Коток одоо мөсгүй болсон л доо. Очиж үзмээр санагдаад ангийнхантайгаа очсон гэсэн. Ойрдоо энд овоо дулаахан байгаа.

Barimalch said...

Za humuus oorsdoo 7-8 tai daa ovoo uimuuldeg baisan biz dee. Minii adal yavdal gevel 1-r angidaa yu 2-r angidaa biluu 8 tai baih uyedee hotoos lager ruu neg naiztaigaa teneed lageraasaa jims tuuj uzey gej oi ruu teneed neg tsergiin angitai taaraldaad nohoind hoogdood daraa n medeej aavaasaa zohih shagnalaa avaad. Ovoo idevhitei lifestyletai baisan. :D

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...